Өнөөг хүртэл илрээгүй, аймшигтай аллагууд

Сэтгэл сэртхийлгэм аймшигт аллагуудын талаар сонссон хэний ч сэтгэл эмзэглэх нь дамжиггүй биз ээ. Ямар зорилгоор, яаж, хэнийг, хаана хөнөөсөн болохыг судлах, гэмт хэргийн мөрөөр шинжлэх мөрдөн байцаагчийн ажил хүртэл цаанаа нэг л түгшүүртэй санагдана. Бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд өнөөг хэр нь  учир нь олдоогүй хамгийн аймшигтай аллагуудын тухай өгүүлэх болно. 

Өнөөг хүртэл илрээгүй, аймшигтай аллагууд

1 ЖонБене Рамзи (JonBenet Ramsey)

1996.12.26-ны өдөр АНУ-ын Колорадо мужийн Боулдер (Boulder) дэх хувийн орон сууцнаас 6 настай охины цогцсыг олжээ. Түүнийг цогцсыг алга болсон гэх үеэс хойш 8 цагийн дараа охин аав болох Жон Беннетт (John Bennett) гэгч олсон бөгөөд түүний толгойг биенээс нь салгаж, хүн харахын аргагүй болгосон байв. Охиныг чухам юунаас болж, хэн ингэж хэрцгийгээр хөнөөсөн болох нь тогтоогдоогүй бөгөөд уг хэргийн тухай "Criminal Minds" цуврал киноны 4 дэх улирлын 21 дүгээр ангид гаргаж байжээ.

ЖонБене Рамзи (JonBenet Ramsey)

2 Зурхайн алуурчин

"The Zodiac Killer" буюу "Зурхайн алуурчин" гэх нэрээрээ олонд танигдсан тэрээр 1960-1970 оны хооронд АНУ-ын хойд Калифорнид хэд хэдэн аймшигтай аллагууд үйлдсэн этгээд юм. Тэрээр 1968-1969 оны хооронд Бенициа (Benicia), Валлехо (Vallejo), Беррейзза (Berreyssa) болон Сан Франциско орчмоор 16-29 настай 4 эрэгтэй, 3 эмэгтэй хүний амь насыг хөнөөж байжээ. Өөрийгөө зурхай харж, хүний аминд хүрдэг гэдгээ захидлаар цагдаагийн ажилтнуудад хандан мэдээллэж байсан түүнийг цагдаа нар барьж чадаагүй бөгөөд ямар зорилгоор тэдгээр хүмүүсийн аминд хүрснийг нь өнөөдрийг хүртэл хэн ч олж, илрүүлж чадаагүй байна. 

Зурхайн алуурчин

3 Лэйк Бодом (Lake Bodom)-ийн аллага

Хельсинк хотоос 22 км-ийн зайд орших Лэйк Бодом гэх газар 1960.06.05-ны өдөр амарч байсан бага насны 4 хүүхдийн гурвыг нь нэгэн үл мэдэгдэх этгээд үүрийн 04.00-06.00 цагийн хооронд онц хэрцгийгээр хөнөөсөн байна. Харин зэрэмдлэгдсэн байдалтайгаар амьд үлдсэн цор ганц хүүхэд болох Нис Уилхелм Гастафссон (Nil Wilhelm Gustafsson) 2004 онд бурхан болсон байна. Хэрэг явдал болсны дараа цагдаа нар гэмт этгээдийг Гастафссоны гутлыг өмсөж явсан болохыг олж илрүүлсэн бөгөөд хэрэг явдал амьд үлдсэн хүүхэдтэй холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байжээ. Энэ ч үүднээс 2005 онд түүнд хэргийн хамаг бурууг чихэж, хэргийг хааж байв. Гэвч одоог хэр нь хүмүүсийн дунд түүнийг "Найзуудыгаа хөнөөж, өөрийгөө зэрэмдэглэх хэрэг байсан гэж үү?" гэх хариулт нь үл олдох асуулт байсаар л байгаа юм. 

Лэйк Бодом (Lake Bodom)-ийн аллага

4 Тельма Тодд (Thelma Todd)

1960.07.29-ний өдөр төрсөн үзэсгэлэнт жүжигчин бүсгүй болох Тельма Тодд нь АНУ-ын кино урлагийн салбарт гарч ирсэн авъяастай байсан бөгөөд түүний карьер тодоос тод гэрэлтэж байсан гэдэг. Найруулагч Маркс Бродерс (Marx Brothers)-ийн "Monkey Business and Horse Feathers" болон Чарли Чэйз (Charley Chase)-ийн богино хэмжээний кинонуудад гол дүр бүтээснээр нь цөөнгүй хүмүүс мэддэг аж. Гэвч тэрээр 29 насандаа амь насаа алдсан юм.

Бүсгүйн цогцсыг түүний машиных нь гаражаас олсон бөгөөд амнаас нь цус гарч, машин нь цус болж, гараараа машиныхаа хаалганаас барьсан байдалтайгаар олдсон юмсанж. Түүнчлэн бүсгүйн цогцсыг шинжилж үзэхэд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн нь тогтоогдож байжээ. Амиа хорлосон уу? Эсвэл хэн нэгэн түүнийг гаражин дотор нь алсан уу хэмээх асуулт хариултаа хүлээсээр өнөөдрийг хүрчээ.

Тельма Тодд (Thelma Todd)

5 Хайрцган доторх хүү

"The Boy in the Box" гэх нэрээр хавтаслагдан үлдсэн уг гэмт хэрэг нь дэлхий дээрх хамгийн алдартай бөгөөд аймшигтай хэргүүдийн нэг байсан юм. 4-6 орчим насны хүүгийн цогцсыг хийсэн хайрцгийг АНУ-ын Пенньсилвани мужийн Филадельфиа хотоос 1957.02.25-ны өдөр олж байжээ. Хүүгийн цогцсыг олоход нүцгэн, толгойных нь бүх үсийг хуссан байдалтайгаар олдсон байна. Хүүгийн цогцсыг 2 хүн харж цагдаад мэдэгдэж байсан нь нэгэн тэнэмэл хүн  хоол хайж явахдаа хогийн савны ойролцоо хайрцган дотор хүүгийн цогцос байхыг харсан бол, нөгөөх нь коллежийн хүүхэд үл мэдэгдэх нэг хайрцаг руу нохойнууд олноороо очоод байхыг анзаарч, очиж хартал бяцхан хүүгийн цогцос байжээ.

Хайрцган доторх хүү

6 Граймс (Grimes)-ийн эгч дүүс

Барбара болон Патришиа Граймс (Barbara, Patricia Grimes)-ийн эгч дүүс 1956.12.28-ний өдөр Чикаго хотын Брайтон Парк (Brighton Park) дахь байшингаасаа гэнэт алга болж, ойролцоогоор нэг сарын дараа буюу 1957.01.22-ны өдөр үхсэн байдалтайгаар олдож байжээ. Тэд 1956 онд болж байсан алдарт дуучин Элви Прессли (Elvis Pressley)-ийн "Love Me Tender" гэх тоглолтыг үзэхээр гэрээ орхин явсан бөгөөд тоглолт болох газар тэднийхээс хагас милийн зайтай байв.

Тэдэнтэй хамт Патришиагийн найз гэх Уэйнэрт (Weinert) цуг тоглолт үзсэн бөгөөд тэд тоглолтыг оройн 21:30 гэхэд үзэж дуусаад, 23:45 гэхэд кино үзэхээр попкорн авахаар зогсож байхыг нь хамгийн сүүлд хүн харжээ. Харин үүрийн 02:15 болж байхад тэд гэртээ ирээгүй байсан бөгөөд охидын ээж цагдаад мэдэгдсэн байна. Энэ явдлаас хойш жилийн дараа тэднийг үхсэн болохыг цагдаа нар гэрийнхэнд нь хэлсэн байна. Харамсалтай нь хэн тэднийг бүтэн нэг жилийн турш тамлан зовоож, эцэс сүүлд нь амийг нь бүрэлгэсэн болох нь тогтоогдоогүй аж.

Граймс (Grimes)-ийн эгч дүүс

7 Нью Орлеанс хотын сүх барьсан алуурчин

Нью Орлеанс хотын сүх барьсан алуурчин нь 1918.05-1919.10 сарын хооронд аллага үйлдэж байсан гэмт этгээд ажээ. Тэрээр 1919.03.13-ний өдөр бичсэн захидалдаа "Тэд хэзээ ч намайг барьж чадахгүй. Учир нь тэд намайг хэзээ ч олж харахгүй. Би бол үл үзэгдэгч нэгэн. Миний алсан хүмүүсийн цус одоог хэр нь сүхний ишин дээр байна. Би бол Нью Орлеанс хотын хар дарсан зүүд" хэмээн бичиж хотоор хаа сайгүй бичиж, нааж байжээ. Үнэхээр л түүнийг хэн ч хараагүй бөгөөд гайхалтай нь олон хүн түүний сүхний бай болж, амь насаа алдаж байжээ. 

Нью Орлеанс хотын сүх барьсан алуурчин

8 Жэк (Jack)

"Hammersmith murders", "Nude murders" гэх нэрнүүдээр аллага үйлдэж байсан тэрээр 1964-1965 оны хооронд цагдаа нарыг завгүй байлгасан нэгэн юм. Биеэ үнэлэгчдийг барьж, биеийг нь зэрэмдэглэж, Дэймс (Thames)-ийн гол руу шидэж, хаядаг байсан тэрээр 6-8 эмэгтэйн аминд хүрсэн аж. Тэрээр 30 настай Ханна Тэйлфорд (Hanna Tailford), 26 настай Ирэнэ Локвүүд (Irene Lockwood), 22 настай Элэн Бартелеми (Helen Barthelemy), 30 настай Мэри Флемминг (Mary Flemming), 21 настай Фрэнс Браун (Frances Brown) нарын амийг хороосон байна. Гэвч түүнийг ямар зорилгоор, юуны учир биеэ үнэлэгчдийг алж, гол руу шиддэг байсан эсэх болон түүний хаана нуугдаж, цагдаа нарт баригдалгүй өнгөрсөн нь олон хүний анхаарлыг өөрийн эрхгүй татах аж. 

Жэк (Jack)

9 Боб Крэйн (Bob Crane)

"Hogan Heroes" гэх киноны Колонел Роберт И.Хоган (Colonel Robert E.Hogan)-ийн дүрээр олонд танигдсан жүжигчин Боб Крэйн 1978 оны 6 дугаар сард амь насаа алдсан юм. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд Скоттсдэйл (Scottsdale) дэх хувийн орон сууцандаа амьдарч байсан бөгөөд түүний цогцсыг кинонд хамтран тоглогч бүсгүй болох Викториа Энн Берри (Victoria Ann Berry) өрөөнөөс нь олж байсан байна. Цогцсыг нь харахад хүзүү нь хугарч, биеийг нь хүлсэн байдалтай олджээ. Түүний амь насаа алдсан явдалд дотных нь найзуудын нэг болох Жон Хенри Карпентер (John Henry Carpenter)-ийг буруутгаж байсан ч, хожим нь буруугүй болох нь тогтоогдож байжээ. 

Боб Крэйн (Bob Crane)

10 Аймшигт аллага

Элизабет Шорт (Elizabeth Short) гэх эмэгтэй АНУ-ын түүхэнд хамгийн хэрцгийгээр амь насаа алдсан нэгэн юм. Түүнийг цогцсыг 1947.01.15-ны өдөр хоёр хэсэг болгон хуваагдсан байдалтайгаар Лос Анжелес хотын Лэймэрт Парк (Leimert Park) гэх газраас олсон бөгөөд түүнийг хэн гээч нь ингэж хэрцгийгээр хөнөөсөн болохыг тогтоож чадаагүй юмсанж. Энэ хэргийн талаар АНУ-ын шилдэг цуврал кинонуудын нэг болох "American Horror Story" дээр гаргаж байжээ. 

Аймшигт аллага

11 Үл мэдэгдэх алуурчин

"Phantom Killer", "Phantom Slayer" гэх нэрээр 1946 оны үед дэлхий нийтийг айдаст автуулаад байсан алуурчны хэрэг одоог хэр нь бүрэн шийдэгдээгүй хэргүүдийн нэг юм. Тэрээр 10 долоо хоногийн хугацаанд 8 хүн рүү дайрч, тэдний тавыг нь бурханы оронд явуулжээ. Энэхүү үйл явдал 1946.02.22-1946.05.03 хооронд болсон бөгөөд тэрээр хохирогчдын амийг хэрцгийгээр бүрэлгэдэг байсан нь түүнийг сексийн гаж донтон хэмээн нэрлэдэг байсантай нь холбоотой аж. 

Үл мэдэгдэх алуурчин

12 Цагаан толгойн үсгийн дарааллаар хөнөөгч

1970 онд АНУ-ын Нью-Йорк хотын Рочестер (Rochester) гэх газар гурван охиныг хүчиндэж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн явдал гарсан юм. Сонирхолтой нь тэдний нэр нь алга болсон хотын нэртэй адилхан байсан аж. Тухайлбал 10 настай Кармен Колон (Carmen Colon) Чөрчвилл (Churchville)-ээс 1971.11.16-ны өдөр алга болсон бол, үлдсэн хоёр охин болох 11 настай Мичелле Маенза (Michelle Maenza) нь Македоноос 1973.04.02-нд, Ванда Валкович (Wanda Walkowicz) нь Уэбстер (Webster)-ээс 1973.11.26-нд алга болж байжээ. Эдгээр газрууд нь бүгдээрээ Рочестероос холгүйхэн оршдог газар ажээ. Хэрэгтнийг 1991 он хүртэл барьж чадаагүй бөгөөд тэрээр өөрөө удалгүй амиа егүүтгэжээ.

Цагаан толгойн үсгийн дарааллаар хөнөөгч

13 Эндрью болон Эбби Борден (Andrew, Abby Borden)

Эндрью болон Эбби Борден нар нь 1892.08.04-ний өдөр амь насаа алдсан бөгөөд Эндрью ажлаа тарж ирээд, түр зуур дуг хийх санаатай унтсан ч, эргэж хэзээ ч сэрээгүй байна. Түүнийг үхсэн байхыг охин нь болох Лиззи Борден (Lizzie Borden) зочдын өрөөнөөс олсон бөгөөд удалгүй ээжийнхээ цогцсыг унтлагын өрөөнд зэрэмдэглүүлсэн байдалтайгаар олжээ. Харин цагдаа нарын үзсэнээр охины ээж аав нь амиа алдахаас нэг цагийн өмнө үхсэн болохыг тогтоожээ. Тэдний үхэлд гэрийн үйлчлэгч байсан Брижет Салливан (Bridget Sullivan) гэх эмэгтэйг сэжиглэж байсан бөгөөд түүний хувьд хэрэг үйлдсэн эсэх нь тодорхойгүй байсаар 1927 онд таалал төгсчээ.

Эндрью болон Эбби Борден (Andrew, Abby Borden)

14 Элиса Лэм (Elisa Lam)

2013.02.19-ний өдөр Лос Анжелес хотын Сецил (Cecil) зочид буудлаас 1991.04.30-ны өдөр төрсөн Колумбын их сургуулийн оюутан охин болох Элиса Лэмийн цогцсыг зочид буудлын ажилчид олжээ. Тэрээр ор сураггүй алга болоод нэг сарын хугацаа өнгөрөөд байсан бөгөөд түүнийг юунаас болж, Канад улсын Ванкувер хотын их сургуулиас АНУ-д ирж, амь насаа алдсан болохыг хэн ч тогтоож чадаагүй байна. Уг хэргийг Лос Анжелес хотын цагдаагийн офицер Каунти Коронер (County Coroner) гэгч нухацтай судалж байсан ч, хэргийг ул мөрийг илрүүлснээс өөр зүйл олж мэдээгүй ажээ. 

Элиса Лэм (Elisa Lam)

15 Ангела Эверт (Angela Ewert)

Арлингтон (Arlington)-ийн радио станцад ажилладаг байсан 21 настай Ангела Эверт гэгчийг 1984.12.10-ны өдөр гэнэт ор сураггүй алга болно гэж хэн санах билээ. Харин түүний цогцсыг 1993.08.11-ний өдөр Уэжвүүд (Wedgwood) гэх газрын "7-Eleven" дэлгүүрээс олсон байна. Дэлгүүрийн ойр орчмоос цус болсон хутга байхыг олсон боловч, гэмт хэрэгтнийг харамсалтай нь олж чадаагүй байна. Түүнийг амь насаа алдсаны дараахан найзууд нь "Ангела үнэхээр үзэсгэлэнтэй охин байсан. Түүнд атаархагчдын нэг нь л энэ хэргийг үйлдсэн байх" хэмээн хэлж байжээ. Цагдаа нар хэрэгтнийг барьж чадалгүй байсаар улмаар уг хэрэг хаагдаж байжээ.

Ангела Эверт (Angela Ewert)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()