1
Нүүрээ савангаар угаах
Нүүрээ тогтмол савандаж угаах нь арьсыг хэт хуурайшуулж, хамгаалалтын давхаргыг гэмтээж орхидог сул талтай. Үүнээс үүдэж батгажилт бий болж, өнгө зүсийг гундаадаг аж. Харин гоо сайхны мэргэжилтнүүд тогтмол саван хэрэглэхээс зайлсхийж өөрийн арьсны онцлогт тохирсон сүүн шингэнээр нүүрээ цэвэрлэж байхыг зөвлөж байна.
2
Скраб
Нүүрээ долоо хоногт нэг удаа скрабдаж, үхэжсэн арьсаа гуужуулж байх нь хамгийн зөв алхам болдог. Харин үүнийг ихдүүлвэл нүүрний тослогийн хэмжээ, pH балансыг алдагдуулж, нэг ёсондоо түлж буйгаас өөрцгүй юм. Иймд та угаах давтамжаа тааруулахаас гадна нүүрээ угаасны дараа заавал тоникоор арчиж байгаарай.
3
Арьсны эмчилгээ
Арьс тань хуурайшиж эсвэл хэт тослогтон хэвийн хэмжээнээс хальж, сэтгэл санааг тань гундааж орхив уу? Нүүрэн дээр гарсан зүйлсээ харж сэтгэлээр унах тусам байдал улам л дордож байдгийг та мэдэх үү? Бүсгүйчүүд маань ихэвчлэн бусдын амыг дагаж, арьсны тань асуудлыг шийдэж чадна гэх бүтээгдэхүүнийг сонгож, зааврыг нь гүйцэт уншилгүй хэрэглэх нь бий. Харин энэ нь тус болохоос илүүтэй ус болох нь элбэг. Иймд бүсгүй та гоо сайхны эмнэлэгт хандаж, мэргэжлийн хүмүүст даатгаад үзээрэй. Тэд тус чиглэлээр мэргэжил эзэмшсэн тул таниас илүү ихийг мэдэж, шаардлагатай арга хэмжээг аван, асуудлаас тань салгаж өгөх юм шүү.
4
Арьсаа борлуулах
Наранд биеэ шарах нь бидний хийж байгаа хамгийн тэнэг үйлдлийн нэг билээ. Учир нь нарнаас ялгарах хорт туяа нь арьсыг гэмтээж, элдэв толботой, үрчгэр болгох эрсдэл өндөртэй. Хэрэв та үнэхээр арьсаа борлуулахыг хүсч байвал заавал наранд биеэ шарахаас илүү зориулалтын шүршигчийг ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
5
Маск
Өдгөө хүмүүс бусдын хэлсэн бүхэнд итгэж, сайн гэх бүх жимс ногоог ашиглан юу ч бодолгүй нүүрэндээ түрхэж орхидог. Харин тэдгээр нь таны арьсанд тохирохгүй, үйлчилгээ үзүүлэхгүй байвал яах вэ? Харин судалгаа шинжилгээний үр дүнд гаргаж авсан бэлэн маскийг ашиглах нь илүүтэй аюулгүй болоод арьсанд тань сайнаар нөлөөлөх юм.
6
Цахим сүлжээ
Та интернэт буюу цахим сүлжээнээс гоо сайхны бараа бүтээгдэхүүн захиалж байхаас ямагт зайлсхийж байгаарай. Эдгээр нь ихэвчлэн хуурамч бараа байхаас гадна хадгалах хугацаа, орцны тухайд асуудалтай ч байж мэднэ. Хэрэв та өөрийн гоо сайхандаа хайртай, үүнийгээ ямагт хамгаалж явахыг хүсдэг бол хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг гэрээт борлуулагч дэлгүүрээр зочлон, худалдаж аваарай. Тэнд та худалдагчаас зөвлөгөө хүсч, өөрийн арьст тохирох, асуудлыг тань шийдвэрлэх бүтээгдэхүүнийг сонгох боломж үргэлж нээлттэй.
7
Нүүрээ цэвэрлэх
Бид орой бүр нүүрээ зохих дарааллын дагуу угааж, цэвэрлэдэг. Харин та өнөөдрийг хүртэл буруу цэвэрлэж, арьсаа гэмтээж явсан юм биш биз? Нүүрээ цэвэрлэхийн тулд эхлээд арьсны онцлогт тохирох салфетки, тусгай арилгагч зэргийг ашиглаж, будгаа арилгана. Харин үүний дараа сүүн шингэнээр цэвэрлэж, багахан хөөсөөр зөөлөн угааж болно.
8
Тоник
Нүүрээ угааж дууссаны дараа алчуураар зөөлөн дарж, усыг шингээж авна. Нүүрээ хөөсөөр угаасны дараа арьсны "рН баланс" алдагдаж, цаашлаад гэмтэх магадлал өндөр байдаг. Иймд тоникоор арчиж, балансыг тэнвэржүүлэх ёстой. Эс бөгөөс арьс маш хурдан хуурайшин гэмтэж, цаашлаад багахан бохирдолд дийлдэн, элдэв батга, нөсөө толбо гарах эх үүсвэр нь болж өгдөг юм.
9
Чийгшүүлэх
Дээрх дарааллаар нүүрээ угааж, тоникоор арчсаны дараа чийгшүүлж өгөх хэрэгтэй. Ингэхдээ та өөрийн арьсны төрөлд тааруулан тосоо сонгосон байх шаардлагатай бөгөөд арьсны тослогоос хамаарч нимгэн зузаан түрхээрэй. Хэрэв та нүүрэндээ үүнээс илүүтэй анхаарал хандуулахыг хүсвэл тосоо түрхэхээс өмнө серум түрхэж өгч болно.
10
Харьцуулалт
Тус зурагт үзүүлсэн хоёр эмэгтэй бол ихэр юм. Эхний зурагт үзүүлсэн бүсгүй АНУ-ын хойд хэсэгт амьдардаг, архи, тамхи хэрэглэдэггүй, өдөр тутамдаа нарнаас өөрийгөө хамгаалж тос түрхдэг байна. Харин нөгөөх нь Калифорни мужид аж төрдөг төдийгүй 16 наснаасаа хойш тамхи татаж байгаа бөгөөд өөрийгөө гаргуунд гарсан нэгэн аж. Үүнээс харахад бид өөртөө арчаагүй байж, аясаар нь орхих аваас нар салхинд гундаж, ядруухан төрхтэй болж хувирна. Гоо сайхан гэдэг гагцхүү таны арчилгаа, байгаа байдал, идэж, хэрэглэж байгаа бүхнээс тань хамаардаг юм шүү.
Ингээд та бүхэндээ арьс арчилгаанд хэрэг болох багахан зөвлөгөөг хүргэе.
- Арьсан дээр хар толбо үүссэн бол оливын тос агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг сонговол зохимжтой. Энэ нь толботой гайхалтай тэмцдэг бөгөөд мэдэгдэхүйц үр дүнг богино хугацаанд үзүүлэх аж.
- Батгажилттай арьсанд салицили хүчил онцгой нөлөөтэй байдаг. Батганы голомтыг намжааж, дахиж арьсан дээр гарахгүй байх тал дээр анхаарч байдаг юм.
- Бактерийн эсрэг хамгийн сайн үйлчилгээг бензилийн хэт исэл агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн үзүүлдэг байна.
- Батганы соривыг арилгахад витамин С гайхалтай үр дүнг мэдрүүлдэг. Мэдээж сорвыг ор мөргүй арилгахгүй боловч тодорхой хэмжээнд бүдгэсгэж, ахиж батга гарахгүй байх тал дээр арга хэмжээ авдаг билээ.