Хүмүүсийн эрүүл мэндийн төлөө золиослогдсон амьтад

Харахаас ч айдас хүрэм амьтад дэлхий дээр тоолж барамгүй олон байдаг. Харин хүмүүсийн дөлж зугтах, айж холдох тэдгээр амьтад нь гайхалтай ашигт шинж чанартай бөгөөд биднийг анагаагч шидтэн болох тохиолдол ч бий. Иймд өнөөдөр уншигч олондоо зориулан айдас төрүүлэм хэдий ч амь насыг аварч, эрүүл мэндэд тус болох амьтдыг танилцуулъя. 

Хүмүүсийн эрүүл мэндийн төлөө золиослогдсон амьтад

1 Хануур хорхой

Хануур нь цагариган хорхойн төрөл юм. Тус амьтны биеийн бүтэц нь тун ч сонирхолтой аж. Биеийн эхлэл ба төгсгөлдөө соруул мэт олон тооны хөхөгчтэй бөгөөд үүгээрээ аливаа амьт­ны биед бумбадан наалдаж, цусыг нь сорно. Түүнчлэн тэдгээр нь хөдөлгөөний гол тулгуур болдог аж. Толгойн  хэсэгт байрлах соруулын голд түүний ам байрлана. Хануур 270 шүдтэй төдийгүй тэдгээр нь  яг л мах, ногоо жижиглэгч машин шиг ажилладаг юм. Харин хануур хорхойн хүний биеийн хамаг муу цусыг сорж аван гадагшлуулдаг тул эрүүл мэндийн салбарт эрэлт өндөртэй байдаг. Мөн эмчилгээний хануур хорхой нь арьсанд ердөө 2мм гүн нэвтэрч, тухайн шарх руу өөрийнхөө шүлсийг оруулснаар 100 гаруй төрлийн янз бүрийн фермент ялгардаг байна. Эдгээр фермент нь судасны хананд наалдсан холестриныг уусгаснаар цусны судасны булчин таталтыг багасгаж, тархины цусан хангамжийг сайжруулж, тархины даралтыг бууруулдаг.

Хануур хорхой

2 Нүд загас

Харахад л дотор зарсхийж, айдас төрүүлэм энэхүү амьтан нь хүний биед онцгой сайн нөлөөтэй байдаг. Энэхүү загас нь хошуу хэсгээрээ тун ч өвөрмөц бөгөөд хүмүүсийн нуруугаар хүйт даалгаж орхидог юм. Дундад зуунд Англичууд тус загасны махыг биед сайн болохыг олж тогтоон, ихээр хэрэглэдэг байжээ. Нүд загасын махыг чанаж, шарж, дарсаар даруулан идэх нь цусны эргэлтийг сайжруулж, элдэв бактерийн халдварыг устгаж, үгүй хийдэг ажээ.

Нүд загас

3 Хятад матар

Матраас айдаггүй хүн гэж үгүй болов уу? 152 см урттай энэхүү матар нь эмийн сан л гэсэн үг юм. Матрын мах нь ханиад болон хорт хавдрыг онцгой сайн эмчилдэг бөгөөд ямар нэгэн өвчний ул мөр, ахин сэдрэх асуудал үүсгэдэггүй давуу талтай. Тиймдээ ч энэхүү амьтныг агнах харьцангуй ихсэж байгаа нь харамсалтай бөгөөд тэднээс хаях зүйл үлдээлгүй махаар нь өвчин эмчилж, арьсаар гутал, цүнх эдлэл урладаг байх юм. 

Хятад матар

4 Саламандер гүрвэл

Ази тивийн бүс нутгуудаар оршин байх тус гүрвэл нь олон талаар хүн төрөлхтний эм, эмчлэгч болж өгдөг билээ. Газар уснаа амьдрагч энэхүү хоёр нутагтан нь хорт хавдрыг эмчлэхэд онцгой нөлөөтэй бөгөөд үүнээс улбаалан тэднийг олноор нь агнах болоод байгаа. Тэдний ашигт чанарыг уламжлалт анагаах ухаанд нэвтрүүлж, олон мянган хүний эмчилдэг байна. 

Саламандер гүрвэл

5 Улаан хилэн аалз

Энэхтэг улсад уламжлалт анагаах ухааны салбарт улаан хилэн аалзыг маш ихээр ашиглаж, гол эмчилгээний бүтээгдэхүүн болгодог аж. Тэд аалзны шүлсийг үнстэй хольж, бэлэг эртхэний үйл ажиллагааг сайжруулж, нэг ёсондоо виагра болгох үүднээс түрхэн хэрэглэдэг байна. Мөн түүнээс тос гаргаж аван элдэв шарх сорвыг эмчилдэг аж. Гэхдээ эдгээр нь баттай эмчилгээ биш тул хүмүүс тийм ч итгэл төгс хийлгэдэггүй юм. 

Улаан хилэн аалз

6 Бар

Сүр хүч, хурдыг илэрхийлэгч барын арьсаар дээл хийж өмсөх, гоёж гангарах баячууд олон. Ялангуяа тэдний арьс, үс, шүд, сахал зэргийг ашиглаж, үйлдвэрлэл явуулж, худалдаалах явдал улам ихэссээр байна. Үүнээс гадна сүүлийн үед хар захуудаар өвчин зовлон анагаагч увидастай барын ясны дарсыг худалдаалах болоод байгаа төдийгүй үүнээс улбаалан тэдний тоо толгой улам л цөөрсөөр байна. 

Бар

7 Чийгийн улаан хорхой

Газрын хөрсийг сийрүүлж, түүнд шим бодис хуримтлуулдаг чийгийн улаан гэх хорхойг мэдэхгүй хүн үгүй. Сүүлийн үед экологийн хамгийн цэвэр бордоог чийгийн улаан хорхойн тусламжтайгаар гарган авч хэрэглэх болсон юм. Тэгвэл газрын хөрсөнд хамгийн их хэрэгтэй энэ хорхой бас та бидний биед ч хэрэгтэй байдаг аж. Чийгийн улаан хорхой нь биед онцгой нөлөөтэй тул ардын эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Хоолны хордлого болж, цусаар гүйлгэн, гэдэс нь хүчтэй базалж өвдөж байсан хүнд чийгийн улаан хорхойг амьдаар нь залгиулахад 2 цагийн дараа бүрэн эдгэрдэг гэнэ. Иймд хоолны хордлого болсон хүнд чийгийн улаан хорхой ямар ч эмнээс илүү тустай хэмээдэг аж.

Чийгийн улаан хорхой

8 Могой

Хятадууд хүйтэн цуст могойг эртнээс эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Тэд могой барьж аван, устай шилэнд хийж орхидог аж. Харин үүнийгээ ууж хэрэглэх бөгөөд ходоод гэдсэнд онцгой сайнаар нөлөөлж, элдэв өвчлөлийг үгүй хийдэг хэмээн үздэг билээ. Мөн зарим тохиолдолд могойн махыг идэж хэрэглэх төдийгүй элэг, ходоод болон хоол боловсруулах үйлчилгээнд сайн гэдэг юм. 

Могой

9 Хилэнцэт хорхой

Өөрөөсөө дархлаа устгагч хорт бодис ялгаруулдаг хилэнцэт хорхойгоос хүн бүр л хол байхыг хичээдэг. Харин түүний сул чанарыг ашиглаж, аюулт өвчнийг анагаадаг аж. Тэдний биеэс ялгарах хор нь аутоиммун өвчнийг анагаах шидтэйгээс гадна эртхэн шилжүүлэх мэс заслыг амжилттай болж, түргэн эдгэрэхэд үр дүнгээ үзүүлдэг байна. 

Хилэнцэт хорхой

10 Азийн хар баавгай

Олон зуун жилийн турш баавгайг эмийн сан, эмнэлэг мэтээр сэтгэж, ашиглаж иржээ. Баавгайн мах нь хий дарж, бөөлжихийг зогсоож, бам, шар усыг хатаана. Тархийг нь идвэл үс унах, чих дүлийрэхийг зогсоох аж. Харин баавгайн цөс бол эмийн дээд бөгөөд цус алдах үед судасны амыг боож, шархыг анагааж, нүд, элэгний өвчнийг эдгээдэг билээ. 

Азийн хар баавгай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()