Тансаг амьдрах эрхгүй болсон Хятадын тэрбумтан

Хятадын шүүхээс энэ долоо хоногт аялал жуулчлал, санхүүгийн конгломерат HNA Group-ийн захирал Чен Фэнд аливаа томоохон худалдан авалт хийхийг нь хориглосон шийдвэр оногдуулжээ.

Тансаг амьдрах эрхгүй болсон Хятадын тэрбумтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шүүхийн өмнөх шийдвэрүүдийн дагуу компани зохих төлбөрөө төлөөгүй тул энэхүү шийдвэрийг гаргажээ. Хятадад зардлын хязгаарлалтыг олон жилийн турш өр барагдуулах, санхүүгийн хариуцлагагүй байдлаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болгон ашиглаж ирсэн.

Хятадад мөн төлбөр, өр зээлээ төлдөггүй хүмүүсийн тухай мэдээллийг интернетээс шууд авах боломжтой хар жагсаалт бий болжээ.

Саяхныг хүртэл HNA бол Хятад дахь хамгийн том, хамгийн ашигтай бизнесийн эзэнт гүрний нэг байсан. 60 насыг зооглож буй ноён Чен нь Хайнаньд байрладаг бүс нутгийн агаарын тээврийн компанийг үндэстэн дамнасан аварга компани болгоход тусалсан юм. HNA нь Hilton Hotels, Deutsche Bank, Virgin Australia зэрэг компаниудын хувьцааг эзэмшиж, үл хөдлөх хөрөнгө, гольфын талбай худалдан авч байсан юм. Жишээлбэл, Чен Фэн ахтайгаа хамт Манхэттэн дэх тансаг зэрэглэлийн орон сууцны цамхаг болох One57-д бүхэл бүтэн давхар худалдаж авсан байжээ.

Гэхдээ энэ бүх худалдан авалтаас болж компанийн өр эрс өссөн нь Хятадын эрх баригчдын анхаарлыг татсан байна. Сүүлийн жилүүдэд HNA олон арван тэрбум долларын өр хуримтлуулжээ. Хөрөнгө оруулагчид түүний үнэт цаасанд сэтгэл дундуур байв. Тэр ч байтугай удирдлагууд нь өөрсдийн ажилчдаас мөнгө зээлэхийг хүртэл оролдож байсан.

Коронавирусын тахал дэлхийн аялал жуулчлалын салбарыг бүхэлд нь унагаахаас өмнө ч HNA компанид санхүүгийн асуудал тулгарч байжээ.

Чений зардлыг хязгаарлахад хүргэсэн хоёр нэхэмжлэлийг БНХАУ-ын Сиань хотын оршин суугч 50 настай иргэн HNA-ийн эсрэг гаргасан байна. 2018 онд тэрбээр HNA-ийн эзэмшдэг онлайн санхүүгийн платформ болох Jubaohui-ээр дамжуулан хөрөнгө оруулалт хийжээ. Тэрээр хөрөнгө оруулалтын гэрээний дагуу түүнд ногдох ногдол ашгаа авч чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан аж.

3-р сард Сиань хотын шүүх нэхэмжлэгчид үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 50,000 доллар төлөхийг HNA-д даалгасан. Гэхдээ энэ долоо хоногт компани үүнийг хийгээгүй болох нь тогтоогджээ.

HNA нь 145 тэрбум долларын хөрөнгөтэй, жилийн 90 тэрбум долларын орлоготой гэсэн мэдээлэл гарсан байна. 2019 онд Чен Фенгийн хувийн хөрөнгийг 1.9 тэрбум доллараар үнэлж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()