2017 онд нээлтээ хийх шинэ кинонууд

Сонирхолтой зохиол, чадварлаг кино багийнхан, чансаа өндөртэй жүжигчид нэгдэж байж, өндөр чанартай урлагийн бүтээл төрж, үзэгчдийн хүртээл болдог жамтай билээ. Сүүлийн жилүүдэд кино ертөнц хурдацтай хөгжиж, нээлтээ хийж буй кино бүр үзэгчдэд хүрч, кино урлагийн гайхамшгаар амьсгалуулж байгаа билээ. Тэгвэл бид та бүхэндээ үзэгчдийн дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа 2017 онд нээлтээ хийх кинонуудыг хүргэж байна.

2017 онд нээлтээ хийх шинэ кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "LEGO Batman"- 2-р сарын 10

Ирэх жил нээлтээ хийх 3D, анимэйшн "LEGO Batman" кино нь комик дүр болох Батмэн дээр суурилан бүтээгдсэн юм. Киноны үйл явдлын тухайд Батмэн ганцаараа Жокерийн эсрэг тэмцэж, Готам хотоо хамгаалах гэж зүтгэх боловч эцэс сүүлд багийн ажиллагаа ямар их чухал болохыг ойлгох талаар өгүүлэх аж. 

"LEGO Batman"- 2-р сарын 10

2 "Fifty Shades Darker"- 2-р сарын 10

2015 онд үзэгчдийн хүртээл болж, залуусыг шуугиулж байсан "Fifty Shades of Grey" киноны дараагийн анги болох "Fifty Shades Darker" нь 2017 оны 2-р сарын 10-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа юм. Харин манай улсад дурлалт хосуудын баярын өдөр буюу 2-р сарын 14-нд гарч эхлэх аж. Киноны гол дүрүүд болох Кристан Грей (Christian Grey) болон Анастасиа Стийл (Anastasia Steele) нарын хайр дурлал цааш үргэлжилж, цоо шинэ адал явдал, сонирхолтой зүйлстэй учрах болно.    

"Fifty Shades Darker"- 2-р сарын 10

3 "The Wolverine 3"- 3-р сарын 3

Нэрт жүжигчин Хью Жекман (Hugh Jackman)-ний гол дүрд нь тоглосон "The Wolverine 3" кино нь түүний бүтээж буй хамгийн сүүлийн "Wolverine"-ний дүр байх аж. Тиймдээ ч кино сонирхогчид гайхалтай жүжигчин эрийн бүтээх сүүлчийн "Wolverine"-ийг үзэх гэж хоног тоолон хүлээж суугаа юм. Харин тус уран бүтээл нь 2017 оны 3-р сарын 3-ны өдөр нээлтээ хийх билээ.    

"The Wolverine 3"- 3-р сарын 3

4 "Kong: Skull Island"- 3-р сарын 10

Анх 1933 онд дэлгэцнээ гарсан "King Kong" адал явдалт киноны 4 дэхь цуврал анги ирэх жил нээлтээ хийхээр төлөвлөөд байна. Гол дүрд жүжигчин Том Хиддлестон (Tom Hiddleston), Самуел Л. Жэйксон (Samuel L. Jackson) нар тоглосон бөгөөд аварга Кин Конг орчин үед морилж, адал явдлыг эрэлхийлэх юм.    

"Kong: Skull Island"- 3-р сарын 10

5 "Beauty & The Beast"- 3-р сарын 17

Хүн бүрийн багадаа үзэж өссөн алдарт Диснейн хүүхэлдэйн кинонууд өдгөө ээлж дараалан дэлгэцнээ кино болон гарсаар байна. Тэдний нэг болох "Beauty & The Beast" хүүхэлдэйн кино нь ч мөн шинэхэн уран бүтээл болж, кино урлагт мэндлэх цаг дөхсөөр... Энэхүү киноны гол дүрийг бид бүхний сайн танил үзэсгэлэнт бүгүй болох жүжигчин Эмма Ватсон (Emma Watson) бүтээжээ.    

"Beauty & The Beast"- 3-р сарын 17

6 "Fast & Furious 8"- 4-р сарын 17

Алдарт жүжигчин Вин Дизель (Vin Diesel)-ийн нэрийн хуудас болсон "Fast & Furious" киноны  8-р анги дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. 2001 оноос хойш үзэгчдийг байлдан дагуулсан тус кино нь анги бүртээ цоо шинэ адал явдлыг эрэлхийлж, үзэгчдийг хором ч уйдаадаггүйгээрээ давуу талтай юм. Харин энэ удаад ямар үйл явдал биднийг хүлээж байгаа бол?   

"Fast & Furious 8"- 4-р сарын 17

7 "Guardians Of The Galaxy 2"- 5-р сарын 5

2014 онд нээлтээ хийж, үзэгч олныг дуу алдуулж байсан "Guardians Of The Galaxy" киноны дараагийн анги гарах цаг ойртсоор байна. Гараг эрхэсийн дайн тулаан цаашид ч үргэлжилж, хамгаалагч багийнхан шинэхэн шалгуур, үйл явдалтай нүүр тулах аж. Сонирхуулахад тус кинонд жүжигчин Сильвестр Сталлоне (Sylvester Stallone) шинээр нэмэгдэн, дүр бүтээжээ.   

"Guardians Of The Galaxy 2"- 5-р сарын 5

8 "Star Wars: Episode VIII"- 5-р сарын 26

Оддын дайн буюу "Star Wars" киноны ядаж нэг ангийг нь үзэж байгаагүй хүн гэж үгүй билээ. Энэ нь тус киноны чанар чансаа, нэр хүндийг харуулж байгаа юм. Харин 1977 оноос хойш үзэгч олны мэлмийг мялаасаар байгаа тус киноны дараагийн анги 2017 онд нээлтээ хийх аж. Оддын дайн ингээд дуусчихгүй бөгөөд "Star Wars: Episode IX" 2019 онд гарахаар төлөвлөгдөөд байгаа юм.   

"Star Wars: Episode VIII"- 5-р сарын 26

9 "Toy Story 4"- 6-р сарын 16

Хөгжилтэй, хөөрхөн тоглоомуудад тохиолдсон адал явдлыг өгүүлэх "Toy Story" киноны 4-р анги дэлгэцнээ амилах цаг ойртжээ. Энэ нь хүүхэд, залуусын тухайд таатай мэдээ болсон бөгөөд ковбой Вүүдий, эрэлхэг Баазд  ямар үйл явдал тохиолдож, үзэгчдийг алмайруулах нь тодорхойгүй хэвээр байна.     

"Toy Story 4"- 6-р сарын 16

10 "Wonder Woman"- 6-р сарын 23

"Batman v. Superman: Dawn Of Justice" кинонд "Wonder Woman"-ийн дүрийг тод томруунаар дүрсэлж өгснөөр удахгүй нээлтээ хийх тус кино нь үзэгч олны дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Шинэхэн баатар бүсгүйн дүрд жүжигчин, загвар өмсөгч, үзэсгэлэнт Гал Гадот (Gal Gadot) тоглосон билээ.    

"Wonder Woman"- 6-р сарын 23

11 "War of the Planet of the Apes"- 7-р сарын 14

Хүн төрөлхтөн, бичин сүрэг нар хоорондоо тэмцэлдэж буй тухай гарах энэхүү киноны эхний хоёр анги үзэгчдийг байлдан дагуулж суудлаас нь өндөлзүүлж чадсан билээ. Удахгүй нээлтээ хийх тус киноны 3 дугаар ангид сонирхолтой адал явдал цааш үргэлжлэх бөгөөд хүн төрөлхтөн болон мичнүүдийн хооронд агуу тулаан өрнөнө хэмээн кино сонирхогчид хоног тоолон хүлээж суугаа аж.

"War of the Planet of the Apes"- 7-р сарын 14

12 "Spider-Man: Homecoming"- 7-р сарын 28

Хүн аалз гэх киног үзэж байгаагүй, түүнийг шүтэж, хайрлаж байгаагүй хүн гэж ховорхон болов уу? Харин 2017 онд нээлтээ хийх шинэхэн "Spider-Man"-ийн дүрийг 20 настай Том Холланд (Tom Holland) бүтээж байгаа юм. Тэрээр түүхэн дэх хамгийн залуу "Хүн Аалз" хэмээн тодорхойлогдож байгаа бөгөөд ур чавдарын тухайд бусдаасаа дутахгүй хэмээн кино шинжээчид үзэж байна.    

"Spider-Man: Homecoming"- 7-р сарын 28

13 "Pacific Rim 2"- 8-р сарын 4

Уран зөгнөлт, шинжлэх ухааны төрлийн "Pacific Rim" кино нь 2013 онд анх олонд хүрч, онц сайн гэх үнэлгээг хүртэж байсан. Тус киноны үргэлжлэл болон мэндэлж байгаа "Pacific Rim 2" кино нь олон гайхалтай адал явдал, сонирхолтой зүйлсээр дүүрэн байх нь гарцаагүй. Харь гарагийнхан дэлхийд нэвтэрч, хүн төрөлхтөн робот ашиглан тэдэнтэй тэмцэлдэж, дийлснээр эхний анги өндөрлөдөг билээ. Харин энэ удаагийн ангид юу гарах бол гэдэг нь хүн бүрт асуулт болоод байгаа нь нууц биш юм.    

"Pacific Rim 2"- 8-р сарын 4

14 "Thor: Ragnarok"- 11-р сарын 3

Алдарт "Thor"-ийн шинэхэн анги үзэгч олонд хүрэх мөч ойртсоор л байна. Нэрт жүжигчин Крис Хемсвөрт (Chris Hemsworth) энэ удаад ч мөн "Thor"-ийн дүрийг бүтээх аж. Үйл явдлын тухайд тодорхой зүйл одоохондоо дэлгэгдээгүй байгаа төдийгүй "Thor" баатар эх дэлхийн сайн сайхны төлөө тэмцэх нь тодорхой биз ээ.

"Thor: Ragnarok"- 11-р сарын 3

15 "Justice League – Part I"- 11-р сарын 17

2017 онд нээлтээ хийж, жинхэнэ тэсрэлт болох кино бол яалтчгүй "Justice League - Part I" юм. Комик номноос сэдэвлэн бүтээж буй тус кинонд супер баатрууд нэгдэн, нэг баг болж, муу залуустай тэмцэх аж. Харин тэднийг нэг дор харахыг хүсэхгүй хүн байгаа гэж үү? Үнэхээр гайхалтай...   

"Justice League – Part I"- 11-р сарын 17

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()