“Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн сайхан биеийн нууц

Өөртөө итгэлтэй, харц дээгүүр, инээмсэглэл тодруулан алхаж буй эмэгтэй хүн бүрийн араас эргэж хардаггүй эр хүн гэж үгүй билээ. Тэр тусмаа өмссөн хувцсаа амьлуулж, бүсгүй хүний гоо үзэсгэлэнг гайхуулах "Victoria's Secret"-ийн загвар өмсөгчдийн гоолиг сайхан биеийг шагшин харах хүмүүс хэдэн саяар тоологдох биз. Тэгвэл тэд чухам юуны учир ийм сайхан биетэй байдаг тухай сонирхолтой мэдээлэл бэлтгэснийг хүлээн авна уу.

“Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн сайхан биеийн нууц

15 Ногоон жүүс

Гайхалтай төгс бие галбиртай сахиусан тэнгэр Рози-Хантингтон Вайтли (Rosie-Huntington Whiteley) өөрийн гоолиг биений нууцаа хуваалцжээ. Бүсгүй өдөр тутмын амьдралдаа ногоон жүүсийг хэрэглэдэг бөгөөд энэ нь түүний биеийг эрүүлжүүлж, тураах үйлчилгээтэй аж. Тус жүүсэнд буржгар байцаа, цоохор майлз, алим, өргөст хэмх, нимбэг зэрэг шиэ тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд ордог төдийгүй орцуудаа нийлүүлж, блендэрт хийн, жүүс болгон хэрэглэх ёстой ажээ.

Ногоон жүүс

14 Бокс

“Victoria’s Secret”-ийн хамгийн халуухан, үзэсгэлэн төгс хэмээгддэг Бразил гаралтай загвар өмсөгч Адриана Лима (Adriana Lima) нь боксоор хичээллэж, биеийн жингээ хадгалдаг байна. Тайзан дээр сахиусан тэнгэр мэт харагдах ч боксын рингэн дээр хүчирхэг мангас болж хувирдаг аж. Энэ нь бүсгүйг төгс бие галбиртай болгож өгсөнөөс гадна сэтгэл санааны хувьд ч хүчирхэг, юунд ч үл бууж өгдөг нэгэн болгожээ. Тэрээр охид бүсгүйчүүдэд боксоор хичээллэхийг зөвлөдөг бөгөөд үүн шиг гайхалтай дасгал үгүй хэмээдэг билээ.

Бокс

13 Иог

Өхөөрдөм төрхөө халуухан биеэрээ чимдэг Миранда Керр (Miranda Kerr) иогаар хичээллэдэг байна. Түүний сайхан биеийн нууц нь иог бөгөөд тэрээр “Victoria’s Secret”-ийн загвар өмсөгч байхаа больсон ч, гэсэн үргэлжлүүлэн гоо төрхөндөө анхааран, эрчимтэй хичээллэж байгаа юм. 10 жилийн өмнөөс иогоор хичээллэж эхэлсэн төдийгүй зөвхөн биеийн галбираа хадгалах гэж бус сэтгэл санаагаа тайвшруулж, ухаанаа тэлэх боломжыг нээж өгдөг тул энэхүү төрлийг сонгосон байна.

Иог

12 Пилат дасгал

“Victoria’s Secret”-ийн нэгээхэн өнгө болсон Лили Олдриж (Lily Aldridge) нь Пилат дасгал тогтмол хийдэг аж. Пилат дасгалууд нь иогийн анхан шатны дасгалууд дээр суурилсан хэвлий, өгзөг, гуя, бага аарцгийн булчингуудад илүүтэй ачаалал өгсөн дасгалууд юм. Эдгээр дасгалууд нь хүнийг зөв бие галбиртай харагдахад хамгийн их нөлөөтэй байдаг аж. Түүний сайхан биенээс энэхүү дасгалын үр дүн тодорхой харагдана.

Пилат дасгал

11 Тураах багш

Ихэнх сахиусан тэнгэрүүд Доктор Чарльз Пасслер (Dr. Charles Passler)-тай хамтарч, биеийн галбиртаа анхаардаг байна. Тэрээр бүсгүйчүүдийн идэж ууж байгаа зүйлсэд анхаарахаас гадна дасгал хөдөлгөөн, биеийн бүтэц зэрэгт нь зөвлөгөө өгдөг аж. Нэг ёсондоо тэрээр сахиусан тэнгэрүүдийн багш юм. 

Тураах багш

10 Өөртөө цаг зарцуулдаг

Тэд цаг ямагт дэглэм барьж, өөрсдийгөө зовоодоггүй аж. Заримдаа дуртай зүйлсээ идэж, амарч, унтана. Мэдээж амьдралыг зөвхөн дэглэм, дасгалаар төсөөлнө гэдэг байж боломгүй зүйл юм.

Өөртөө цаг зарцуулдаг

9 Бясалгал

Дээр дурдсанчлан сахиусан тэнгэрүүд нь иогоор хичээллэж, өдөрт хоёр удаа бясалгал хийдэг байна. Энэ нь тухайнх үнийг дотроос нь эмчилж, стресс, бухимдалгүй болгож өгөхөөс гадна эрүүл чийрэг болгодог аж. 

Бясалгал

8 Зарчимч

Тэд цаг сайн баримталдаг, хичээнгүй, хөдөлмөрч бүсгүйчүүд байх бөгөөд гоё сайхан бие организм болон олонд түгсэн нэр алдраа яав л алдаж, яав л улам өсгөх вэ гэдгийг сайтар мэддэг зарчимч хүмүүс байдаг аж. Өөрөөр хэлбэл тэд юу өөрт нь хэрэгтэй, юу хэрэггүй гэдгийг сайтар ухамсарлаж чаддаг байна. Түүгээр барахгүй цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, байнгын урагшилж байх нь тэдний гол баримталдаг зарчим ажээ.

Зарчимч

7 Жимс идэх

Жимс, жимсгэнэ идэх нь эрүүл мэндэд ач тустай гэдгийг мэдэхгүй хүн тун цөөхөн биз ээ. Учир нь жимсэнд агуулагдах төрөл бүрийн амин дэм, шим тэжээлүүд нь хүний биед дутагдаж буй зүйлсийг нөхөн олгох ач тустай байдаг юмсанжээ. Загвар өмсөгч бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хоол хүнсний материал нь мах, гурил гэхээсээ илүүтэйгээр жимс, жимсгэнэ байдаг аж.

Жимс идэх

6 Фитнессээр хичээллэх

Худлаа хэлсэн хүнд бараг өнөөдөр айл болгоноос нэг хүн фитнессээр хичээллэж байгаа болов уу. Эрүүл мэнд, бие организм даа анхаарах хүмүүсийн тоо олшрох болсон энэ цагт фитнессээр хичээллэх нь эрүүл мэндтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэж өгч байгаа билээ. Гоолиг, зөв сайхан биетэй байхын үндэс нь эрүүл, зөв хооллолт болон фитнессээр үр дүнтэй хичээллэх хоёрын нийлбэр гэж хэлж болох юм. Тэгвэл сахиусан тэнгэрүүд маань загвар өмсөхөөс бусад чөлөөт цагаараа ихэвчлэн фитнессийн зааланд цагийг өнгөрөөдөг байна. 

Фитнессээр хичээллэх

5 Тоглолтонд оролцох

Дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа урлаг, соёлыг оддын тоглолтонд сүүлийн үед сахиусан тэнгэрүүд оролцох болсон билээ. Харин тэдний загварын томоохон арга хэмжээнд урлаг, соёлынхон оролцож, гайхалтай шоуг толилуулах болсоор багагүй хугацаа ард өнгөрчээ. Олон мянган хүний нүдэн дээр гоолиг сайхан биеэ гайхуулан алхаж, дур булаам инээмсэглэлээ үзэгчдэд бэлэглэж, хариуд нь халуун дулаан алга ташилтыг хүртэх нь тэдний хувьд асар их урам зориг өгч, цаашид энэ эрчээ алдахгүй улам ажилтанд хүрэх үндэс болж өгдөг байна. 

Тоглолтонд оролцох

4 Шэйк уух

Цэвэр байгалийн гаралтай жимс, жимсгэнээр хийсэн шэйк уух нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй байдаг гэнэ шүү. Тэр ч үүднээсээ загвар өмсөгч охидын байнгын хэрэглээ нь шэйк байдаг аж. Хийжүүлсэн ундаа, сахарын агууламж ихтэй жүүс уухгүй байх нь тэдний баримталдаг зарчмуудын нэлээн дээгүүрт ордог байна.

Шэйк уух

3 Хөгжим сонсох

Өнөөдөр хөгжим сонсох дургүй хүн гэж бараг үгүй биз ээ. Гадагш гараад харахад хүртэл хаа сайгүй хөгжмийн хэмнэл мэдэрсэн залуус хотын гудмаар холхиж байгаа нь харагдана. Гоолиг сайхан биетэй моделиудын хувьд ч гэсэн хаана ч явсан хөгжмийн хэмнэлийг мэдэрч, хамгийн сүүлийн үеийн болон сонсох дуртай дуунуудаа iPod, MP4-тэй хийгээд байнга авч явдаг байна. Энэ нь тэдэнд эрч хүч өгөхөөс гадна хамгийн чухал нь гоолиг сайхан биеэ хадгалахад хамгийн ихээр тус хүргэж буй фитнессээр хичээллэхэд нь тус хүргэдэг юмсанж.

Хөгжим сонсох

2 Сайхан хувцаслах

Тэдний хувцасны шүүгээнд энэ хорвоо дээрх хамгийн дэгжин, гоёмсог загвартай хувцаснууд байх бөгөөд энэ нь тэдэнд урам зориг, итгэл найдвар хайрлаж, өмнөө тавьсан зорилгоо ухамсарлахад тус болдог байна. Өөрөөр хэлбэл эдгээр сайхан хувцаснуудыг үргэлжлүүлэн ээлжлэж өмсөж, бусдын харааг булаахын тулд одоо байгаагаасаа ч илүү их хөдөлмөрлөж, хичээх хэрэгтэй гэж боддогтой холбоотой юм.

Сайхан хувцаслах

1 Аялах

Үзэсгэлэнтэй загвар өмсөгчдийн амьдралын хэв маяг нь гадаадын олон улс орнуудад зохиогдож буй төрөл бүрийн загварын арга хэмжээнд зогсоо зайгүй оролцох бөгөөд төдий чинээ амрах завгүй ажлаа хийх нь суугаа ажил хийдэг хүмүүстэй харьцуулахад таргалах магадлалыг хамаагүй багасгадаг байна. Түүгээр барахгүй орон орны соёл, ёс заншилтай танилцах нь мэдлэгийн цар хүрээг нь тэлж, сэтгэл санааг нь стрессээс ангид байлгадаг ажээ.

Аялах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()