Олон сая хүнийг уйлуулсан бичлэг

2016-09-20, 15:01
16,816

Эх хүн болно гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг болов уу. Эцэг, эх болсноор хүн маш их зүйлсийг ухаарч, сурч авдаг. Тиймдээ ч тэд өөрсдөөсөө үргэлж "Би үнэхээр сайн ээж, аав мөн үү? Миний хийж байгаа зүйл зөв үү? хэмээн асуудаг. Тэгвэл бид та бүхэндээ үүний хариултыг хүргэж байна.

Олон сая хүнийг уйлуулсан бичлэг

Доорх хүмүүсээс "Та өөрийгөө хэр сайн ээж гэж боддог вэ?" хэмээн асуужээ. Харин хариулт нь хүн бүрт ухаарал хайрлаж, олон сая хүнийг уйлуулсан юм.

 

1

"Би үнэхээр зарчимч хүн. Цаг зав ч муутай байдаг. Тиймээс хүүхэдтэйгээ хангалттай цагийг өнгөрүүлж чаддаггүй юм..."

"Би ээждээ маш их хайртай. Тэр надад бүхнээс илүү"

Охиныхоо хэлсэн үгийг сонссон ээжийн сэтгэл нь хөдөлж, эрхгүй баярын нулимсыг унагаж сууна.

2

"Заримдаа би өөрийгөө ээж хүнийхээ үүргийг муу гүйцэтгээд байгаа юм шиг боддог."

"Би ээжтэйгээ байхдаа цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрүүлдэг. Тэр бүхий л зүйлд надад тусалж, намайг бүхнээс илүү хайрладаг."

Ээжүүд үргэлж өөрсдийгөө голж, илүү сайн байхыг хичээдэг. Гэвч үр хүүхэддээ тэд яг байгаагаараа л хамгийн шилдэг нь, хорвоогийн хамгийн эрхэм нандин хүн нь юм.

3

"Би өөрөө өөртэйгээ үргэлж зөрчилддөг. Заримдаа миний гаргаж байгаа зан, үйлдэл, түүний минь урмыг хугалж байх вий хэмээхээс эрхгүй айх юм."

"Миний ээж маш гоё хоол хийдэг. Зөвхөн надад зориулсан болохоор үнэхээр амттай байдаг."

Та сайн ч биш, бас муу ч биш. Зүгээр л хүүхдийнхээ ээж нь юм шүү...

4

"Би илүү сайн ээж байхыг үргэлж хүсдэг...Гэвч тэр бүрийд санаснаар болохгүй юм."

Ээж минь миний шүтээн, бүх зүйл минь... Бид үнэхээр дотно байдаг.

Эх хүн бүр үр хүүхдийнхээ шүтээн юм.

5

"Би тийм ч сайн ээж биш..."

"Миний ээж үнэхээр хөөрхөн бас их дэгжин"

Магадгүй та сайн ээж биш байж болно. Өөртөө үргэлж шүүмжлэлтэй ханддаг ч байж болох юм. Гэвч үр хүүхэд таныг үргэлж сайн талаас харж, хайрлаж явдаг юм шүү...

Танд үнэтэй машин, байр, хөрөнгө мөнгө байхгүй байж болно. Гэвч танд "ээж" хэмээн дуудуулах эрхэм нэгэн байдаг бол та энэ хорвоогийн хамгийн баян хүн юм. Учир нь хөрөнгө мөнгө хэзээд олдоно. Харин биднийг энэ хорвоод авчирсан эгэлгүй ачит ээжүүд минь ганцхан юм шүү. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()