1
Крис Хамфрис (Kris Humphries)
Нэгэн үе хайр сэтгэлээр холбогдож, хэн хэнээсээ холдож чадахгүй болсон хосууд сүр дуулиантай хуримаа хийж, дэлхий нийтийг шуугиулж байсан цаг саяхан мэт санагдана. Харин тэдний хурим ердөө 72 хоногийн дараа гэхэд цуцлагдаж, хоёр тийш болсон билээ. Хосуудын салах болсон шалтгаан нь Кимтэй холбоотой гэх бөгөөд тэрээр шоу цэнгүүнд хэт донтож, нөхрийгөө ч мөн үл тоож байсны эцэст маргалдах болж, улмаар салсан байдаг. Иймд тэдний харилцаа хэрүүл шуугиан ихтэй, маргаантайгаар өндөрлөсөн. Крис Хамфрисийн тухайд "NBA" тамирчин бөгөөд Кимтэй нэр холбогдосноос хойш карьер нь унасан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч Крис өнөө хэр нь Кимийг үзэн яддаг төдийгүй түүний нэр Кардашьяны гэр бүлийнхэнтэй салшгүй холбогдсонд бухимдаж явдаг аж.
2
Хлоё Грэйс Морец (Chloe Grace Moretz)
Үргэлж л нүцгэн зургаа олон нийтийн сүлжээгээр цацах Кимийн ичгүүргүй үйлдэл олон охид бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг. Харин тэдний нэг нь залуухан халуухан жүжигчин бүсгүй Хлоё Грэйс Морец билээ. Тэрээр 7 настай байхаасаа л урлагт хөл тавьж, өдгөө од болон гялалзаж, охид залуусын шүтээн болоод байна. Жүжигчин бүсгүй Кимийн садар самуун байдалд тун ч дургүй бөгөөд Кимд хандан "Залуу охидод хэрхэн нүцгэлж, халуухан харагдах вэ гэхээс илүүтэй хэрхэн зорилго тэмүүлэлдээ хүрэх талаар зөвлөгөө өгвөл дээрсэн. Өрөвдөлтэй юм" хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэж байсан юм. Харин Хлоёын үг, үзэл бодолтой хүн бүр л санал нийлж байсныг нуух юун.
3
Жереми Реннер (Jeremy Renner)
Нэрт жүжигчин эр нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ ачаар алдар нэрийн оргилд гарч чадсан билээ. Тэрээр хүнд бэрх даваа нугачааг туулсаар зорилго тэмүүлэлдээ хүрч чадсан хүндлүүштэй нэгэн юм. Харин түүнээс сэтгүүлч Ким болон түүний гэр бүлийн талаар юу гэж боддог талаар нь асуухад "Би тэдэнд үнэхээр дургүй. Ямар ч авьяас, чадваргүй. Зүгээр л элдэв тэнэг үйлдэл, садар самуун явдлаараа олонд танигдсан арчаагүй л хүмүүс" хэмээн хариулжээ. Үүнээс гадна тэрээр өөрийн твиттер хуудаснаа Кимийн нүцгэн зургийг "re-tweet" хийн "Гуйя наад нүцгэн биеэ биш тархиа ашиглаач" хэмээсэн байв. Энэ бүгдийг харвал жүжигчин эр Кимийг үзэн ядаж, жигшиж явдаг нь тодорхой.
4
Риз Визерспун (Reese Witherspoon)
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй олон гайхалтай дүр бүтээн бидний сэтгэлд хоногшсон билээ. Түүний ухаалаг төрх, уяхан сэтгэл хүн бүхэнд таалагддаг аж. Харин жүжигчин бүсгүйн хамгийн ихээр үзэн яддаг хүн нь Ким гэнэ. Бүсгүй энэ талаараа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдаж байсан бөгөөд Кимтэй энд тэнд таарахад үргэлж муухай аашилж, ёсгүй ханддаг хэмээжээ. Мөн Кимийн тухай тэрээр "Надад тэр их тэнэг юм шиг санагддаг. Гэхдээ тэрнээс илүү Кимийг дэмждэг хүмүүс бүр тэнэг. Түүний утгагүй үйлдлүүдийг дэмжин, өөхшүүлж, од болгож байгаа нь утгагүй хэрэг. Секс бичлэг, нүцгэн зургууд гээд л... Тэнэг хүмүүсийг тоохгүй орхивол тэд хэн ч биш болж хувирна шүү дээ" хэмээн нэлээд бухимдалтай ярьж байжээ.
5
Дэниел Крейг (Daniel Craig)
Английн нэрт жүжигчин Даниел Крейг нь бид бүхэнд "James Bond"-ын дүрээр илүүтэй танигдаж, сэтгэл зүрхэнд мөнхөрсөн байдаг. Харин тэрээр Кимд маш ихээр дургүй үзэн ядаж явдаг болохоо ч зарласан аж. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй, ухаалаг байх ёстой гэх үзэл бодлыг баримталдаг тэрээр хэтэрхий хэнэггүй том өгзөгт Кимд үнэн голоосоо дургүй юм. Энэ тухайгаа хэд хэдэн удаа нэвтрүүлэг, цахим сүлжээ зэргээр зарлаж байжээ.
6
Тэйлор Свифт (Taylor Swift)
Тэйлор болон Ким нар өстөн дайсан л гэсэн үг. 2009 онд Кимийн нөхөр болох реппер Канье Вест (Kanye West) "MTV" хөгжмийн наадмын үеэр "Шилдэг клип" шагналыг хүртсэн Тэйлорыг эвгүй байдалд оруулан, уучлал гуйлгүй өнгөрсөн. Тиймдээ ч Ким болон Тэйлор хоорондоо харилцаа муутай байдаг юм. Харин саяхан Канье "Famous" гэх дууг гаргасан бөгөөд үүндээ "Бид одоо ч Тэйлортой унтдаг юм шиг санагдаж байна. Би тэр өлөгчинг чинь алдартай болгосон юм" хэмээсэн төдийгүй түүний нүцгэн төрхийг клипэндээ ашиглажээ. Харин Тэйлорын нэр болон зургыг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн дуучин бүсгүй бухимдаж буйгаа илэрхийлээд байсан тул Канье Вестийн гэргий Ким дуугүй өнгөрч чадсангүй. Тэрээр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо "Тэйлор худал хэлж байгаа. Тэр зөвшөөрсөн, бичиг нь ч надад байгаа" хэмээн нэлээд бухимдангуй хэлж байсан юм. Ингээд л тэдний маргаан хэрүүл дэгдэж, цахим ертөнцийг донсолгоод байсан юм.
7
Принц (Prince)
Нэрт дуучин эр олон гайхалтай уран бүтээлээр нэр хүнд, хөрөнгө чинээг өөртөө цогцлоож чадсан байдаг. Харин тэрээр 2011 онд тоглолтоо хийж байхдаа үзэгчдийн дунд зогсох Кимийг олж харан, тайзнаа гаргаж ирсэн байна. Тэрээр Кимийг бүжиглэхийг хүсэхэд бүсгүй дургүйцэж, зүгээр л инээгээд зогсоод байсан нь Принцийн уурыг хүргэж, "Тайзнаас зайлж үз" хэмээн микрофоноор чанга гэгч нь хэлсэн аж. Түүний тус үйлдэл Кимд хичнээн дургүй илтгэх бөгөөд залуу энэ тухайгаа сүүлд "Ким тэр байтугай нүцгэлж, секс бичлэгээ тараадаг хүн бүжиглэхэд яадаг юм. Тэр хэзээ тийм даруухан, ичимхий болчихсон юм" хэмээн үл ойшоосон байдалтай ярьж байжээ.
8
Пирс Морган (Piers Morgan)
Телевизийн сэтгүүлч Пирс Морган нь Кимтэй олон удаа уулзаж байсан боловч ямагт түүний тэнэг, увиагүй болохыг гайхаж байдаг аж. Саяхан шуугиан тариад байсан "Famous" клипний хэрүүл маргаанд Пирс Морган, Тэйлорыг илт дэмжиж "Ким зүгээр л түүний алдар хүнд, авьяаст нь атаархсан. Тэр чинь өөрөө өгзөгнөөс өөр гайхуулах зүйлгүй хүн шүү дээ" хэмээж байсан нь Кимд дургүй болохыг нь нотлон харуулна.
9
Бейонсе (Beyonce)
Үзэсгэлэн төгөлдөр, өнгө ялдам дуучин бүсгүй нь урлагийн ертөнцийн чамин шигтгээ нь болж өгдөг. Түүнийг хүндэлж, шүтэн бишрэх хүмүүс маш олон бөгөөд Кимийг үзэн яддагтай нь санал нэгдэх хүмүүс ч цөөнгүй. Дуучин бүсгүй алдарт "Vogue" сэтгүүлийн нүүрийг Ким чимж, зургаа авахуулсан болохыг олж мэдэн, өөрийн твиттер хуудаснаа "Би дахиж Vogue сэтгүүлийг захиалж уншихгүй ээ. Ийм сонголт хийх гэж. Надтай нэгдэх хүн байна уу?" гэж байсан удаатай.
10
Эмбер Рөүз (Amber Rose)
Загвар өмсөгч бүсгүй нь нэгэн үе Каньетэй болзож явсан юм. Харин дурлалдаа шатаж явсан хосууд Ким, Канье хоёрын нууц амрагууд гэдэг нь илэрснээс болж хоёр тийш болсон байдаг. Мэдээж хайртай залуугаа булаалгасан бүсгүй Кимд дургүй байх нь тодорхой бөгөөд тэд хаа таарсан газраа таагүй харилцаж, муудалцах шахаж байдаг төдийгүй үүнийгээ ч олон нийтийн сүлжээгээр ил болгосон байдаг юм. Дашрамд дуулгахад Эймбер Рөүзийн хамгийн ихээр үзэн яддаг хүн нь ганц Кимээр тогтохгүй, түүний нөхөр Канье гэнэ шүү.
11
Рианна (Rihanna)
Алдартай дуучин бүсгүй Каньегийн "Famous" дууны клипэнд мөн л таагүй байр суурьтай ханддаг бөгөөд өөрийг нь ямар нэг зөвшөөрөлгүй нүцгэн байдалтай дүрсэлсэнд дургүй нь хүрсэн ажээ. Энэ талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байдаг. Мэдээж хэн ч эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нүцгэн байдалтай клипэнд ашиглахыг зөвшөөрөхгүй шүү дээ.