Шүдний ооны ашиг тус

Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг шүдний оог ахуйн нөхцөлд хэрхэн үр дүнтэй ашиглах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Учир нь бид түүний гайхалтай ид шид, үйлчилгээг мэдэхгүйгээс болж өндөр үнээр цэвэрлэгээний бодисыг авдаг шүү дээ. Ийнхүү мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцъя.

Шүдний ооны ашиг тус

1 Мөнгөн эдлэл өнгө оруулах

Шүдний сойзон дээрээ багахан оог түрхэж, мөнгөн эдлэлээ сойздож, дараа нь цэвэр усаар зайлах хэрэгтэй.

Мөнгөн эдлэл өнгө оруулах

2 Машины шил өнгө оруулах

Машины урд шилийг ч мөн шүдний оогоор өнгөлж болдог. Алчууранд багахан шүдний оог түрхэж, машины шилээ арчаад үзээрэй.

Машины шил өнгө оруулах

3 Төгөлдөр хуурын түлхүүрийг цэвэрлэх

Хэрвээ та хөгжим тоглодог байгаад, таны төгөлдөр хуурны түлхүүрүүд шарласан бол шүдний оогоор өнгөлөөд үзээрэй.

Төгөлдөр хуурын түлхүүрийг цэвэрлэх

4 Өнгөө алдсан кетийг цэвэрлэх

Хичнээн угаагаад өнгө орохгүй, халтардсан гутлыг шүдний оогоор цэвэрлэж болдог. Зурагт үзүүлсэн шиг хэрэглэдэггүй муу сойзоор гутлаа зүлгээд үзээрэй.

Өнгөө алдсан кетийг цэвэрлэх

5 Усны шилийг өнгө оруулах

Усны шилийг ч мөн багахан оогоор зүлгэж, шинэ мэт болгож болно.

Усны шилийг өнгө оруулах

6 Мебель өнгөлөх

Мебель эдлэл дээр тогтсон толбо, бохирдлыг шүдний оогоор арилгаж болдог.

Мебель өнгөлөх

7 Хувцасны толбо арилгах

Хувцсан дээр тогтсон дарс, хоолны толбыг шүдний оогоор цэвэрлэж болох нь ээ... Та толботой хэсэг дээрээ шүдний оо түрхэж хэсэг байлгасны дараа усаар зайлаарай. 

Хувцасны толбо арилгах

8 Угаалтуур өнгө оруулах

Бохирдсон угаалтуурыг цэвэрлэхдээ шүдний оогоор өнгөлдөг. 

Угаалтуур өнгө оруулах

9 Индүүний улыг цэвэрлэх

Түлэгдсэн индүүний улыг шүдний оогоор цэвэрлээрэй. Даавуун материалаар үрж, хэсэг байлгасны дараа цэвэр даавуугаар арчиж авах хэрэгтэй.

Индүүний улыг цэвэрлэх

10 Гар утасны дэлгэц цэвэрлэх

Зурагдсан гар утасны дэлгэцийг шүдний оогоор цэвэрлэж болдог. Үүний тулд та зураастай хэсэг дээрээ шүдний оо түрхэж хэсэг байлгасны дараа элгэн алчуураар арчиж аваарай.

Гар утасны дэлгэц цэвэрлэх

11 Хумс өнгө оруулах

Хумсны будагны үлдэгдэл, толбыг шүдний оогоор сойздож угаахад, өнгө нь гайхалтай сэргэдэг.

Хумс өнгө оруулах

12 Гаранд шингэсэн таагүй үнэрийг арилгах

Мөн гаранд шингэсэн эвгүй үнэрийг арилгахын тулд шүдний оог ашиглаж болох юм.

Гаранд шингэсэн таагүй үнэрийг арилгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()