Оддын хамгийн хачирхалтай гоо сайхны нууцууд

Алдар нэртэй хүн бүр л олны өмнө ажиллаж, амьдарч байдаг. Тэдний үйл хөдөлгөөн бүр нүдний өмнө нээлттэй байхаас гадна гоо сайхан, эрүүл саруул байдал нь гайхшрал төрүүлдэг билээ. Харин тэд өөрсдийн тус сайхан байдлын нууцаа дэлгэж, олон нийтэд зөвлөгөө өгсөн бөгөөд эдгээрийн зарим нь дэндүү хачирхалтай гэмээр аж. Ингээд оддын өгсөн хамгийн сонирхолтой зөвлөгөөнүүдтэй танилцъя. 

Оддын хамгийн хачирхалтай гоо сайхны нууцууд

1 Меган Фокс (Megan Fox)- Алимны цуу уух

Холливуудын халуухан од бүсгүй үргэлж л үзэсгэлэнт төрхөөрөө олныг алмайруулж явдаг. Харин түүний олон нийтэд өгсөн эрүүл мэндийн зөвлөгөө нь алимны цуу уух аж. Ингэснээр ходоод цэвэрлэгдэж, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирдаг хэмээжээ. Мөн турахад онцгой нөлөө үзүүлдэг талаар жүжигчин бүсгүй дурджээ. 

Меган Фокс (Megan Fox)- Алимны цуу уух

2 Жизель Бундхен ( Gisele Bundchen)- Нарнаас сэргийлэх

Гайхалтай загвар өмсөгч бүсгүйн гоолиг сайхан бие, үзэсгэлэнт төрх нь хүн бүрийн харааг булааж байдаг билээ. Харин түүний энэхүү төгс бие галбирын нууц нь мэдээж тогтмол дасгал сургуулилт болон эрүүл зөв хооллолт аж. Мөн тэрээр охид бүсгүйчүүдийг нарны хорт туяанаас аль болох хол байхыг зөвлөсөн юм. Учир нь нарнаас ялгарах туяа нь арьсыг гэмтээж, хордуулж байдаг бөгөөд сайхан арьс нь гоо сайхан байдлын гол түлхүүр билээ. 

Жизель Бундхен ( Gisele Bundchen)- Нарнаас сэргийлэх

3 Том Круз (Tom Cruise)- Сэтгэл гутралаас ангижрах

Авьяас чадвар, сайхан төрх хосолсон гайхалтай жүжигчин залууд сэтгэл алдрахгүй бүсгүй гэж үгүй. Тэрээр өдгөө 54 настай боловч 25 настай залуу шиг харагдаж, эрч хүчээр дүүрэн байдаг. Түүнээс энэ талаар нь лавлахад жүжигчин залуу ердөө л эерэг хандлага хэмээн хариулсан байдаг. Том Круз хүмүүсийг аль болох эерэг байж, сэтгэл гутрал, стрессээс өөрсдийгөө хамгаалж явахыг уриалсан юм. 

Том Круз (Tom Cruise)- Сэтгэл гутралаас ангижрах

4 Майли Сайрус (Miley Cyrus)- Цавуулаг ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байх

Сонин содон үйлдэл, хүчирхэг хоолойгоор олноо танигдсан дуучин бүсгүйн гоо сайхан байдлын нууц нь цавуулаг ихтэй хоол хүнснээс татгалзах аж. Бүсгүй энэ талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан олон мянган шүтэн бишрэгчиддээ хандан, зайлсхийхийг зөвлөдөг аж. Цавуулаг ихтэй хүнс хэрэглэснээр таргалахаас гадна, арьсан дээгүүр толбо үүсч, үрчлээтэж эхэлдэг байна. 

Майли Сайрус (Miley Cyrus)- Цавуулаг ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байх

5 Эванжелин Лилли (Evangeline Lilly)- Эрүүл зөв хооллолт

Өөрийн авьяас чадвараар өдгөө дэлхийд танигдаж чадсан үзэгэлэнт жүжигчин бүсгүй нь гоолиг сайхан бие, эрүүл царай төрхтэй. Харин тэрээр нэг хэсэг хүнд төрлийн стрессд өртөж, хүндхэн байдалд орсон аж. Түүнийг тус байдлаас ангижрахад хамгийн ихээр тус болсон зүйл бол эрүүл зөв хооллолт байна. Бүсгүй эрүүл хооллож эхэлснээр сэтгэл санаа нь тогтворжиж, бие хаа нь өв тэгш сайхан болж эхэлсэн гэдэг. 

Эванжелин Лилли (Evangeline Lilly)- Эрүүл зөв хооллолт

6 Шэйлан Вүүдли (Shailene Woodley)- Шавар

Гайхалтай жүжигчин бүсгүй олон кинонд бүтээсэн дүрээрээ бидний хайр хүндэтгэлийг хүлээсээр ирсэн билээ. Тэрээр өөрийн гоо сайхан байдлаа шавартай холбон ярьдаг аж. Жүжигчин бүсгүй шавраар бүтэн биендээ маск тавьж, шүдээ хүртэл угаадаг байх юм. Ингэснээр эрүүл мэнд болоод гоо сайханд нь онцгой нөлөөтэй байдаг аж. 

Шэйлан Вүүдли (Shailene Woodley)- Шавар

7 Женни Маккарти (Jenny McCarthy)- Хүүхдээ вакцинд хамруулахгүй байх

Үзэсгэлэн төгс загвар өмсөгч бүсгүй сонин содон төрхөөрөө олныг гайхшруулж байдаг. Харин тэрээр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо хүмүүсийг вакцин хийлгэхээ болихыг уриалсан байна. Бүсгүй энэ нь буруу зүйл, биднийг эмчлэх бус харин ч хөнөөж байдаг хэмээн мэдэгдсэн юм. Гэвч түүний үгэнд орж, хүүхдээ тарилгаас хамруулахаас татгалзсан хүмүүс ховор байв. 

Женни Маккарти (Jenny McCarthy)- Хүүхдээ вакцинд хамруулахгүй байх

8 Кети Перри (Katy Perry)- Таны гарт бүх төрлийн витамин бий

Хүчирхэг хоолой, хөөрхөн төрх бол дуучин Кети Перригийн нэрийн хуудас гэлтэй. Харин тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан шүтэн бишрэгчидээ витамин ихээр хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарч байхыг зөвлөсөн юм. Мэдээж энэ нь нэг талаараа зөв байсан боловч нэг дор хэт их витамин хэрэглэж болохгүй гэдгийг бүсгүй маань сануулахаа мартсан байсан аж. 

Кети Перри (Katy Perry)- Таны гарт бүх төрлийн витамин бий

9 Ронда Роузи (Ronda Rousey)- Хөдөлгөөнтэй байх

Тамирчин, жүжигчин гэх давхар мэргэжлийг эзэмшсэн гайхалтай бүсгүй үргэлж өвөрмөц байдлаараа гайхагдсаар ирсэн билээ. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа уншигчдад хандан тун ч хэрэгтэй, сонирхолтой зөвлөгөөг өгчээ. "Би та бүхэндээ хандаж ганц л зүйлийг захиж хэлмээр байна. Хүн гэдэг жаахан зүгээр суухад л таргалж, жаахан хөдөлхөд л эрүүлжиж байдаг. Иймд та үргэлж хөдөлгөөнтэй байж хэвшээрэй. Ингэснээр бие тань эрүүлжиж, элдэв өвчнөөс сэргийлэх юм."

Ронда Роузи (Ronda Rousey)- Хөдөлгөөнтэй байх

10 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)- Бүлээн усны ууранд суух

Жүжигчин бүсгүй нийт эмэгтэйчүүдэд хандан тун ч хэрэгтэй зөвлөгөөг өгсөн байна. Тэрээр "Эмэгтэй хүн гэдэг эмзэгхэн. Биедээ тогтмол анхаарал хандуулахгүй бол дорхноо өвддөг. Иймд та долоо хоногт нэг удаа эмзэг эрхтэнээ халуун ууранд утаж байх хэрэгтэй. Ингэснээр та элдэв өвчлөлөөс сэргийлж, сарын тэмдгийн өвдөлтөөс ч сэргийлэх боломжтой" хэмээжээ. Түүний зөвлөгөө танд ч мөн хэрэг болно гэж найдъя. 

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)- Бүлээн усны ууранд суух

11 Деми Мур (Demi Moore)- Хануур хорхой

Нэгэн үе залуусын сэтгэлийг эзэмдэж явсан бүсгүй өдгөө ч залуухан халуухан хэвээр. Харин түүний энэхүү гоо сайхан байгаагийн нууц нь хануур хорхой юм. Тэрээр үе үе Австри улс руу явж хануур хорхойн эмчилгээ хийлгэдэг байна. Энэ нь түүний цусыг сорж, муу цусыг нь гадагшлуулж, царай төрхийг шингэлж өгдөг аж. Харин үүнийг зарим эмч нар тун ч буруу, энэ нь цаашлаад элдэв өвчин тусах эрсдэлтэй, үнэхээр л тэгж их цусаа гадагшлуулмаар байвал цусаа бусдад хандивла хэмээн нэлээдгүй дургүйцсэн байдалтай хэлсэн байдаг.  

Деми Мур (Demi Moore)- Хануур хорхой

12 Снүүки (Snooki)- Муурны элсийг гуужуулагч болгон ашигладаг

Реалити шоуны од бүсгүй нэгэн нэвтрүүлэгч оролцохдоо өөрийн гоо сайхны нууцаасаа хуваалцжээ. Тэрээр муурны элсийг ашиглан, гуужуулагч хийн нүүрээ цэвэрлэдэг гэнэ. Түүнээс шалтгааныг асуухад гоо сайхан, элдэв зүйлсд зарцуулах мөнгө байхгүй тул гүүглээс хайн, тус аргыг хэрэглэх болсон хэмээв. 

Снүүки (Snooki)- Муурны элсийг гуужуулагч болгон ашигладаг

13 Алисия Сильверстоун (Alicia Silverstone)- Тампон хэрэглэхгүй байх

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй охид бүсгүйчүүдэд хандан хувийн зүгээс багахан зөвлөгөө өгсөн байна. Тэрээр "Охид бүсгүйчүүд сарын тэмдэг ирэхээр ихэвчлэн тампон хэрэглэх хандлагатай байдаг. Гэвч энэ нь эрүүл мэндэд олон талаар сөрөг нөлөө үзүүлж байдаг тул аль болох хэрэглэхгүй байвал зохилтой " хэмээжээ. Харин та юу гэж бодож байна. 

Алисия Сильверстоун (Alicia Silverstone)- Тампон хэрэглэхгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()