1
Шаардлага өндөртэй
Өдгөө үзэсгэлэнтэй охид бүсгүйчүүд мэдлэг, боловсролоор өөрийгөө зузаатгаж, биеэ даасан хувь хүн болох гэж хичээх болсон тул эр хүний тал дээр тогтсон байр суурьтай ханддаг аж. Өөртөө итгэлтэй ажил хэрэгч бүсгүйчүүдэд дутуу зүйл гэж үгүй тул эр хүнийг хүсэмжилжилдэггүй бөгөөд аль болох зайгаа барих хандлагатай. Гэхдээ нэг л өдөр жинхэнэ хайр нисэн ирнэ хэмээн итгэж суудаг тул тэгтлээ яарч, таалагдаагүй хүнтэйгээ болзохыг эрмэлздэггүй байна.
2
Бусдаас өөр нэгнийг хүлээдэг
Тэд хөөрхөн, үзэсгэлэнтэй тул бүгд л гоё сайхан болохыг нь магтаж, залуус бүр уулзахыг хүсч байгаагаа илэрхийлдэг. Харин энэ нь тэднийг нэг ёсондоо залхааж орхидог тул цоо шинэ мэдрэмж өгөх, өөр нэгнийг хүсч хүлээсээр суудаг байна. Мөн байнга магтаж сайшаах хүмүүсээс илүүтэй түүний алдаа дутагдлыг хэлж өгөх хүн юу юунаас илүү хэрэг болдог аж.
3
Цагаа дэмий үрэх дургүй
Тэд хүсээгүй хүнтэйгээ болзоонд явж, хэрэггүй зүйлд цагаа үрэхийг хүсдэггүй аж. Мөн тэдний хувьд эр хүн тийм ч дээгүүр байр суурь эзлэхгүй тул болзоонд явахаас илүүтэй гэртээ амарч, найзуудтайгаа зугаалахыг эрмэлздэг юм. Гэхдээ л хүн бүр өөр тул хөөрхөн бүсгүй бүр болзоонд явах дургүй гэвэл эндүүрэл болж хувирна.
4
Хэн нэгний өмч байхыг хүсэхгүй
Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ердөө ганц хүний өмч байхыг огт хүсдэггүй. Учир нь тэдний араас олон залуус гүйх тул тэднээс аль нэгийг нь сонгоно гэдэг бэрх даваа аж. Тиймдээ ч хэн нэгний найз охин, бүсгүй гэгдэхээс татгалзаж, ганц бие байхыг илүүд үздэг юм. Харин он цаг улиран одох тусам тэд хэн нэгнийг үгүйлж хүндхэн байдалд орох аж.
5
Хамгийн чухал нь найзууд
Тэдний хувьд найзууд нь хамгийн чухал, дээгүүр байр суурь эзэлдэг. Эр хүнтэй гадуур зугаалахаас илүүтэй найз нөхөдтэйгээ цэнгэж, хөгжилдөхийг эрмэлздэг юм. Учир нь түүн рүү өдөр бүр олон хайрын зурвас, болзооны урилгууд ирдэг тул энэ бүхнээс залхаж, найзуудыгаа сонгох аж. Мөн хүн өөртөө байхгүй зүйлийг хүсдэг гэдэг шиг түүнийг тойрон хүрээлэх олон залуусаас илүү орчлон дээрх ганц найз нь сэтгэлийг нь татна.
6
Зөв хүнээ олж чадахгүй
Түүнийг өдөж, хоргоох олон залуусын чухам хэн нь үнэн сэтгэлээсээ бүсгүйг хайрлаж байгааг тааж мэдэхийн аргагүй билээ. Тиймээс ч тэд алдаа гаргах вий хэмээн эмээж, өнөө хэр нь ганц бие явж байж ч мэднэ. Хүн нэгэн насны ханиа зөв сонгох аваас амьдралаас хамгийн том бэлгээ хүртсэн гэсэн үг тул тэд үүнд хянуур хандах талтай.
7
Хүйтэн сэтгэл
Царай төрх, бие хаа сайтай бүсгүйчүүд эрх чөлөөг эрхэмлэн, найз залуутай болохоос татгалздаг байх юм. Тэд залуусаас амархан уйдаж, үүнээсээ болж хүмүүст элдвээр хэлүүлэх нь ч бий. Тиймдээ ч зүгээр л өөрийгөө хайрлаж, өөртөө итгэж амьдрахаар шийдэх аж. Үүнээс гадна тэд зөвхөн өөрийгөө жаргалтай сайхан байх замыг сонгох бөгөөд тус замд нь тааралдах олон сайхан залуус сэтгэлийг нь хөдөлгөж чадалгүй өнгөрдөг.
8
Их зантай
Өөрсдийнхөө үнэ цэнийг маш сайн мэдэх тул их зантай болох хандлагатай байдаг. Тиймдээ ч залуусыг голж шилж явсаар нэг л мэдэхэд залуу нас нь холдон одож, найз нөхөд нь хэдийн ээж аав болчихсон байдаг юм. Тэр мөчид л бүсгүйчүүд ухаан сууж, чухам юу хийж явсандаа харамсаж, хэнтэй хамаагүй хуримаа хийх гэж яарч эхлэх аж.
9
Залуус тэднээс эмээдэг
Мэдээж хөөрхөн сайхан бүсгүйд дурлахгүй эр хүн гэж үгүй. Гэвч сайхан бүсгүй хараад шууд л зориглон танилцах хүн ховор юм. Эрчүүд үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг ихэвчлэн "найз залуутай, нөхөртэй байх, ийм хөөрхөн юм чинь намайг яаж тоохов дээ?" гэхчлэн бодож, яаж ч чадалгүй зөрөн өнгөрдөг аж. Мөн бүсгүйчүүдийн өөртөө итгэлтэй байдал нь залуусыг үргээж байдаг юм.
10
Залуу нас, эрх чөлөө
Хүн бүрийн хувьд амьдралын хамгийн гайхалтай зүйл бол хайр дурлал, гэр бүл байдаг. Харин үүнийг ганц бие, сайхан бүсгүйчүүд төдийлэн ухаардаггүй бөгөөд залуу насаа зөвхөн өөртөө зориулж, эрх чөлөөтэй хөгжилдөхийг эрмэлздэг. Тиймдээ ч найз залуутай болох гэр бүл зохиох тал дээр хатуу байр суурь баримталж, цаг нь болоогүй гэж үздэг байна.
11
Биеэ даасан
Тэд хэнээс ч юу ч хүсэхгүй биеэ даасан байдаг. Тиймдээ ч бусдаас сэтгэл хайр, гуйж явахгүй бөгөөд үүндээ хэт бардах нь бий. Харин амжилттай яваа, боловсрол зузаантай хүчирхэг эмэгтэйд халдаж зүрхлэх эр хүн ховор юм.
12
Магадгүй хэдийн хэн нэгэнд зүрхээ өгчихсөн
Магадгүй эр хүнийг үл ойшоох ганц бие халуухан бүсгүй хэдийн хэн нэгнийг сэтгэлдээ тээж явдаг байж мэднэ. Зөвхөн тухайн хүнийг бодон хайрлаж, бусад бүх хүнийг харахаа больсон аж. Эмэгтэй хүн хэн нэгэнд чин зүрхнээсээ хайртай болох аваас эргэлт буцалтгүй шийдэж, эргэлзэлгүй хайраар тэтгэдэг.