Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ?

Амжилтанд хүрэхийг хүсдэггүй хүн гэж үгүй болов уу? Харин зүгээр нэг урсгалаараа хөвж яваа нэгэн хэзээ ч амжилт, алдар нэрийг өөртөө цогцлоож чаддаггүй бөгөөд ердөө л хий хоосон мөрөөдөл болж үлддэг. Үнэхээр та амжилт, алдрын оргилж гарахыг хүсч байвал одоо л хөдөлж, өөртөө зохих чадвар, зуршлыг суулгаж өгөх хэрэгтэй. Ингээд та бүхэндээ амжилттай яваа хүмүүс 30 насандаа юу хийж байсан талаар үнэт зөвлөгөөг хүргэе. 

Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ?

1 Мөнгөө хэрхэн зарцуулах

Зовж олсон мөнгөө зүгээр нэг цацаж, хэрэгтэй хэрэггүй зүйлсд зарцуулах нь хамгийн буруу зүйл юм. Мөнгөний үнэ цэнийг мэддэг, хэрхэн яаж, зөв зүйтэй зарцуулахаа онол болгож хөгжүүлсэн хүмүүс л амжилтад хүрч чаддаг. Амжилтыг алт мөнгөөр хэмжиж болох тул таны хамгийн түрүүнд суулгах ёстой чадвар бол мөнгийг зөв зүйтэй зарцуулах чадвар гэнэ. Магадгүй бага залуу байхдаа олдсон бүхнээ үрэн таран хийж явсан ч он цаг улиран одохын хэрээр ухаан сууж, хэрхэн мөнгө зарцуулахыг ойлгож авдаг аж. 

Мөнгөө хэрхэн зарцуулах

2 Алдаа гаргаж байсан

Мэдээж алдаж онолгүйгээр амжилтанд хүрсэн хүн гэж нэгээхэн ч үгүй. Тэд бүгд л алдаандаа дөрөөлж, өдгөө хэмжээлшгүй хөрөнгөтэй болж чадсан байдаг. Дэлхийд гайхагдаж яваа тэрбумтнууд 30 насандаа хэдийн алдаж, онож, харин үүнээсээ суралцаж явжээ. Тэд хэзээ ч алдаанаас айж байгаагүй бөгөөд үүндээ харин ч урамшиж, цааш алхах хүчтэй болж байсан юм. Иймд та өнөөдөр алдаж, өвдөг сөхөрсөн бол шаналж, гутрахын оронд цааш зоригтой алхаарай. 

Алдаа гаргаж байсан

3 Бизнесээ эхлүүлж байсан

30 наснаас тухайн хүн яг л зөв замаар явж эхэлдэг. Олон зүйлс туршиж үзсээр яг л 30 насны босгийг алхан, бодол сэтгэлээ цэгцэлж, зоригтой урагшилж эхэлдэг байна. Хэрвээ та ид хийж бүтээх насандаа ирсэн бол одоо л бүхнийг эхлүүлж, зоригтой хөдлөөрэй. Харин энэ боломжыг алдан, хойш ухрах нь хамгийн буруу алхам болж, насаараа харамсаж ч мэднэ. Одоо л биш бол хэзээ ч үгүй...

Бизнесээ эхлүүлж байсан

4 Шинийг зохион бүтээх

Олон жил хуримтлуулсан дадал, туршлагийн хүчээр өнөөдөр л та шинэ бүхнийг зохион бүтээ. Амжилтад хүрсэн алдартнууд ч мөн тус замыг туулж ирсэн юм. Тэд чадаж байхад та яагаад чадахгүй гэж сэтгэн, өөртөө урам зориг хайрлаж, гол нь цуцашгүй хичээж зүтгэх хэрэгтэй. Амьдралынхаа тал дээр хүрэлцэн ирмэгц тухайн хүн юу хийж амьдарч ирснээ эргэцүүлж, ямар нэгэн шинэ зүйл хийж бүтээхээр зориг шулууддаг байна. 

Шинийг зохион бүтээх

5 Ажлаа төлөвлөдөг

Хийх ажлаа бүгдийг нэг бүрчлэн төлөвлөж, цаг заваа тааруулах нь амжилтанд хүрэх бас нэгэн түлхүүр болж өгдөг юм. Өдгөө дэлхийн хамгийн баян гэгдэж яваа бизнесмэнүүд бүгд л нарийн төлөвлөгөө баримталж, цагийг хэрэгтэй, ашигтай зүйлд зарцуулж ирсэн билээ. Иймд та ч бас тэдний адил цагийг хий дэмий зүйлд зарцуулахгүй, хэрэгтэй, хамгийн чухал, ирээдүйг тань гэрэлтүүлэх зүйлсэд зориулахыг зөвлөе. 

Ажлаа төлөвлөдөг

6 Хамтрагчидтай болох

Ганцаараа амжилт өөд улангасан тэмүүллээ гээд хүссэн өндөрлөгтөө хүрнэ гэдэг бүтэшгүй. Иймд та хүсэл, зорилго нэгтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, хамтдаа зүтгэх хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд л хамтрагчтай байдаг бөгөөд тэд нэгнээ унахад нь түшиж, бүдрэхэд нь босгодог билээ. Олны хүч оломгүй далай гэгчээр та одооноос зорилго тэмүүлэл нэгтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, ирээдүй өөд тэмүүлэх шаардлагатай. 

Хамтрагчидтай болох

7 Цөхрөлтгүй зүтгэх

Нэгэнт л зорилгоо тодорхойлсон бол түүнийхээ төлөө цөхрөлтгүй зүтгэх нь нэн тэргүүний зүйл. Та одоо л зүтгэхгүй бол оройтож ч мэднэ. Ганц олдсон амьдралдаа амжилт бүтээлээр дүүрэн байх нь аз жаргалын үндэс билээ. Алдаа гаргаж, хохиролд орох вий гэхээс огтхон ч айх хэрэггүй. Яадаг юм алдаал биз. Харин ч та мөрөөдлийнхөө төлөө зүтгэж яваа тул үүгээрээ бахархаж, өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй. 30 насыг бүхнийг эхлэх, шинээр төрөх, зүтгэх цэг хэмээн нэрийдэж ч болно. 

Цөхрөлтгүй зүтгэх

8 Өдөр бүр сайжрах

Хүн бүр 30 нас хүрмэгцээ өнгөрсөн амьдралаа эргэцүүлж, амьдралдаа сэтгэл хангалуун байгаа эсэхээ бодож эхэлдэг. Харин та одоогийн байгаа байдалдаа сэтгэл тань хангалуун бус байвал хөдлөх цаг болсны дохио юм. Ингэхдээ өдөр бүр өөрийгөө дайчилж, ажиллан хөдөлмөрлөх шаардлагатай. Өчигдөр хийсэн ажлаасаа давуулан биелүүлж, өнөөдөр байгаасаа маргааш дэвшиж, дээшлэх ёстой. Өдөр бүр өөртөө хөрөнгө оруулалт хийж, алхам алхмаар цэнэглэж байх нь амжилтанд хүрэх бат бөх гүүр болж өгдөг гэдгийг мартаж болохгүй. 

Өдөр бүр сайжрах

9 Тооцоо сайтай байх

Түүхэнд нэрээ мөнхөлж амжилт бүтээл, алдар нэрээр баялаг эрхмүүд бүгд л тооцоо сайн барьдаг ухаантай зан чанартай байсан юм. Тэд юунд хөрөнгө оруулалт хийж, хэрхэн мөнгөө өсгөх тал дээр мэдлэг арвинтай байсан бөгөөд өмнө нь сул задгай хаяж явсан мөнгөө цуглуулж ид хийж бүтээх насандаа ирж, бизнес ухаанаар хандах болсон байдаг. 

Тооцоо сайтай байх

10 Бусдын бодлыг сонсдог

Өөрийн үзэл бодлоо дагаж, бартаа саадыг үл ажран зүтгэх нь нэг талаараа зөв зүйтэй үйлдэл мэт боловч хэт өөрийнхөөрөө аашлах нь таныг амжилтанд хүргэх биш адгийн болгож хувиргана. Бусдын үзэл бодлыг сонсож, өөрийнхтэйгээ нийлүүлж цоо шинэ зүйлсийг нээн гаргаж ч болно. Энэ нь таныг ирээдүйд гарч болох аюулаас сэргийлж ч мэднэ шүү. 

Бусдын бодлыг сонсдог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()