Хятадын хамгийн баян 10 алдартныг "Forbes" сэтгүүлээс тодруулжээ

Эдгээр алдартнууд дан ганц Хятад улсад биш дэлхийд хүртэл өөрийн байр сууриа тогтоосон нь гайхалтай. Харин та  энэ эрхмүүдээс хэдийг нь таньж байна?

Хятадын хамгийн баян 10 алдартныг "Forbes" сэтгүүлээс тодруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Лю Дэ Хуа (Andy Lau)

Түүний гадаад нэрийг Энди Лау гэдэг. 1961 оны 9-р сарын 27-нд Хонконг-д төрсөн дуучин, продюсер юм.

1995 оноос 2016 оны хооронд Хонконгийн хамгийн их орлоготой дуучнаар удаа дараа тодорч байсан түүхтэй. Мөн 2000 онд Дэлхийн Генисийн Амжилтанд "Хамгийн их шагналтай эрэгтэй дуучин" цолоор бичигдэж байсан ч онцлох түүхтэй хүн юм.

Лю Дэ Хуа (Andy Lau)

9 Жөү Рүн Фа (Chow Yun Fat)

Түүнийг монголчууд бид "Мөрийтэй тоглоомын хаан" киногоор нь андахгүй билээ. Тэрээр 1955 оны 5-р сарын 18-ны өдөр Хонконгт төрсөн, хятадын шилдэг жүжигчдийн нэг.

1976 онд анх дэлгэцийн бүтээлд оролцож, 1980 онд “Шанхай эрэг" олон ангит кинонд анхны гол дүрээ бүтээн олны танил болсон. 1984 онд "Азийн дэлгэцийн уран бүтээлийн шилдгүүд" болон Тайваний "Алтан морь" наадмаас тус тус шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагнал авсан. 1987 онд "The True Colors of Heroes” киногоороо 6 дахь  удаагийгн Хонконгийн кино наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин, 2007 онд Америкийн AZN телевизийн "Asian Excellent Awards”-аас Хүндэт академийн шагнал зэргийг хүртэж байжээ.

Жөү Рүн Фа (Chow Yun Fat)

8 Дэнг Зи Чи (Gloria Tang)

Дэнг Зи Чи (өөрөөр бас G.E.M ч гэж нэрлэдэг) нь 1991 оны 08-р сарын 16-нд Шанхай хотод төрсөн дуучин, үг зохиогч юм. 2008 оны 07-р сарын 10-нд анх 16 насандаа дэлгэцээр гарч олны танил болсон.

Дэнг Зи Чи өмнө нь MTV-гээс "Хятад болон Хонконгийн шилдэг уран бүтээлч" шагнал хүртэж байсан удаатай. Мөн BBC-гийн оны топ 100 эмэгтэйн нэг болж байв. 

Дэнг Зи Чи (Gloria Tang)

7 Жао Бэн Шан

Жао Бэн Шан нь 1957 оны 10-р сарын 02-нд Лиаонин мужид төрсөн. Тэрээр Хятад улсын шилдэг хошин урлагийн жүжигчдийн нэг. 1990 оноос эхлэн тасралтгүй 15 жил Хятадын төв телевизийн цагаан сарын хөтөлбөрийн тайзыг чимж байжээ.

Жао Бэн Шан

6 Жао Вэй (Vicki Zhao)

Түүнийг Хуан Жу Гэг киногоор танихгүй хүн ховор билээ. Тэрээр 1976 оны 03-р сарын 12-нд Анхуй мужид төрсөн тэрээр кино жүжигчин, дуучин, найруулагч, хянагч гээд салбартаа хийхгүй зүйл гэж үгүй билээ.

Түүнийг төлөөлөх уран бүтээлүүдээс дурдвал "Хуан Жу Гэг", "Хуа Мулан", "Хайрт минь", "Зурсан арьс" зэрэг багтана. Уран бүтээлүүд дундаасаа "Хуан Жу Гэг"-ийн дүрээрээ Хятадын 17 дахь удаагийн "Алтан бүргэд" шагналаас шилдэг эмэгтэй гол дүр, "Хайрт минь" уран бүтээлээрээ Хонконгийн 34 дахь удаагийн Кино наадмаас шилдгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин зэрэг шагнал хүртжээ.

Жао Вэй (Vicki Zhao)

5 Лин Жи Еин (Jimmy Lin)

Лин Жи Еин буюу Жимми Лин нь 1974 оны 10-р сарын 15-нд Хятадын Тайванд төрсөн, жүжигчин, дуучин мөн авто уралдааны нисгэгч юм. 1992 онд анх дуучин болж олонд танигдсан бол түүнээс хойш олон салбарт өөрийгөө сорьсоор ирсэн байна.

Лин Жи Еин (Jimmy Lin)

4 Сүн Ли

1982 оны 09-р сарын 26-нд Шанхай хотод төрсөн, хятадын эмэгтэй жүжигчин мөн дуучин. 2001 онд Сингапурын "Media Corp" 8-р сувгаас зохион байгуулагдсан “Star Search” нэвтрүүлэгт орж дэд байр эзэлж байжээ. Үүнээс хойш "Hai Run Movie" компанитай гэрээ байгуулж дэлгэцийн уран бүтээлч болж байсан түүхтэй.

2014 онд тоглосон "Hot Mom” телевизийн олон ангит уран бүтээлээрээ Шанхай хотын дэлгэцийн уран бүтээлийн 20 дахь удаагийн “Magnolia Award”-д шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч байжээ.

Сүн Ли

3 Жет Ли

1963 оны 04-р сарын 26-нд Хятадын нийслэл Бээжин хотод төржээ. Тэрээр кино жүжигчин, у-шу мастер, "One Foundation"-ны үүсгэн байгуулагч юм.

1982 онд "Шаолины сүм" киноны гол дүрд тоглож нэрд гарч байсан. 1986 онд "A man called hero" киног өөрөө найруулж гол дүрд нь тоглосон, 1997 онд "Hollywood"-д хөл тавьж, олон ч киноны гол дүрд тоглосон байдаг. Хамгийн сүүлд 2011 онд "Луут хаалганы нисдэг сэлэмт дайчид" киноны гол дүрд тогложээ. 

Жет Ли

2 Яао Минг

Хан үндэстэй Яао Минийг дэлхийд танихгүй хүн цөөхөн билээ. Тэрээр 1980 оны 9-р сарын 12-нд Шанхай хотод мэндэлсэн ба мэргэжлийн сагсан бөмбөгийн төвийн тоглогч байв. Одоогоор Азийн сагсан бөмбөгийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Хятадын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна. Яао Мин нь 1998 оны 04 сард Ванг Фэй дасгалжуулагчийн шигшээ багт тэнцэн орсноор сагсан бөмбөгийн карьераа эхлүүлсэн түүхтэй.

Яао Минг

1 Жэки Чан

Жэки Чан нь 1954 оны 04-р сарын 07-нд Хонконг-д төрсөн, кино жүжигчин, найруулагч, кино зохиолч, тулааны дэглэгч, продюсер, дуучин юм.

Анх У-шугийн урлагаар кино ертөнцөд хөл тавьж байсан тэрээр дэлхийн шилдэг 10 залуугийн нэг, Хятадын топ 10 хүний нэгээр шалгарч, 89 дахь удаагийн "Оскарын шагнал"-ыг тус тус хүртэж байжээ. Тэрээр "Цагдаагийн түүх", "Согтуу мастер", "Хятадын арван хоёр жил", "Домог", "30 саяын хүүхэд" зэрэг дуусашгүй их уран бүтээлтэй билээ. 

Жэки Чан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()