Түүнийг Натали Сулиман (Natalie Suleman) гэдэг бөгөөд тэрээр 2009 онд 8 ихэр хүүхэд төрүүлж, дэлхий нийтийг шуугиулж байсан билээ. Бүсгүй нийт 14 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие ээж тул улсаас тэтгэмж авч, амьдралаа залгуулдаг юм.
Бүсгүй нөхрөөсөө салж, хүүхдүүдээ ганцаараа өсгөх болсон бөгөөд 2014 онд түүний ээж хорт хавдрын улмаас нас барсан бол тус жил аав нь машины ослоор амиа алджээ.
Ингээд түүнд үлдсэн хүмүүс нь ердөө л бяцхан үрс нь болж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хол, хатуу цаг мөчтэй тулгарсан аж.
Хэдий хүнд хэцүү цаг мөч тохиолдож байсан ч өөрөөсөө унасан олон үрсээ харж, бие сэтгэлийн тайтгарал хүртдэг байсан гэх бөгөөд улсаас нь өгөх хангамж, тэтгэмж нь сайн байсан тул бүсгүй зовлон үзээгүй гэдгээ тодотгох дуртай.
Угтаа бол бүсгүй ихрүүдийг төрүүлэхээс өмнө 6 хүүхэдтэй байсан бөгөөд ахин ганц хүүхэд төрүүлэхийг хүссэн ч гэдэс нь тогооноос том болж тэрээр 8 хүүхдийн амь нас хариуцах болжээ. Эмч нар түүнийг төрж дийлэхгүй, амиа алдаж мэднэ гэж байсан ч бүсгүй зориг шулуудаж, өөрт нь зориулагдаж ирсэн онцгой үрсээ төрүүлж, шуугиан тарьсан юм.
Харин тэрээр хүүхдүүдээ төрүүлсний дараах үеэс мөнгөний хэрэгцээ ихээр гарч, хийх ажил ч олдохгүй байсан аж. Ямартай ч нэг хэсэгтээ ажилгүй байсаар бүсгүй өндөр цалинтай ажил олсон нь порно кинонд тоглох байв. Кино бүтээгчид түүнийг нүцгэлвэл 100,000 доллар өгнө хэмээсэн бөгөөд бүсгүйн нүд мөнгөнд сохорч саналыг хүлээж авчээ.
Тэрээр кинонд тоглож байхдаа мансууруулах бодис хэрэглэх болсон аж. Учир нь тэрээр ямар ч аргаар хамаагүй хүүхдүүдээ өлсгөхгүй гэсэндээ шүд зуун ажиллаж байжээ. Хэдийгээр түүнийг хүн бүхэн буруутгаж, бузар булай амьтан хэмээж байсан ч, тэрээр энэ бүхнийг үл тоосоор байжээ. Харин хүүхдүүдээ том болох тусам Надья ухаан сууж, буруу замаар будаа тээж яваагаа ойлгосон юм.
Тиймдээ ч бүсгүй 2013 оноос порно кинонд тоглохоо больж, зөв замаар бяцхан үрсээ тэжээж, тэтгэхээр шийдэж, хар тамхи ч хэрэглэхээ больсон аж. Сонирхуулахад түүний тоглосон порно кино нь 2013 онд оны шилдэг уран бүтээл болж байсан гэдэг.
Надья хүүхдүүддээ үлгэр дууриалал болсон хүчтэй, ухаалаг, сайн ээж байхыг хүсч, өөрийгөө ялан дийлж чадсан бөгөөд үүнээсээ урамшин, сайн сайхан амьдралын төлөө зүтгэж яваа юм.
Өдгөө тэрээр бяцхан үрсээ харан аз жаргал, хайраар бялхаж амьдарч байгаа бөгөөд өглөө бүр 5 цагт босон үрсдээ хоолыг нь бэлтгэж, хичээлд нь хүргэж өгдөг байна.
Олон хүүхэдтэй айл бүрийн адил байнга л шуугилдаж, үймүүлэх хүүхдүүдээ загнахаас илүүтэй харах төдийд хайр нь хүрч, үймүүлсэн зүйлсийг нь янзалж, үгээр илэрхийлэмгүй аз жаргалыг мэдэрч байгаа аж. Өдөржин үрсийнхээ тараасан зүйлсийг цэвэрлэж, хоолыг нь бэлтгэж, элдэв зүйлсэд нь анхаарал хандуулж завгүй өнгөрөх түүний амьдрал одоо л өнгөтэй, гэрэл гэгээтэй болж байгаа тухай дурджээ.
Бүсгүй одоогоор сувилагчийн дамжаанд суралцаж байгаа бөгөөд цаашдаа мэргэжлээрээ ажиллаж, үрсээ тэжээх талаар бодож байгаа юм. Түүний хувьд ямартай ч ажил олж хийн, хүүхдүүдээ өлсгөхгүй байх нь хамгийн дээдийн хүсэл төдийгүй хүүхдүүдээ сайн сайхан сэтгэлтэй, хүчтэй хүн болгож хүмүүжүүлэхийг юу юунаас илүүтэй хүсч явдаг аж.
Тэрээр "Би урьд нь секс, хар тамхи, шоу цэнгээн гээд л амьдардаг байсан. Ердөө л мөнгөний төлөө... Тэгээд энэ бүхнийгээ үрсийнхээ төлөө гэж сэтгэлээ тайтгаруулдаг байсан. Харин би одоо ойлгосон хүүхдүүдэд минь мөнгө биш ээж нь хэрэгтэй. Би нэгэнт л тэднийг төрүүлсэн юм чинь өөрийгөө золиослоод ч хамаагүй ажиллаж, тэднийгээ тэжээхийг хүссэн. Гэхдээ ийм бохир аргаар биш. Би одоо цоо шинэ хүн болсон Өмнө нь би ердөө л хувиа хичээсэн нэгэн байсан" хэмээжээ.
Мөн урьд өмнө нь тэрээр хөрөнгийн хэмжээгээ худал мэдүүлж, тэтгэмж авахыг оролдсон гэх хэргээр шүүхэд дуудагдаж, яллагдах дээрээ тулж байсан юм. Гэвч тус хэрэг хаагдаж бүсгүйг гэм буруугүй болохыг нотолсон байдаг.
Үүнээс гадна тэрээр олон реалити шоунд оролцож, залуустай болзож явжээ. Харин одоо л тэрээр байр сууриа олж, эх хүн гэдгээ ухаарч, байрандаа буцаж ирсэн аж.
Бүсгүй одоогоор дахин эр хүнтэй харилцаа үүсгэх бодолгүй байгаа гэх бөгөөд хүүхдүүдтэйгээ ингээд байх нь юу юунаас илүү аз жаргалтай болгож байна хэмээжээ. Ямартай ч үрсийнхээ төлөө зөв замд орон, одоо л жинхэнэ утгаараа ээж гэх үүргийг биелүүлж яваа хүч чадалтай бүсгүйгээр бахархах хүмүүс олон. Хүн алдаж болно. Мэдээж алдахгүй хүн гэж үгүй тул алдаагаа давтахгүй, ухаан суухад л хангалттай. Бүсгүй үүний жишээ болж, буруу алхсан алхам бүрээ буцаахын хүсч, гэмээ ухааран, гайхамшиг болсон үрсээ хайрлаж амьдарч яваа билээ.
Хүн алдаж болно. Мэдээж алдахгүй хүн гэж үгүй тул алдаагаа давтахгүй, ухаан суухад л хангалттай. Бүсгүй үүний жишээ болж, буруу алхсан алхам бүрээ буцаахын хүсч, гэмээ ухааран, гайхамшиг болсон үрсээ хайрлаж амьдарч яваа билээ.