Ямар хүнтэй гэрлэж болохгүй вэ?

Нэгэн насны ханиа зөв сонгоно гэдэг амьдралдаа хийж буй хамгийн том алхам байдаг. Мэдээж хайртай хүнтэйгээ гэрлэх нь зүйн хэрэг боловч тэр танд хайргүй, цаашлаад амьдрах хүсэлгүй бол яах вэ? Үүнийг нь хэрхэн мэдэх вэ? Харин одоо та бүхэндээ үүний хариулт болгож ямар хүнтэй гэрлэж болохгүйг дуулгая. 

Ямар хүнтэй гэрлэж болохгүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Харилцаагаа шинэ түвшинд аваачдаггүй

Хосуудын харилцаа нь өдөр бүр дэвшин дээшилж, улам гүнзгийрч байдаг. Харин таны хамтрагч хурдацтай явахаас зайлсхийж олон сар жил хамт амьдарч байгаа ч хурим, гэр бүл ярихаар дургүйлхэн, бухимдаж байна уу? Тийм бол тэр таньтай гэр бүл болохыг хүсэхгүй байгаагийн илрэл юм. Тэр зүгээр л таньтай хамт байж, цагийг зугаатай, аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсэх боловч, амьдралын хатуу хэцүүг хамтдаа туулж, насыг барахдаа итгэлгүй байх талтай. 

Харилцаагаа шинэ түвшинд аваачдаггүй

2 Өгөхөөс илүүтэй авахыг хүсэмжлэгч

Өөрийгөө ямагт халамжуулж, хайрлуулах хэдий ч танд үүнийхээ талыг ч буцаан өгөхгүй сэтгэл зүрхийг тань шархлуулж байвал түүнээс түргэн холдохыг зөвлөе. Хүн хүнээ хайрлах гэж төрсөн боловч та ч мөн бусдад хайрлуулж, халамжлуулж амьдрах эрхтэй хүн. Зөвхөн түүнийг харж, хайрлахаас илүүтэй нүдээ нээгээд эргэн тойрноо сайтар ажаарай. Магадгүй та хүйтэн хөндий хайрттайгаа хуримаа хийж, гэр бүл боллоо ч гэсэн амжилт ололгүй урьдын байдлаар өөрийгөө золиос болгосоор дуусах болно. 

Өгөхөөс илүүтэй авахыг хүсэмжлэгч

3 Шалиг

Урьд өмнө нь олон хүнтэй болзож, шалиг төрлийн хүнтэй гэр бүл болох нь бага зэрэг эрсдэлтэй. Магадгүй тэр өмнө нь таныг хуурч байсан ч та уучлан одоо хамт байж мэднэ. Гэвч цаашдаа түүнтэй хамт амьдралыг туулах гэсний хэрэггүй. Нэг хуурсан бол дахин хуурах магадлал өндөртэй тул дахиад хуурч мэднэ шүү дээ... Мэдээж хүн бүхэн тийм биш боловч зарим хүмүүс харилцаанаас хурдан уйдаж, шинийг эрэлхийлэх хандлагатай байдаг юм. Үүний үр дүнд гэр бүл салж, хүүхэд эцэг эхийн хайр халамжыг хамтад нь хүртэж чадалгүй өсөх  аюултай.  

Шалиг

4 Ойлгомжгүй

Та өөрийн ойлгодоггүй хүнтэй насаараа хамт амьдарч чадна гэж үү? Юу бодож санаж явдаг, ямар үйлдэл хийх гээд байгаа нь тодорхойгүй хүмүүс харилцахад ч төвөгтэй байдаг. Харин тэд нарын хүнд аашийг тэвчиж амьдарна гэдэг тухайн хүнээс асар их зориг тэвчээрийг шаарддаг юм. 

Ойлгомжгүй

5 Урьд өмнө нь таныг олон удаа гомдоож байсан

Таныг урьд өмнө нь гомдоож, сэтгэлийг тань шархлуулж байсан бол дахин гомдоох нь гарцаагүй. Харин түүний уран яруу үгс, амлалтанд нь итгэж, уучлах нь тун ч бодлогогүй үйлдэл юм шүү. Хамтдаа амьдарч, гэр бүл болоод ирэхийн цагт түүний муухай авир улам ихэсч, урам итгэлийг тань ахин дахин хугална. Иймд та яавч өөрийг тань олон дахин гомдоож байсан хүнтэй гэр бүл болох гэсний хэрэггүй. Магадгүй таны амьдралдаа хийх хамгийн том алдаа тань ч байж мэднэ. 

Урьд өмнө нь таныг олон удаа гомдоож байсан

6 Найз нөхөд, гэр бүлтэй тань дотно болохыг хүсдэггүй

Угтаа бол найз нөхөд, гэр бүлтэй нь ойртон, дотносож байж л жинхэнэ утгаараа хосууд болж, цаашлаад хурим гэрлэлт ярих болдог. Хэрэв тухайн хүн танд үнэхээр хайртай, насаараа халамжилж явахыг хүсдэг л бол таны төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг. Харин цаашдаа удаан хугацаанд хамт байх бодолгүй, элдэв гэр бүл харилцаанаас зайлсхийх хүмүүс тус авирыг гаргаж, гэр бүлийнхэнтэй нь ч танилцдаггүй юм. Тиймээс та дэмий цагаа үрж, сэтгэлгүй нэгнээ харж, хамаг залуу насаа барсны хэрэггүй аж. 

Найз нөхөд, гэр бүлтэй тань дотно болохыг хүсдэггүй

7 Утгагүй зүйлс шаарддаг

Үргэлж хийж байгаа үйлдлийг тань шүүмжилж, утга учиргүй зүйлс шаардаж байгаа бол тэр зүгээр л таниас салах шалтаг эрж байж мэднэ. Эсвэл энэ нь зүгээр л тухайн хүний зан чанар байж болох хэдий ч насаараа үглээ хүнтэй амьдарч, хатуу хэцүүг туулна гэдэгтээ итгэлтэй байгаа эсэхээ дахин нэг бодолцоорой. 

Утгагүй зүйлс шаарддаг

8 Сөрөг хандлагатай

Үргэлж бухимдаж, багахан зүйлд ч ач холбогдол өгөн биеэ хянах чадваргүй болдог хүмүүстэй гэрлэх нь тун ч аюултай. Тэд уурлаж бухимдан, биеэ барилгүй юу ч хийж мэдэх тул сэргийлж байхад гэмгүй. Гэхдээ түүний таныг гэх хайр нөхцөл байдлыг өөрчилж болох ч бодит амьдрал дээр энэ нь биелэх тал дээр асуудалтай.  

Сөрөг хандлагатай

9 Хартай

Алхам тутам бүрийг тань мөрдөн мөшгих хартай хүнтэй хамт амьдрах сайхан байхгүй нь лавтай. Нэгэнт тогтсон зан чанарыг өөрчлөнө гэдэг хэцүү тул та түүнд хайртай эсэхээ тодорхойлж, хамт амьдрахаа шийдвэрлээрэй. Та түүнд хайртай байлаа ч байнга хардах, үглэх нь сүүлдээ залхааж, хайр тань үзэн ядалтаар солигдож ч мэднэ. 

Хартай

10 Эрх чөлөөтэй байхыг хүсдэг

Бусдаас хамааралгүй, бие хүн гэдэг утгаараа сэтгэж, ямагт эрх чөлөөтэй байхыг эрмэлзэгч нэгэнтэй суух гэж яарсны хэрэггүй. Тэд өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй тул хүний сайн хань байж чаддаггүй. Харин бид чинь энэ хорвоод хайраа түгээж, бусдаас халамж хүсэж ирсэн юм шүү. 

Эрх чөлөөтэй байхыг хүсдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()