Вилл Смитийн тухай сонирхолтой баримтууд

Кино урлагийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн алдартай жүжигчин, АНУ-ын тэрбумтан, хамгийн өндөр үнэлгээ хүртсэн уран сайхны кинонуудын гол дүрүүдийг бүтээсэн эрхэм гээд түүний цол гуншинг дурдаад байвал дуусахгүй биз ээ. "Independece Day", "Men in Black", "I am Legend" зэрэг киногоороо бидний танил болсон жүжигчин залуугийн тухай та хэр их зүйлийг мэдэх вэ? Тэгвэл хамтдаа бидний бэлтгэсэн түүний тухай сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Вилл Смитийн тухай сонирхолтой баримтууд

1 "Жинхэнэ нэр"

Түүнийг хүмүүс Вилл Смит (Will Smith) гэх нэрээр нь сайн мэдэх бөгөөд эцэг, эхээс өгсөн жинхэнэ нэрийг нь төдийлэн сайн мэдэхгүй болов уу. Харин түүний жинхэнэ нэрийг Вилл Кэрролл Смит (Will Carroll Smith) гэдэг байна. Тэрээр 1968.09.25-нд төрсөн бөгөөд өдгөө 48 настай аж. Найз нөхөд болон дотны хүмүүс нь түүнийг "Fresh Prince" буюу залуу ханхүү хэмээн хочилдог гэнэ шүү.

"Жинхэнэ нэр"

2 "Бага нас"

Жүжигчин залуу хар багаасаа л дутагдаж, гачигдах зүйлгүй хангалуун амьдралд өссөн нэгэн юм. Түүний эцэг нь хөргөгчний үйлдвэрт ажилдаг байсан бол ээж нь сургуульд удирдах албан тушаал эрхэлдэг нэгэн байжээ. Харин сонирхолтой нь түүний амьдарч байсан газрын хөршүүд олон төрлийн шашинтай хүмүүс байсан бөгөөд "Үнэн алдартан", "Католик" болон "Лал"-ын шашинтнууд амьдардаг байжээ.

"Бага нас"

3 "Боловсрол"

Боловсролын хувьд алдарт кино од маань эхлээд Филадельфиа хотод орших католик шашинтны сүмд "Baptist" буюу адислагч хийж байсан бөгөөд "MIT"-ээс түүнд тэтгэлэг олгох болсон ч, тэрээр сурахаас илүү урлагийн карьерыг сонгосон аж. Саяхны нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа энэ талаар "SAT-ийн маань оноо хангалттай байсан. Тэгээд ч сургуульд орох боломж надад бусадтай харьцуулахад их байлаа. Учир нь манай ээжийн найз боломжийн сайн сургуульд ажилдаг байсан юм" гэж тэрээр хэлсэн байна. 18 насандаа олонд танигдах гараагаа амжилттай эхэлж, халаасаа түнтийлгэх болсон түүнд сургуульд сурах шаардлага байгаагүй нь лавтай биз. 

"Боловсрол"

4 "Карьер"

Түүний хүүхэд насны шүтээн нь "Grandmaster Flash" байсан бөгөөд Уилл Смит яг түүн шиг хувцаслан явах дуртай нэгэн байжээ. Харин 16 настай байх үедээ Жефф Тоун (Jeff Town) гэх залуутай танилцаж, сайн найзууд болохын сацуу хамтдаа реп дуу гаргаж, хип хоп чиглэлээр уран бүтээл туурвих болсон байна. Тэдний хамтлагийн нэрийг "Duo DJ" гэдэг байсан бөгөөд "Jazzy Jeff" болон "The Fresh Prince" хэмээх тайзны нэртэй байжээ. Хийсэн уран бүтээлүүд нь чанартай байсны дээр "American Musiс Awards" наадмын шилдэг реп дууны номинацид өрсөлдөөд амжсан юм.

"Карьер"

5 "Гэр бүл"

Түүний эхнэр Жада Пинкетт Смит (Jada Pinkett Smith) нь түүний анхны эхнэр биш бөгөөд жүжигчин залуу амьдралдаа нийт 3 удаа гэрлэж байсан нэгэн юм. Эхний гэрлэлт нь 1992 онд болж байсан бөгөөд Шери Зампино гэх бүсгүйтэй дэр нэгтгэж байв. Тэд нэг хүүтэй бөгөөд хүүгийн нэрийг Трэй (Trey) гэдэг аж. 

"Гэр бүл"

6 "Шар мэдээний гол бай болсон нь"

2012 онд түүний тухай нэгэн хачирхалтай мэдээ цахим ертөнөөр шуугих болсон нь түүний ижил хүйстэн гэх мэдээлэл байсан бөгөөд уг худал гүтгэлгийг түүний хуучин эхнэр болох Шеригийн фэйсбүүк хаягийг хакердан өөрийн болгож авсан, Алексис Аркитт (Alexis Arquette) хэмээх бүсгүй хийж байсан аж. Уг үл таних бүсгүй Шеригийн фэйсбүүкт "Бидний гэрлэлт их сонин зүйлээс болж цуцлагдахад хүрсэн. Учир нь Вилл Смит нэг өдөр гэртээ өөр залуутай хамт хэвтэж байсан" хэмээн бичсэн байна. Энэ явдлын дараагаар дэлхий дээрх бараг бүх л шар хэвлэлийн нүүрэн дээр түүний тухай бичигдсэн гэж хэлэхэд төдийлэн буруудахгүй болов уу. Түүний экс эхнэр нь олон нийтийн өмнө гараад байдаггүй, үг, дуу цөөтэй нэгэн байсан бөгөөд түүний хийсэн хэрэг биш болох нь хожим илэрсэн байна.

"Шар мэдээний гол бай болсон нь"

7 "Тэрбумтан болох гараа"

Дээр дурдсанчлан тэрээр реп, хип хоп хөгжимд дуртай нэгэн байсан бөгөөд инженерээр сурахаас татгалзан реппэр болохоор шийдвэрлэж байсан нэгэн юм. 18 насандаа саятан болж эхэлсэн түүнээс яаж амжилтанд хүрсэн тухай нь асуухад "Намайг 15 настай байхад миний найз охин намайг хуурсан. Түүний хийсэн үйлдэл намайг маш ихээр хурцалсан" хэмээн хэлж байжээ. 

"Тэрбумтан болох гараа"

8 "Оскарын булхиа"

2016 оны Оскарын кино наадмын үеэр твиттерээр дүүрэн #OscarSoWhite гэж олон зуун хүн жиргэж байсан нь энэ жилийн Оскарт нэг ч өнгөт арьстан жүжигчний тоглосон кино нэр дэвшээгүйтэй холбоотой байсан бөгөөд олон сая хүнээс өндөр үнэлгээ аваад байсан "Creed", "Concussion", "Straight Outta Compton" зэрэг кинонууд хүртэл ямар ч номинацид нэр дэвшээгүй юм. Үүнээс үүдэж түүний эхнэр Жада болон хэсэг бүлэг олны танил эрхмүүд Оскарын наадмыг эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлсэн байна.

"Оскарын булхиа"

9 "Шинэ бүтээл"

Тэрээр АНУ-ын хамгийн анхны өнгөт арьстан ерөнхийлөгч болох Барак Обама (Barack Obama)-ын амьдралаас сэдэвлэсэн баримтат кинонд дур бүтээх хүсэлтэй илэрхийлээд байгаа бөгөөд өмнө нь Мухаммад Али (Muhammad Ali), Крис Гарднер (Chris Gardner) нарын дүрийг дэлгэцнээ мөнхлөөд байсан билээ. 

"Шинэ бүтээл"

10 "Сэтгүүлч алгадсан нь"

"Men in Black 3" киноны Москва хот дахь нээлтийн үеэр жүжигчин залуу Украйны сэтгүүлчийг алгадаж буй бичлэг камерийн хальснаа үлдсэн бөгөөд улаан хивсний ёслолын үеэр фэнүүдтэйгээ зураг авахуулж, гарын үсгээ зурж байсан жүжигчнийг украйн сэтгүүлч уруул дээр нь үнсэх гэж дайрсан бөгөөд Смит түүнийг шууд л алгадаад авсан байна. Энэ талаараа "Тэр новш харин ч азтай өнгөрсөн. Би түүнийг цохиогүйд тэр баярлах хэрэгтэй" хэмээн хэлсэн байна. 

"Сэтгүүлч алгадсан нь"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()