Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн 10 чухал нээлт

Хүн төрөлхтөн түүхэн он цаг хугацаанд гайхалтай бүтээлүүдийг туурвисаар байгаа бөгөөд тэдгээр зүйлс нь олон өөрчлөлт, шинэчлэлтийг авчирч байгаа нь нууц биш юм. Амьдралыг илүү амар хялбар болгох технологиуд, өвчин зовлонгоос ангижруулах эм тангууд гээд хүмүүсийн зохион бүтээсэн зүйлсийг дурдаад байвал дуусахгүй биз ээ. Ингээд хамтдаа дэлхийг өөрчилсөн 10 зүйлийг сонирхоцгооё.

Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн 10 чухал нээлт

10 Хаймар

Хаймар нь олон зүйлд хэрэгтэй бөгөөд дугуйны бүрээс, гутлын ул, бүс зэргийг хийхэд ашигладаг байна. Хамгийн анх хаймрыг эрдэмтэн Чарльз Гуудийр (Charles Goodyear) гэх эрхэм зохион бүтээж байжээ. Хаймар нь илүү бат бөх, чанартай байдаг байна.

Хаймар

9 Хамгаалалтын шил

Сүүлийн үед үйлдвэрлэгдэж байгаа автомашинуудын цонхны шилийг давхарлаж хийж байгаа бөгөөд энэ нь жолооч болон зорчигчдыг гэнэтийн осол аваараас хамгаалах зориулалттай ажээ. 1903 онд эрдэмтэн Эдуард Бенедиктус (Edouard Benedictus) уг төрлийн хамгаалалтын шилийг зохиосон бүтээж байсан юм.

Хамгаалалтын шил

8 Виагра бэлдмэл

1990 онд хэсэг бүлэг химичид Английн нэгэн лабораторид туршилт хийж, улмаар уг бэлдмэлийг гарган авч байжээ. Виагра нь бэлгийн чадавхыг дэмжих бэлдмэл бөгөөд хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөлд зүрхний өвчин үүсгэдэг гаж нөлөөтэй байдаг ажээ.

Виагра бэлдмэл

7 Чүдэнз

Хүн төрөлхтний нээж, илрүүлсэн хамгийн гайхалтай зүйл бол гал байдаг билээ. Гэрэл гэж зүйлийг зохион бүтээхээс өмнө чүдэнзийг зохион бүтээсэн ба Жон Уолкер (John Walker) гэх эрхэм илүү амар хялбар аргаар гал гаргаж авах аргыг судласан бөгөөд энэ нь амжилттай болсон юм.

Чүдэнз

6 Ширмэн хайруулын таваг

1938 онд Рой Планкетт (Roy Plunkett) гэх эрхэм өнөөдөр айл болгоны гал тогооны өрөөнд байх болсон ширмэн хайруулын тавгийг зохион бүтээж байжээ. 

Ширмэн хайруулын таваг

5 Өглөөний хоол

Хүүхэд багачуудын идэх дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг болох өглөөний хоолыг анх 1894.08.08-ны өдөр ах дүү Келлогг (Kellogg)-ууд зохион бүтээж байсан бөгөөд тэд анх гурил зуурч, ямар нэгэн хоол хийж идэхээр төлөвлөж байсан гэдэг. Тэдний хоол хийж идэхээр гурил зуурсан явдал нь уг идэхэд хялбар бүтээгдэхүүнийг бий болгох үндэс болжээ.

Өглөөний хоол

4 "X-Ray" зураг

Германы физикч Уилхельм Рөнтген (Wilhelm Rontgen) гэгч эрхэм хамгийн анх рентген зургийг бүтээж байсан аж. Тэрээр анхны туршилтаа харанхуй өрөөнд катодын цацраг ашиглан хийсэн бөгөөд үл мэдэгдэх дүрс гарч ирсэн гэдэг. Тиймээс "Х" буюу үл мэдэгдэх гэсэн утгаар ийн нэрлэсэн байна. 

"X-Ray" зураг

3 Богино долгионы зуух

Хүн бүрийн амьдралыг илүү хялбарчилж байдаг бүтээгдэхүүнүүдийн нэг болох богино долгионы зуух анх Жэймс Кларк Максвелл (James Clark Maxwell) гэх эрхэм 1884 онд зохион бүтээж байсан бөгөөд 1943 онд Унгарын инженер Золтан Бэй (Zoltan Bay) илүү боловсронгуй болгон одоогийн бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй технологийн үндсийг тавьж байжээ.

Богино долгионы зуух

2 Хуванцар сав

1907 онд Бельги-Америкын химич Лео Баклэнд (Leo Baekland) гэх эрхэм хуванцар сав зохион бүтээхээр судалгаа явуулж эхэлсэн бөгөөд түүний эхний туршилтууд цөм бүтэлгүйтэж байжээ. Харин түүний олон удаагийн уйгагүй оролдлого эцэстэй амжилтанд хүрч, хуванцар сав бий болсон байна. 

Хуванцар сав

1 Пенцлин

Пенцлин нь бактерийн эсрэг гаралтай өвчин, эмгэгүүдийг анагаах хүчин чадалтай эм бэлдмэл юм. Анх 1928 оны 9 дүгээр сард энэхүү гайхалтай антибиотикыг зохион бүтээж байжээ. Шотлантын эрдэмтэн Александр Флеминг (Alexander Fleming) гэх эрхэм Англи дахь "St Mary"-ийн эмнэлгийн лабораторид эхний туршилтаа хийж байсан бөгөөд түүнийг хүн төрөлхтөнд хэрэгтэй антибиотикыг бүтээнэ гэж хэн санах билээ.

Пенцлин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()