1
Үсний индүү
Индүү байхгүй үед, үсний индүүг ашиглан хувцсаа хормын дотор үрчгэрийг нь арилгаж болдог. Энэ нь авсаархан хялбархан учир хээрийн замд ч таны эрхэм анд нөхөр болдог юм.
2
Ус+Цагаан цуу
1:3 хэмжээ бүхий ус цагаан цууны холимогийг шүршигч саванд хийж, үрчгэртэй хэсэг рүү цацаж өгөөд, өлгүүрэнд өлгөөрэй.
3
Усны уур
Индүү байхгүй үед, халуун усны ууранд цамцаа хавьж, үрчгэрийг арилгаж болох юм. Ойролцоогоор 20 см зайтай ууранд байлгах хэрэгтэйг санах нь зүйтэй.
4
Үсний сэнс
Халуун сэнсээр хувцасны үрчгэрийг хялбархан гаргаж болдог. Энэ нь таныг хүндхэн байдлаас хялбар гаргах учиртай.
5
Ванны халуун уур
Халуун усанд орсны дараа, шүршүүрийн халуун ууранд хувцсаа өлгөвөл үрчгэр нь арилж, толигор болдог байна.
6
Нойтон алчуур
Хувцсаа тэгш гадаргуу дээр тавьж, дээр нь чийгтэй алчуурыг дэвсэж өгөөд гараараа сайтар үрж, дарах хэрэгтэй. Ийнхүү хэсэг хугацааны дараа алчуураа авахад хувцас үрчлээсгүй болдог аж.
7
Угаалгын машин
Угаалгын машины хатаах горимд хувцсыг хийж 15 минут орчим болгосны дараа хувцсыг авахад үрчгэр нь багассан байдаг.
8
Халуун усны уур
Гал дээр буцалж байгаа халуун ууранд цамцаа өлгөж өгснөөр хувцасны үрчгэр арилж, яг л индүүдсэн мэт болдог.
9
Мөс
Угаалгын машинаа хатаах горим дээр нь тавьж, 5-аас ихгүй тооны үрчгэр хувцсыг хийнэ. Үүнийхээ дараа 2-3 ширхэг дөрвөлжин мөсийг хийж, 10 минутын дараа гаргах хэрэгтэй. Таны хувцаснууд хормын дотор үрчгэргүй болсон байна.