Таныг хөнөөж мэдэх, санаанд оромгүй 12 амьтан

Байгаль эхийн бүтээл болсон амьтад бүхэн өөрийн онцлог, гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Түүнээс гадна харах төдийд л хайр хүрч, базаад авмаар өхөөрдөм амьтад байхад, хазаад авах болов уу хэмээн эрхгүй айдас төрүүлэм хэрцгий догшин амьтад ч цөөнгүй юм. Гэвч харахад хөөрхөн хэдий ч, хазуулж, халдахад аминд хүрэх амьтад байдаг байна. Ийнхүү бид та бүхэндээ хэний ч санаанд багтахгүй хамгийн аюултай амьтдын тухай мэдээллийг хүргэж байна.

Таныг хөнөөж мэдэх, санаанд оромгүй  12 амьтан

1 Хун

Цасан цагаан, үзэмж төгөлдөр хун шувууг бид хайрын бэлэгдэл хэмээн ихэд хүндэлдэг. Харахад л цэвэр ариун сэтгэл, халдашгүй гоо үзэсгэлэнг илэрхийлэх хун шувууны дэгдээхий нь харин царай муутай байдаг. Нас бие гүйцсэн хун шувуу нь ойролцоогоор 12-15 кг жинтэй бөгөөд, биеэ хамгаалах чадвар нь түүний урт нарийн хүзүү, хурц хошуунд байдаг аж. Дайсан халдан ирэхэд хүзүүгээрээ ороон, хошуугаараа тоншиж хөнөөдөг байна. Мөн хун шувуу усны гүнд амьсгалаа удаан түгждэг тул дайснаа усны гүн рүү татаж, живүүлдэг аж.

Хун

2 Үен

Бяцхан биендээ багтамгүй чадалтай амьтдын нэг юм. Өөрөөсөө 10 дахин том биетэй амьтанд ч айхтар бэртэл учруулах, цаашлаад аминд нь хүрэх чадалтай байна. Тус амьтны гол онцлог нь маш түргэн хөдөлгөөнтэй бөгөөд, хурц шүдтэй учир хормын дотор дайсны бүхий л биеийг хурц шүдээрээ хазаж, эмтлэх чадвартай ажээ. Ийнхүү хазахдаа тухайн биетийн хамгийн эмзэг хэсгүүд болох цавь, хүзүү, артер хэсэг, суга орчмыг хаздаг гэнэ.

Үен

3 Коала баавгай

Коала баавгай нь маш унтамхай, өхөөрдөм амьтдын нэг билээ. Магадгүй та түүнийг хэн нэгний аминд хүрлээ гэвэл итгэхгүй нь лавтай. Гэвч энэхүү жижигхэн баавгай нь аюул тулгарахад хурц хумс, шүдээ ашигладаг аж. Нас биед хүрсэн коала баавгайн дундаж жин 12-15 кг жинтэй байна. Гэвч тэд хэзээ ч өөр рүү нь урьтаж дайраагүй байхад хэн нэгэнд аюул учруулахгүй юм. 

Коала баавгай

4 Улаан үнэг

Улаан үнэг нь гайхалтай, тансаг үсээрээ гоёж, хараа булаан, нүд хужирладаг билээ. Тэд харьцангуй тайван амьтад боловч хэн нэгэн түрүүлж халдах аваас уур хилэн нь бадарч, өмнөө таарсан бүхнийг хөнөөх хүчтэй болдог аж. Улаан үнэгнүүд зөвхөн жижиг биетэй мал, амьтад руу дайраад зогсохгүй уурласан үедээ хүүхдийн амь насанд хүрэх ч аюултай байдаг. Хамгийн гол нь түүнийг хэрхэвч уурлуулж болохгүй төдийгүй аль болох аясаар байх нь аминд өлзийтэй. 

Улаан үнэг

5 Зэрлэг нохой

Өхөөрдөм хөөрхөн харагдах зэрлэг ноход таны бодож байгаа шиг эгдүүтэй биш юм. Тэд яг л чоно шиг зэрлэг амьтад тул хүн рүү халдаж, аминд хүрэх аюул дагуулж байдаг аж. Австралийн бүс нутгуудаар оршин суух эдгээр амьтад нь 9 настай хүүхдийн аминд хүрч, олон хүн бэртээж байсан гэдэг. Иймд өхөөрдөм хөөрхөн хэмээж, ойртох гэсний хэрэггүй. Зэрлэг амьтан л болсон хойно уур омог, эр зориг ихтэй тул бусдыг өрөвдөж, хайрлах биш хоол болгож хардаг жамтай билээ. 

Зэрлэг нохой

6 Минж

Тэдний биеэ хамгаалах, хоолоо олж идэх, бусдын аминд хүрэх хамгийн том зэвсэг нь үүдэн хоёр шүд нь юм. Хэрэв минжинд хазуулах юм бол сална гэж үгүй бөгөөд цаашлаад цус ихээр алдуулж, амь насанд халдаж ч мэднэ. 2013 онд Европын нэгэн загасчин минж олж харан зургийг нь авах гэж оролдтол минж түүний хөлийг хазсан байна. Өнөөх залуу хэт их цус алдасны улмаас газар дээрээ амь насаа алдсан аж.

Минж

7 Далайн ирвэс

Үргэлж л томоотой, тайван харагдах далайн хавыг өхөөрдөх хүн олон. Харин судлаачид түүний тухай илүү ихийг мэдэхээр олон сар жилийг зарцуулсны үндсэн дээр хичнээн аюултай амьтан болохыг нь тодорхойлжээ. Энэ нь маш аймшигтай хурц том шүдтэй бөгөөд том биетэй хурдан хөдөлгөөнтэй тул хүссэн бүхнээ хөнөөж чадна. Мөн тэд агнасан амьтнаа амийг нь таслахаас өмнө хоорондоо тоглож тамладаг аж. Тус амьтад хэд хэдэн удаа судалгаа хийж явсан хүмүүсийн аминд хүрч байсан гэдэг.

Далайн ирвэс

8 Дорго

Зөөлөн үслэг, жижиг биетэй амьтнаас айх хүн ховор байдаг. Гэвч тэд ч мөн өөрсдийн амьны төлөө асар их хүч гаргаж, таарсан бүхнээ хөнөөх хүч чадлыг нууж явдаг билээ. Тэдний ам маш том ангайдаг бөгөөд яст мэлхийг хүртэл тэр чигээр нь амандаа багтаадаг байх юм. Шүд нь хурц, ам нь том тул ямар ч амьтан, хүнийг төвөггүй гэмтээж чадна. 

Дорго

9 Бух

Бух нь төрөлхийн тайван дөлгөөн амьтан учраас уур бухимдлыг нь хүргэхгүй л бол ямар нэгэн байдлаар хүн рүү дайрч гэмтэл учруулдаггүй байна. Фермерийн аж ахуй эрхэлж буй хүмүүсийн хувьд бух нь тэдний өөрсдөд нь ямар байдалтай хандаж буйгаас хамаарч хэрхэн хариу үйлдэл үзүүлэх эсэхээ шийддэг ухаантай амьтад болохыг эрдэмтэд нотложээ. Фермерийн аж ахуй эрхлэж буй хүмүүс нь бухыг бусад араатан амьтдаас фермерээ хамгаалах зорилготойгоор өсгөж, үржүүлдэг байна. 

Бух

10 Элбэнх

Доорх амьтан нь эгдүүтэй амьтан юм шиг харагдаж байж болох ч, яг цагаа тулвал хүнийг үхлийн аюул учруулахуйцаар гэмтээдэг амьтан юм. Элбэнх нь ойролцоогоор 30 кг жинтэй ажээ. Элбэнх хүн рүү дайрч, гэмтэл учрууллаа гэсэн мэдээлэл харьцангуй бага байдаг байна. 

Элбэнх

11 Шимпанзе

Бид шимпанзег ихэвчлэн бидэнтэй DNA нэгтэй байдгаар нь мэдэхээс биш тэднийг өөрийн гэр бүлээ хамгаалахдаа ямар ч амьтан байсан тэмцэх чадварыг нь төдийлэн мэдэхгүй болов уу. 52 кг жинтэй бөгөөд хүн рүү дайрахдаа гол төлөв нүүрнийх нь арьс, махыг тас татан хаядаг байна. 

Шимпанзе

12 Заан

Заан нь харьцангуй тайван амьтан бөгөөд дэлхий дээрх хамгийн том биетэй амьтдын нэг юм. Ази болон Африк тивээр олноороо нутаглан амьдардаг заан нь захын тосгонуудтай ойр байх бөгөөд заримдаа тосгон руу ирдэг аж. Энэ үед олон хүн тэдний хөлд үрэгдэж, амь насаа алддаг байна. Хамгийн гол нь зааны уурыг хүргэж буй шалтгаан нь мөн л хүмүүс байдаг аж. Бусад амьтдын адилаар заан нь ухаалаг амьтан учраас ямар үйлдэлд яаж хандахаа сайтар мэддэг байна. 

Заан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()