1
Хар дарах гэж юу вэ?
Хэт их ядаргаа, айдас, ачаалал зэргээс үүдэн хүн хар дарж, зүүдэлдэг байх юм. Ингэхдээ зүүдэндээ амь гарах гэж тэмцэх, ямар нэг зүйлээс зугтах гэхчлэн зүүдэлж, цочиж сэрдэг. Тэд юу зүүдэлсэн болохоо бага зэрэг санах бөгөөд үүнээсээ эмээх хэдий ч хүндээр бодолгүй буцаад унтах нь элбэг. Үүнийг хар дарах гэж нэрлэх төдийгүй танд хор хөнөөл багатай зүйл тул санаагаа чилээх шаардлагагүй аж. Гагцхүү та өөртөө сайн амралт өгч байх нь чухал.
2
Үе мөчлөг
Хүн унтсанаас хойш гүн нойронд шилжих хооронд зүүдэлдэг. Гэхдээ зүүд бүхэн муу муухай байхгүй бөгөөд чухам таны сэтгэл санаа ямар байдалтай байсан, ядарсан эсэхээс хамаарч зүүд өөрчлөгддөг юм. Таны хар дарж зүүдлээд байгаагийн цор ганц шалтгаан нь сэтгэл санааны гутрал, ядаргаа зэргүүд ажээ.
3
Бүх насныхан хар дарж болно
Үүнд насны зааг ялгаа гэж байхгүй боловч бага насны хүүхдүүдийн тухайд ихэвчлэн хар дарах хандлагатай.Тэд үзсэн кино, сэтгэл санааны тавгүй байдал, аав ээжийнхээ үзэл бодол зэргээс үүдэн хар дарж байдаг юм. Тэдний тухайд юу зүүдэлсэн болохоо санадаггүй боловч үргэлж нэг зүйлээс эмээж явдаг юм.
4
Хар даралтын төрлүүд
Энэ нь яг л бодит болж буй мэт санагдах бөгөөд хамгийн гол нь бид үүнийг зүүд хэмээн заримдаа мэдэх боловч сэрж чаддаггүй юм. Хүмүүс ихэвчлэн хайртай нэгнээ алдаж, өндрөөс унаж, бусдад хөөгдөх зэргээр зүүдэлдэг билээ. Харин эдгээр нь мөн л таны туулж өнгөрүүлсэн зүйлс, сэтгэл санаа, стресс зэргээс шалтгаалан өөр өөр байдаг юм.
5
Айдсаа даван туулах
Зүүдэлж сэрсний дараа тухайн аймшигт зүйл нь нэг хэсэгтээ мартагдалгүй хэцүүхэн байдалд оруулдаг. Буцаж унтахаас айж, тухайн зүйл яг л болоод өнгөрсөн мэт сэтгэгдэл төрж эхэлдэг юм. Харин та үүнээс ангижрах нь хамгийн чухал бөгөөд үүнд хэн нэгний сэтгэлийн үгс, урам зориг хэрэг болдог байна. Иймд бусадтай ярилцаж, энэ бүхэн зүгээр л зүүд гэдгийг ухаарах ёстой.
6
Шөнийн айдас
Энэ нь хар дарахаас маш том ялгаатай. Хар дарах нь сэтгэлийн тогтворгүй байдлаас хамаарч муу муухай зүйлсийг зүүдлэх бол шөнийн айдас нь тэр айдсаа үйлдэл, биеэрээ илэрхийлж бусдад хохирол учруулах сөрөг талтай байдаг билээ. Иймд үүнийг эрт илрүүлж, эмчлүүлэх хэрэгтэй юм. Эс бөгөөс энэ нь даамжирч, сэтгэцийн эмгэг, зүүдэндээ босч явдаг болгож ч мэднэ.
7
Шинж тэмдгүүд
Тухайн хүн унтаж байхдаа гэнэт босч суух, айсандаа орилж, хашгирах, хөлөөрөө жийх, гараа базаж, давчдах, нүдээ нээн гөлрөх гэх шинж тэмдэг илэрнэ. Энэ бол хар дарсан зүүд биш бөгөөд "шөнийн айдас" хэмээн тодорхойлж болно. Эдгээр нь удаан үргэлжлэх тусам, хийх үйлдэл нь аюултай болж ирдэг юм.
8
Үе мөчлөг
Энэ нь ихэвчлэн унтаад 1-2 цаг болсны дараа тохиолддог байх юм. Хар дарсан зүүдийг бодвол эрт эхлэх тул ялгахад хялбар байдаг аж. Унтаад удаачгүй байтал эргэж, хөрвөөж, орилох нь шөнийн айдсын хамгийн илэрхий шинж тэмдэг билээ.
9
Сэтгэл санаа тавгүйтнэ
Хар дарсны дараа ус ууж, гүнзгий амьсгаа аван тайвширсны эцэст хэвийн байдалд шилждэг бол шөнийн айдастай тулгарсан хүмүүс хөлөрч, амьсгалахад ч бэрх болсон байдаг тул энэ байдлаасаа хөндийрч хэвийн байдалд шилжитлээ багагүй хугацааг зарцуулдаг. Хамаг бие нь дагжин чичирч, юу болоод байгааг ч ухаарах сөхөөгүй болох бөгөөд тэр чигээр байсаар өглөөтэй золгох нь бий.
10
Сэрээж болдоггүй
Шөнийн айдаст автан, элдэв үйлдэл хийж орилж хашгичиж байгаа хүнийг яав ч сэрээж болдоггүй юм. Гэнэт тэднийг цочоож сэрээх нь сөрөг үр дүн дагуулж, ухаан нь орон гаран болгож ч мэднэ. Иймд тэднийг тайвширтал нь хүлээж, аясаар нь байлгах хэрэгтэй.
11
Хар дарах, шөнийн айдас нарын ялгааг таних
Та үүнийг ялгаж салгаж сурах хэрэгтэй юм шүү. Хэрэв тухайн хүн унтаж байхдаа баргар царайлж, хүндхэн харагдвал сэрээх гээд үз. Харин тэрээр хялбархан сэрэх аваас энэ нь хар дарж байсны шинж бол дуудаад ч сэрэхгүй боловч элдэв хөдөлгөөн хийж байх нь шөнийн айдсын илрэл юм. Тухайн хүн шөнийн айдастай болчихсон бол яаралтай эмчид хандаж, сэтгэл санааг нь тогтвортой болгох тал дээр анхаарлаа хандуулаарай.
12
Ингээд танд зүүд тайлагч Майкл Виго (Micheal Vigo)-гийн тайлбарласнаар хар дарсан зүүдний тайлалыг хүргэе
Буудуулж байна гэж зүүдлэх:
Буу тулгуулж байгаагаар зүүдлэх нь ямар нэгэн зүйлтэй улаан нүүрээрээ тулгарахыг зөгнөдөг.
Шүд унаж байгаагаар зүүдлэх:
Бид шүд унаж байгаагаар зүүдлэн самны шүд хугалж, муу муухай зүйлсээс өөрийгөө сэргийлж байдаг. Тус зүүд нь хөгширч, бие муудах зэргийг төлөөлүүлж, танд мэдэгддэг аж.
Түгжигдэж байна гэж зүүдлэх:
Хавханд орсон, гарах гарцгүй болсон байна гэж зүүдлэх нь ажил, амжилт, болон хайр дурлалын харилцаанд асуудалтай байгааг илтгэнэ. Эсвэл нэгэн хэвийн байдлаас залхаж, үүнээс хөндийрэхийг хүссэн байж ч мэднэ.
13
Живж байна гэж зүүдлэх:
Ийм зүүд нь таныг сэтгэл хөдлөлдөө бүрэн автсаныг илтгэнэ. Хойш тавьсан ажлууд чинь овоорч, та ажилдаа дарагдаж магад. Та ухаангүй бодолдоо автан болчимгүй алхам хийж ч мэдэх тул аливаа зүйлд хянуур, болгоомжтой хандаарай.
Үхэл:
Өөрийгөө үхэж байна гэж зүүдлэх нь айдас түгшүүр, сэтгэл зовинолыг илэрхийлдэг. Хэрэв танд санаа зовох зүйл байхгүй бол үүнийг эерэгээр хүлээн ав. Өөрийнхөө үхлийг харах нь амьдралд гарах томоохон өөрчлөлтийг зөгнөдөг. Нөгөө талаар ийм зүүд хагацал, өвчин, урвалтыг илэрхийлдэг.
14
Хөөгдөж байна гэж зүүдлэх:
Ийм зүүд нь давшгүй даваа, хүнд бэрх нөхцөл байдалд орохоос зайлсхийсэн далд ухамсрын илэрхийлэл юм. Түүнээс гадна ийм зүүд аюул заналыг зөгнөх нь бий. Ялангуяа араатан амьтанд хөөгдөж байгаагаар зүүдлэх нь гэнэтийн уур хилэн, хэрүүл маргааныг илтгэдэг.
Ертөнцийн сүйрэл:
Ертөнцийн төгсгөлийг зүүдэндээ харах нь сэтгэлийн хямралыг илэрхийлж байна. Та маш ээдрээтэй нөхцөл байдалд орж, арчаагүй, сул дорой гэдгээ мэдэрнэ.
Амьсгалж чадахгүй байх:
Ийм зүүд нь сэтгэлийн дарамт, улигт бодлыг илэрхийлнэ. Мөн астматай хүмүүс ийм зүүд зүүдлэх нь олонтаа байдаг.
15
Өндрөөс унах:
Өндрөөс унаж зүүдлэх нь ямар нэгэн сөрөг утга агуулга, мэдрэмжийг агуулдаггүй. Ийм зүүд зүүдлэх үеийг унтах үе гэж нэрлэдэг бөгөөд унтах сэрэхийн хоорондох үед ийм зүүд зүүдлэгддэг. Тодруулбал зүүрмэглэх үед унаж зүүдлэх нь элбэг. Харин яг шөнө унтаж байх үедээ унаж зүүдлэх нь өндрөөс айх, хяналтаа алдах, үхлээс айх гэх мэт айдсаас улбаатай байдаг.
Олон нийтийн өмнө нүцгэн байх:
Ийм зүүдийг эмзэг, бусдын өмнө ичгэвтэр байдалд орсон хүмүүс зүүдлэх тохиолдол байдаг. Эсвэл ямар ч нууц зүйлгүй, хэр хэмжээг мэддэгүй хүмүүс, мөн бусдаас өөрийгөө доогуур үнэлж явдаг хүмүүс ингэж зүүдлэх нь бий.