Ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох боломжууд

2017-11-23, 16:20
11,176

Мөнгөнд дургүй хэн байх билээ. Ихэнх хүн одоогийнхоо цалинд сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд өөр мөнгө олох ямар нэгэн арга үргэлж хайдаг. Гэсэн ч хүслийнх нь дагуу ашиг ихтэй, чөлөөт цагаараа хийх боломжтой ажлууд тэр бараг олддогүй. Тэгвэл ажил олгогчийн ая талыг харах бус өөрийн хүслээрээ хийх боломжтой ажлуудыг танилцуулъя.

Ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох боломжууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зураг дарах

Дижитал технологийн хөгжил таньд нэмэлт орлого олох давуу талыг олгоно. Хүний амьдралын хамгийн дурсамжтай зүйлсийг гэрэл зургийн хальсанд буулгана гэдэг сонирхолтой бөгөөд чухал ажил. Энэ чухал ажлыг та гүйцэтгэж болно шүү дээ. Ингэхдээ мэдээж төлбөртэйгээр. Та хэр зэрэг мэдрэмжтэй, ур чадвартай зураг авна төдий чинээ  нэмэлт орлого олно.

Зураг дарах

2 Жигнэмэг хийх

Гарын доорх бүтээгдэхүүн ашиглаж гэрийн нөхцөлд жигнэмэг хийж болно. Сүүлийн үед хүмүүс аль болох эко хоол хүнс хэрэглэхийг илүүд үздэг болсон тул та бор сахар, бор гурилын орцтой төрөл бүрийн амттай, тэжээллэг жигнэмэг, нарийн боов хийж худалдвал цалингаас гадна нэмэлт орлого олох боломжтойгоос гадна гэрийхнээс ч амттанаар дайлж, жигнэмэгт зарцуулдаг байсан мөнгөө ч хэмнэнэ гэсэн үг.

Жигнэмэг хийх

3 Гэрийн багш

Та англи хэл, математик, байгалийн ухаан, хөгжим, уран зураг, тогооч гээд өөрийн хамгийн сайн суралцсан, туршлагатай зүйлээ бусадтай хуваалцаж болно. Энэ нь таны цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхээс гадна, санхүүд тань дэмжлэг болно. Жишээ нь та банк санхүүгийн чиглэлээр үндсэн ажил эрхэлдэг бол чөлөөт цагаараа гэр бүлийн өрхийн төсвөө хэрхэн зөв зохистой ашиглах тухай залуу гэр бүлд гэрээр хичээл зааж болно. 

Гэрийн багш

4 Хувийн дасгалжуулагч

Хувийн дасгалжуулагч болоход та тамирчин эсвэл багш байх албагүй. Та бага зэрэг хичээхэд л бусдад техникийн дагуу зөв, эрч хүчтэй, үр дүнтэй дасгалуудыг зааж чадна. Орчин цагт бид боловсролдоо анхаарахаас гадна эрүүл мэнддээ маш их санаа тавьж хувийн дасгалжуулагчтай болохыг эрмэлзэж байна. Энэ нь хүмүүсийн эрүүл мэнд, амьдралын хэв маягийг өөрчлөх зам руу хөтөлж буй учраас шавь нар тань үргэлж сэтгэл хангалуун байх болно. Та үнэхээр спортлог бол хичээгээд үзээрэй.

Хувийн дасгалжуулагч

5 Нэхмэл зүйлс хийх

Гар аргаар бүтсэн бүтээгдэхүүн үнэлэмж өндөртэй байдаг. Хэрэглэгчдийн хүсэл сонирхол нь гэр ахуйн хувьд байх хэрэглээний бүтээгдэхүүнийг удаан хугацааны эдэлгээтэй, өндөр чанартай, биед эвтэйхэн, тухай, зардал багатай байхыг эрмэлздэг. Хэрэв та гарын уртай, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн хийж чаддаг бол давуу тал болж нэмэлт орлого олох боломж тань нээгдэж байна.

Нэхмэл зүйлс хийх

6 Гар урлал

Уран хүмүүс эрт үеэс өнөөг хүртэл үнэ цэнэтэй байсан, одоо ч үнэлэгдсээр л байна. Гарын ур дүйтэй, нарийн мэдрэмжтэй хүмүүсийг дэлхий дахинаа оюуны бүтээмжит үйдвэрлэл эрхэгчид гэж нэрлэж байна. Таньд үнэхээр ийм нарийн чадвар байгаа бол санхүүгээ сайжруулах бүрэн боломж байна гэж ойлгох хэрэгтэй. Уран хүмүүсийн бүтээлийг үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй харьцуулах аргагүй, тоо ширхэг цөөн, чамин ур хийцтэй байдаг тул хөрөнгө чинээтэй хүмүүс зөвхөн ганцыг захиалах магадлал өндөр байдаг.

Гар урлал

7 Орчуулагч

Аль нэг хэлийг төгс эзэмшсэн бол таны санхүүгийн байдал нэг шат ахисан түвшинд очсон гэж ойлгож болно. Та өөрийн эзэмшсэн хэлээрээ төрөл бүрийн бичгийн орчуулга, аман орчуулга хийх, кино, ном зохиол дээр ажиллах гээд олон ажил байна. Мэдээж чөлөөт болон амралтын цагаараа хөтөч хийх зэрэг нь бүгд л таньд санхүүгээ сайжруулах боломж юм. Гэхдээ та энэ боломжоо ашиглаж чадахгүй, залхуурвал мөнгө таныг тойроод л өнгөрнө. Та өөрийн чадвараа, суралцсан зүйлээ амьдралдаа үр бүтээлтэйгээр ашиглахаарай.

Орчуулагч

8 Уран зураг

Өнөө цагт урлагын бүтээлийг зөвхөн баячуудад л хамааралтай гэсэн ойлголт хуучирсан. Хүмүүсийн мэдлэг боловсрол дээшлэхийн хэрээр уран зургийг сонирхож бүр эд эсээрээ мэдрэхийг хүсч байна. Түүнчлэн уран зургийн бизнес ч хүчтэй хөгжиж буй энэ цагт та уран зургийг чадварлагаар зурдаг бол маш үнэ цэнэтэй байх болно. Ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олоод зогсохгүй таньд бусад олон зүйлийг олох,  өөрийнхөө авьяас чадвараар бахархах тэр цаг үед  амьдарч байна.

Уран зураг

9 Цагийн ажил хийх

Цагийн ажил хийх нь тийм ч муу зүйл биш. Гэрийн асрагч, үйлчлэгч, барилга, завсар үйлчилгээ гээд ямар ч төрлийн ажлыг богино хугацаанд та эрхэлж болно. Богино хугацаанд ажиллаж нэмэлт орлого олох нь таны анхан шатны хэрэглээг хангахаас гадна үндсэн цалингаасаа хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ. Цагийн ажлыг зөвхөн оюутнуудад л хийдэг гэсэн уламжлалт ойлголтоосоо салах цаг болсон. Жишээ татахад, таньд онлайнаар цагийн ажил эрхлэх 100 гаруй төрлийн боломж байна. Та үйлчилгээний ажил сонирхохгүй бол онлайнаар ч ажил хийж үзэж болно.

Цагийн ажил хийх

10 Эссэ бичих

Хэрэв та дүрмийн алдаагүй, найруулга зөвтэй бичдэг бол цахимаар эссэ болон бусад бие даалтын ажлуудыг бичиж болно. Энэ ажлыг та гэрээсээ ч хийж болох бөгөөд хамгийн гол нь стресс болон ачаалал багатай байдаг учраас хамгийн сайн сонголт болох юм.

Эссэ бичих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()