1
Эминем (Eminem)
Дэлхийн дахинаа алдар нэрээ цуурайтуулсн репперүүдийн нэг болох Эминем нь олон гайхалтай уран бүтээлээр бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ. Харин 2009 онд "MTV Movie Awards"-ын үеэр Холливудын шог, алиалагч эр тайзан дээгүүр нисч явсан бөгөөд хоёр хөлнийхөө завсараар алдарт репперийн толгойг оруулан газарджээ. Харин энэ нь Эминемийн дургүйцлийг ихээр хүргэж, тэр шууд л танхимыг орхиж гарсан байна. Үүний дараа цахим сүлжээгээр түүний уур бухимдлыг хүн бүхэн гайхан балмагдаж, бүр түүнийг уураа барьж дийлдэггүй бага зэрэг сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн ярьцгааж байсан юм.
2
Том Круз (Tom Cruise)
Холливуудын алдарт жүжигчин төдийгүй сайхан залуу хэмээгддэг Том Круз 2005 онд "Опра"-гийн шоунд оролцох үеэр галзуу хүн мэт аашилсан нь хүн бүрт түүнийг сэтгэцийн өвчтэй гэх дүгнэлтийг үлдээсэн юм. Тэрээр шоуны үеэр яг л өвчтэй хүн шиг аашилж, үсэрч харайн өөрийн хуучин эхнэр болох Кейт Холмес (Katie Holmes)-д хайртай болохоо хэлж, хүн бүхний гайхшралыг төрүүлж байсан аж. Тухайн үед хосууд дөнгөж болзож эхэлж байсан гэдэг бөгөөд Том Круз эхнэрээсээ салсны дараа хэт их сэтгэл гутралд автан, тайвшруулах эм тогтмол ууж байсан гэдэг билээ.
3
Линдсей Лохан (Lindsay Lohan)
Бага байхаасаа л урлагт хүч үзэн, олонд танигдаж чадсан үзэсгэлэнт бүсгүй алдар нэрд гарахын хэрээр амьдралын замаа алдаж байсан аж. Согтууруулах ундаа, мансууруулах бодисд донтон, олон нийтийн газар элдэв бусын үйлдэл гаргаж, яг л солиотой хүн мэт аашилж, хүн бүхний анхаарлыг татаж байсан билээ. Харин үнэн хэрэгтээ тэрээр сэтгэл гутралд орсон байсан бөгөөд хэвийн байдалдаа буцаж орохоор эмчилгээнд хамрагдаж байсан аж. Харин саяхан тэрээр Оросын тэрбумтан залуутай болзож, хайрандаа умбаж явсан боловч найз залуудаа зодуулж буй зураг бичлэг нь цахим сүлжээгээр тархаж багагүй шшугиан тариад амжсан юм.
4
Кристиан Бэйл (Christian Bale)
Олон гайхалтай уран бүтээлд дүрээ мөнхөлсөн хосгүй гайхалтай авьяаст жүжигчин эрийг бид "Бэтмен"-ий дүрээр илүүтэй сайн мэддэг билээ. Харин тэрээр маш муухай ааштай төдийгүй уураа барьж дийлэлгүй элдэв үйлдэл гаргаж байдаг аж. Тэрээр кинонд тоглож байхдаа ч бусдыгаа зангиж, бухимдаж байдаг төдийгүй нэг удаа Лондон хотноо зочид буудалд ээж эгч нарынхаа хамт байхдаа гэнэт аймшигтай ихээр уурлаж, хамаг юмаа шидэлж, эгч, ээжийгээ гэмтээсэн байдаг билээ. Тэрээр тус хэргээр цагдаад баригдсан боловч гэм буруугүй хэмээн суллагдсан юм.
5
Мел Гибсон (Mel Gibson)
Оскарын шагналт жүжигчин, гайхалтай чадварлаг тэрээр "Хатан зоригтон" кинонд бүтээсэн дүрээрээ илүүтэй бидэнд танигдсан билээ. Харин тэрээр бодит байдал дээр нэлээн зүрхний хийтэй, сэтгэцийн эмгэгтэй нэгэн аж. Мэл Гибсон согтуугаар тээврийн хэрэгсэл удаа дараа жолоодож, шаардлага тавьсан цагдаатай зүй бус харьцаж байсан гэдэг төдийгүй түүний хуучин найз бүсгүй жүжигчин эрийг хичнээн хачирхалтай, аймшигтай ууртай хүн болохыг олон нийтэд зарлаж байсан билээ. Нэг удаа тэрээр ихээр уурлаж, өөрийгөө хөнөөх гэж хүртэл оролдсон байдаг билээ.
6
Деми Ловато (Demi Lovato)
Өсч яваа залуухан, халуухан од бүсгүй бусдаас арай л өөр гэмээр... Тэрээр Чикагогийн сэтгэц мэдрэлийн эмнэлэгт бүтэн гурван сар хэвтэн эмчүүлж байсан гэх бөгөөд энэ нь түүний сэтгэцийн өвчин хэр хүндэрсэн байсныг илтгэх юм. Мөн дуучин бүсгүй сэтгэц мэдрэлийн өвчинтэй тэмцэх, тус төрлийн өвчтэй хүмүүсийг сэтгэл санааг дэмжих зорилготойгоор үйл ажилгаагаа явуулдаг олон нийтийн "Be Vocal" байгууллагын гишүүн нь юм.
7
Бритни Спийрс (Britney Spears)
Өсвөр наснаасаа урлагийн амьдралд хөл тавьсан Попын гүнж, уран бүтээлийн хувьд үнэхээр шилдэгт багтах ч, хувийн амьдарлын хувьд нэлээд тогтворгүй, таагүй амьдралыг туулсан билээ. 2007 онд тэрээр үсээ хусуулж, нэгэн үдэш шүхэр барин хүмүүс рүү дайрч байсан билээ. Хүн бүхэн л түүнийг гайхаж, солио өвчтэй хэмээн дүгнэж байв. Удалгүй тэрээр амиа хорлохыг оролдож, удаа дараа хачин жигтэй үйлдэл хийж байсан юм. Энэ бүхний дараа сэтгэл гутралд орсон дуучин бүсгүй сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, багагүй хугацааг эмнэлэгт өнгөрүүлсэн аж.
8
Жастин Бибер (Justin Bieber)
Гайхалтай уянгалаг хоолойгоор өөрийгөө чимсэн залуухан, халуухан дуучин өсвөр насны бяцхан хүү байхаасаа л олонд танигдаж, цаг хугацаа өнгөрөх тусам элдэв хачин үйлдлээрээ хүн бүхний анхаарлыг татах болсон юм. Улаан хивсний ёслолоор өөрийн өгзгөө гарган, цахим сүлжээгээр нүцгэн зургаа дэлгэж, зодоон цохион хийх гэгчээр байнга л солиотой хүн шиг аашилсаар ирсэн билээ. Харин түүний энэ бүх үйлдлийг хүмүүс бүгд л сэтгэцийн эмгэгтэй холбон үздэг байна.
9
Шайа ЛаБаф (Shia LaBeouf)
Алдарт жүжигчин, кино зохиолч энэ эр “Transformers” киноны зохиолыг бичиж, түүндээ тоглон чамгүй ажилтанд хүрсэн. Харин тэрээр өсвөр насны хүү байхаасаа л хулгай хийн, шорон орон хэсч явсан төдийгүй алдар нэрд гарсан ч байнга л хачин жигтэй үйлдэл гаргаж, улаан хивсний ёслолоор хүртэл толгойдоо цаасан уут углаж ирж байсан юм. Үнэн хэрэгтээ түүний дэлгэцэнд бүтээсэн дүрээс илүүтэй хачин жигтэй үйлдлүүд нь өдгөө түүнийг алдартай болгосон билээ.
10
Канье Вест (Kanye West)
Реалити шоуны од Ким Кардашьяаны нөхөр реппер эр өөрийгөө “Хэрвээ библь өнөө цагт бичигдсэн байсан бол түүний гол дүр нь би байх байсан хэмээжээ”. Түүнийг дуучин Тайлор Свифттэй микрофон булаалдсан, түүнчлэн өөрийн тоглолтоос бүтэн цаг хожимдож ирээд үзэгчдээсээ уучлалт гуйлгүй, жишим ч үгүй тоглолтоо үргэлжлүүлсэн гэх мэт зүйлсээс нь болж хүмүүс үзэн ядахаас гадна сэтгэцийн эмгэгтэй хэмээн дүгнэдэг билээ. Үргэлж хачирхалтай, элдэв үйлдэл хийхээс гадна утга учиргүй зүйлс ярьж явдаг тэрээр ямартай ч эрүүл саруул ухаантай нэгэн биш билээ.
11
Аманда Байнс (Amanda Bynes)
Өсвөр насны бяцхан охин байхаасаа л урлагт хөл тавин, алдар нэрд гарсан үзэсгэлэнт бүсгүй бусдаас ямагт онцгой байсаар ирсэн билээ.Тэрээр сэтгэл санааны гүн хямрал гэх оношоор тайвшруулах эмийг зогсоо зайгүй хэрэглэдэг бөгөөд хий юм сонсч, өөртэйгөө ярьдаг гэнэ. Тэр бүү хэл нэгэн удаа тэрээр гал команд дуудаж, аврах анги түүний хэлсэн хаягаар очиход Аманда сав дүүрэн бензин барьчихсан зогсож байсан аж. Цагдаа нар түүнээс учрыг асуухад ойлгомжтой ганц ч хариулт өгөөгүй тул сэтгэц мэдрэлийн эмнэлэг рүү явуулахаас өөр арга байгаагүй ажээ.
12
Майли Сайрус (Miley Syrus)
Үргэлж л этгээд, бүр тэнэг гэмээр үйлдлээрээ бид бүхнийг гайхшруулж байдаг дуучин бүсгүй аавынхаа дэмжлэгтэйгээр анх урлагийн ертөнцөд хөл тавьсан. Түүний эцэг Билли Рэй Сайрус (Billy Ray Cyrus) анх өөрийн охиныг Диснейн шоу, Ханна Монтанагийн дүрд тоглуулан, түүнээс хойш өөрийн нэр алдрыг олонд түгээсэн юм. Гэвч өдгөө тэрээр садар самуун зүйлийг сурталчилж, тэр нь бидний анхаарлыг онц гойд татахаа больсон гэхэд болно. Харин хэн ч түүнийг цоо эрүүл гэж боддоггүй бөгөөд ямартай ч тархинд нь нэг зүйл байгаа нь тодорхой.