Тэврэлт ийм хүчтэй

Хайртай дотны хүнээ халуун дотноор тэврэх, энхрийлэх нь бидний эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралын хэв маягт маш том өөрчлөлтийг авчирч, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг төрүүлдэг байх юм. Хайр халамж, тэврэлтээр дутсан хүн ганцаардмал, өөртөө итгэлгүй нэгэн байдаг бол халамж хайраар өссөн хүн өөдрөг, амьдралын эрч хүчтэй байдаг аж. Ингээд та бүхнийг тэврэлтийн гайхамшигтай танилцуулъя.

Тэврэлт ийм хүчтэй

1 Дархлааны системийг сайжруулна

Хайртай хүнээ 20 секунд орчим тэврэхэд л, таны дархлааны систем сайжирч, элдэв өвчлөл, ханиад томуу хүрэхээс сэргийлдэг байна.

Дархлааны системийг сайжруулна

2 Жингээ хасахад тусалдаг

Үнэхээр итгэмээргүй сонсогдож байгаа ч, хайртай хүмүүстэйгээ халуун дотноор тэврэлдэхэд, таниас илчлэг хасагдаж, турж байдаг ажээ. Иймээс л амьдралдаа сэтгэл хангалуун, эрч хүчтэй бүсгүйчүүд илүүдэл жинтэй байх нь бусад бүсгүйчүүдээс бага юм. 

Жингээ хасахад тусалдаг

3 Хөгшрөлтийг удаашруулдаг

Хайртай хүн, халамжит хань, үр хүүхдээ тэврэхэд хөгшрөлтийн даавар удааширч, залуу сайхан төрхөө урт удаан хадгалдаг байна.

Хөгшрөлтийг удаашруулдаг

4 Стресс бууруулдаг

Өдөржин завгүй ажилласаар гэртээ ирэх төдийд л, өдрийн уур бухимдал, стресс мартагдаж, үнэхээр сайхан тайвширдаг шүү дээ. Хүүхдийн цангинасан инээд, ханийн халуун хоол, хайрын тэврэлт бүхнийг мартуулдаг юм.

Стресс бууруулдаг

5 Эрч хүч хайрладаг

Хайраар тэтгэгдэж, халамжинд өссөн хүмүүс хэзээд эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, өөдрөг хүмүүс байдаг билээ.

Эрч хүч хайрладаг

6 Аз жаргалтай болгодог

Халуун дулаан тэврэлт нь бидний аз жаргалаар тэтгэж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг юм. 

Аз жаргалтай болгодог

7 Сэтгэл гутралтай тэмцэхэд тусалдаг

Хэн нэгний халамж хайр, дулаан үгс дутагдсан үед хүн сэтгэл гутралд орж, амархан хямардаг. Харин хайртай хүмүүстэйгээ хором ч уйдах завгүй амьдардаг хүмүүс сэтгэл гутралаас холуур байдаг ажээ.

Сэтгэл гутралтай тэмцэхэд тусалдаг

8 Тайвшруулдаг

Тэврэлт нь ямарч уур бухимдал, стрессийг бууруулж, бидний аз жаргал, хайраар дүүргэдэг. Тиймээс хайртай хүмүүсээ үргэлж халуун дулаан сэтгэлээр ханатлаа тэвэрч байгаарай.

Тайвшруулдаг

9 Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг

Тэврэлт нь сул дорой нэгнийг эрч хүчээр тэтгэж, өөртөө итгэлтэй нэгэн болгодог. 

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг

10 Тэврэлт бүхнийг ойлгуулдаг

Заримдаа бид үгээр ойлгуулахын аргагүй зүйлсийг тэврэхэд л хангалттай. Энэ нөгөө хүндээ халамж, хайр, бүхнийг мэдрүүлдэг. 

Тэврэлт бүхнийг ойлгуулдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()