Сексээс болж амиа алдах шахсан хүмүүс

Хосуудын харилцааг гал халуун болгож эсвэл бүр тэр чигт нь унтрааж чадахуйц хүчтэй зүйл бол “секс” юм. Тэр ч утгаараа маш олон хүмүүс өөрсдийн бэлгийн амьдралыг илүү амттай, сайхан болгохын тулд элдвийг эрэлхийлж,  шинэ содон зүйлсийг турших сонирхолтой байдаг. Ингэх нь заримдаа онох ч, эсрэгээрээ амь насанд нь аюул учруулж, эмнэлгийн орон дээр гаргах тохиолдол ч байдаг ажээ. Тэгвэл та бүхэнтэй хамгийн хачирхалтай, инээдтэй гэмээр шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн хөгжилтэй түүхийг хуваалцая.

Сексээс болж амиа алдах шахсан хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуурцаг хийгээд гацжээ

Ялангуяа бүсгүйчүүдийн дунд, бэлгийн сүв рүүгээ элдэв биет, хачирхалтай зүйлсийг хийж гацаан улмаар мэс засалд орох тохиолдлууд цөөнгүй гардаг. Энэ нь шинэлэг мэдрэмжийг авах, тэрчлэн кино, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан андуу ташаа ойлголттой болсонтой холбоотой. Ийнхүү хүний санаанд оромгүй гадны биетийг үтрээндээ гацаасан тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Харин энэхүү рентгэн зураг дээрх эмэгтэй өөрийн үтрээ рүү хуурцаг хийн гацаажээ. 

Хуурцаг хийгээд гацжээ

2 Цемент оруулах

Инээдтэй ч гэлээ нэгэн сургамжтай явдлыг та бүхэндээ өгүүлье. Америкт нэгэн ижил хүйстэн хосууд өөрсдийн хурьцал үйлдэж байгааг цементэнд үлдээхээр нэгнийхээ арын сүвэнд бэхжүүлэгч цементийг асган, ажлаа эхэлжээ. Удалгүй залуугийн арын сүв айхтар өвдөж эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний шулуун гэдэс рүү цемент орж, тэр дороо хатууран чулуужсан байжээ. Эмч нар түүнийг гаргахаар олон цагийг зарцуулсан нь ойлгомжтой. Залуугийн бие байдлын тухайд ч бүр ярилтгүй биз ээ...

Цемент оруулах

3 200кг жинтэй зандан залуу

АНУ-ын Нью-Йорк хотод 21 настай 200 кг жинтэй зандан залуу байжээ. Тэрээр нэгэн шөнө найз охинтойгоо телевиз үзэж байгаад секс хийхээр шийдэж, ороо нийлүүлэн ажилдаа орсон байна. Тэд зүгээр л уламжлалт байрлалаар ажлаа эхэлсэн ч бүсгүйн толгой ихээр өвдөж, эмнэлэгт хүргэгджээ. Шалтгаан нь залуу нөгөө ажлынхаа үеэр бүсгүйнхээ толгойг хананд хүчтэй мөргүүлсэнтэй холбоотой гэсэн байна. Азаар бүсгүй эрүүл саруул үлджээ.

200кг жинтэй зандан залуу

4 Цус сорогчийн шимэлт

Яг л “Twilight” буюу "Бүрэнхий" киног санагдуулам үйл явдал Шинэ Зеланд улсад болжээ. Хосууд дурлалын ажлынхаа үеэр нэгнийхээ хүзүүг айхтар шимсэнээс болж, цусны бүлэгнэл үүсэн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн аж. Эмч нар тэрхүү бүлэгнэлийг тархи руу дамжиж, харвалт өгөхөөс нь өмнө амжиж цэвэрлэсэн гэдэг шүү. Аюултай байгаа биз?

Цус сорогчийн шимэлт

5 Цахилгаан хөрөөнөөс болж үхэх шахжээ

Сүүлийн үед секс дэлгүүрүүдээр элдэв вибратор, тоглоомууд ихээр худалдаалагдах болсон. Гэвч нэгэн Америк бүсгүй өөрийн вибратордоо сэтгэл ханалгүй, илүү хүчтэй чичирхийллийг хүсчээ. Тиймээс ч цахилгаан хөрөөний чичирхийллийг ашиглах гэж байгаад гуяны дотор мах, бэлэг эрхтнээ айхтар бэртээсэн байна.

Цахилгаан хөрөөнөөс болж үхэх шахжээ

6 Бэлэг эрхтэндээ бөгж хийх

Секс тоглоом нь бэлгийн амьдралыг илүү хөгжилтэй сайхан байлгахын тулд бүтээгдсэн билээ. Харин нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг зүйл нэгэн Америк хосод тохиолджээ. Залуу эхнэртээ супер мэдрэмж төрүүлэхээр бэлэг эрхтэндээ ган бөгж хийлгэжээ. Гэвч тэр нь бэлэг эрхтнийх нь цусны эргэлтийг хааж, улмаар эмзэг эрхтнийг нь тайрахаас өөр аргагүйд хүргэсэн аж. 

Бэлэг эрхтэндээ бөгж хийх

7 Булшны чулуун дээр

Зарим хосууд үргэлж адал явдлыг эрэлхийлж, хүний санаанд оромгүй газруудад секс хийхийг хүсдэг. Гэвч ингэх нь ихэнхдээ л муу зүйлсийг дагуулах нь элбэг. Нэгэн Америк бүсгүй, найз залуутайгаа оршуулгын газарт нөгөө ажлаа хийхээр шийджээ. Гэвч харамсалтай нь тэднийг ийнхүү байхад, залуугийн  хөл дээр булшны чулуу унаж, ясыг нь цуулжээ. Энэ мэт олон хачирхалтай тохиолдлууд маш их болдог гэнэ.

Булшны чулуун дээр

8 Амжилтгүй туршилт

ОХУ-ын иргэн, дунд эргэм насны нэгэн бүсгүй, нөхөртэйгээ сексийн шинэ байрлалыг туршиж үзэхээр ширээн дээр ажлаа хийжээ. Гэвч тэд тэрхүү шинэ байрлалаасаа болж шөрмөс нь татан хаашаа ч үгүй гацаад эмнэлгийн тусламж дуудахаас өөр аргагүйд хүрчээ. Тусламжийн ажилтнууд тэднийг хараад элгээ барьж дийлээгүй гэнэ. Үнэхээр эвгүй байдалд орж дээ...

Амжилтгүй туршилт

9 Хоолойнд нь гацсан бэлгэвч

Аюулгүй секс нь эрүүл амьдралын хэв маягийг хадгалах шилдэг арга юм. Тэр ч утгаараа хосууд аман сексийг зарим үед илүүд үзэх болсон. Гэвч нэгэн бүсгүй, нөхрийгөө бэлгэвчтэй үед нь аман секс хийж өгч байгаад, гэнэт ханиаж, хахаж цацан хий агаар сорохдоо хоолой руугаа өнөөх бэлгэвчийг оруулчихжээ. Улмаар эмч нарыг ирэхэд, хэрэглэсэн бэлгэвч нь хэдийн түүний уушгинд орсон байсан гэнэ.

Хоолойнд нь гацсан бэлгэвч

10 Суулгац хийлгэх

Эрчүүд хамтрагчдаа илүү сайхан мэдрэмжийг төрүүлэхийн тулд бэлэг эрхтэндээ элдэв гадны биетийг суулгадаг. Нэгэн Малайз эр өөрийн бэлгийн чадварыг нэмэгдүүлэхийн тулд, эрхтэндээ төмөр суулгац суулгажээ. Гэвч тэр нь бүтэлгүйтэн эмнэлэгт хүргэгдэж, удаан хугацааны эмчилгээг хийлгэсэн гэдэг.

Суулгац хийлгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()