Твиттерийн тухай бидний мэдэхгүй баримтууд

2006 онд анх хүмүүсийн хүртээл болж байсан Твиттер нь өнөөдөр дэлхийн олон сая хүний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйл болжээ. Санал сэтгэгдэл, үзэл бодол, шүүмж, өөрт болон бусдад тохиолдсон адал явдал, дэлхий ертөнцөд өрнөж буй сонин содон зүйлс гээд бичихийг хүссэн зүйлээ чөлөөтэй жиргэх боломжтой твиттерийн талаарх сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэж байна.

Твиттерийн тухай бидний мэдэхгүй баримтууд

1

Дэлхий даяар твиттерээр танилцсан хосуудын харилцаа нь өөр шугамаар танилцсан хүмүүсийнхтэй харьцуулахад бүтэх магадлал хамаагүй бага байдаг байна. Хэрвээ та жиргээчин бол энэхүү сошиал ертөнцийн томоохон хэрэгслээр хосоо олох магадлал чинь ердөө 5-10% байх гэнэ.

2

АНУ-ын алдарт телевизийн нэвтрүүлэгч Конан О'Брайн нь твиттерт ердөө нэгхэн хүнийг дагадаг бөгөөд тэрээр 2010 онд өөрийн фэнүүдээсээ азтай нэгнийг нь сонгож, зөвхөн түүнийг л дагах болжээ.

3

#facebookdown буюу фэйсбүүкийн уналт гэсэн үг нь твиттер дэх хамгийн их тренд болсон "hashtag" ажээ.

4

Твиттер дэх хэрэглэгчдийн зөвхөн 5% нь 100 буюу түүнээс дээш "followers" буюу дагагчтай байдаг ажээ.

5

Швед улсын албан ёсны твиттерийг хөтлөх хүнийг 7 хоног бүр ард иргэдээсээ сонгодог байна. Энэ нь дан ганц нэг хүний аливааг харах өнцгөөс илүү олон хүнийх хавьгүй дээр гэж боддогтой холбоотой ажээ.

6

Твиттер нь "Twitch" буюу татвалзах гэсэн нэртэй байсан бөгөөд анхны жиргээг 2006 онд твиттерийг зохиосон Жэк Дорси гэх эрхэм "Just setting up my twttr" буюу "Өөрийнхөө твиттер хаягийг бүртгүүлж байна" гэж жиргэж байжээ.

7

АНУ-ын од дуучин Кэти Перри нь Испани, Канад, Хойд Солонгос болон Австрали улсуудын албан ёсны твиттерүүдээс илүү олон дагагчтай ажээ. Тэрээр мөн дэлхий дээрх хамгийн олон дагагчтай уран бүтээлчдийн нэг юм.

8

Сонирхуулахад нийт бүртгэгдсэн твиттер хаягуудын 30% нь хуурамч хаягууд байдаг бөгөөд "FBI" болон "CIA" зэрэг байгууллагууд хүмүүсийг болон сошиал нетворкыг хянах зорилготойгоор уг хуурамч хаягуудыг нээн ажлуулдаг байна.

9

Твиттерийн логон дээр байрлах шувуу нь "Артикуно" шувууны бялзуухай ажээ. Уг шувуу нь саяхан дэлхий нийтийн хүртээл болоод байсан "Pokemon" тоглоомны нэг дүр нь юм байна.

10

Твиттерийг шүүмжлэгчдийн зүгээс хэлэхдээ "Твиттер бол зүгээр л ямар нэгэн хэрэггүй зүйлийн талаар бичиж, түүн дээр нь хэн нэгэн хариу бичихийг хүлээх утгагүй, цаг барсан зүйл юм. Энэ нь яг л чамайг тоохгүй байгаа нэгэнтэй яриа өдөхтэй адил зүйл. Түүний оронд амьд харилцааг чухалчлах нь хамаагүй дээр бас үр дүнтэй" гэжээ.

11

Түүнчлэн жиргээчдийн тал хувь нь буюу 50% нь зүгээр л хүмүүсийн бичсэн зүйлийг уншиж, сонин хачин юу байна гэж хайж суудаг хүмүүс байдаг байна. Тэд бусадтай санал бодлоо солилцож, мэтгэлцэж, үзэл бодлоо хуваалцахыг хүсдэггүй хүмүүс байдаг гэнэ.

12

Твиттер гэх нэрийг өгөхөөсөө өмнө түүнийг зохиогч "Friendstalker" буюу "Найзуудын яриа" гэх нэрийг өгөх гэж байжээ. Харин интернетээр үүнийг сонссон хүмүүс хооронд нь зай авалгүй бичсэн уг үгийг хараад, "Friend stalker" буюу "Найзуудаа тордогч" гэсэн утгатай гэж ойлгон шоглож байжээ.

13

"Марс гаригийн хөлөг" нь твиттер хаягтай бөгөөд Марс гариг дээрх сонин содон зүйлсийг зургаар твиттерт жиргэдэг байна. Энэхүү хөлөг нь автоматаар өөрийгөө ажлуулдаг ажээ.

14

Нийт жиргээчдийн 5 секунд тутамд бичиж буй үсгүүдийг нийлүүлвэл 1200 хуудсыг өлхөн дүүргэх боломжтой гэнэ.

15

Твиттерийн логоны нэрийг гадныхан "Larry The Bird" буюу цагтаа "NBA"-гийн Бостон Селтикс багт тоглож явсан, алдрын танхимын гишүүн, домогт тоглогч Ларри Бөрдийн нэрээр нэрийддэг ажээ.

16

Твиттерийн ажилчид нь байнга "ISIS" буюу Террорист бүлгэмийнхний заналхийлэлд өртдөг бөгөөд энэ нь тэдний нээсэн твиттер хаягийг тэр дор нь устгадагтай холбоотой ажээ. Заналхийлсэн зурвас нь Жэк Дорси болон түүний ажилчдад гэх хаягтай байдаг бөгөөд дотор нь "Бидний хэн болохыг мэднэ биздээ?" хэмээн бичсэн байдаг байна.

17

Охидын шүтээн болсон дуучин Жастин Биберийн твиттер дэх дагагчдын тоо нь Канад улсын хүн амаас их ажээ. Жастин Бибер нь хоёр ч твиттер хуудас ажлуулдаг бөгөөд саяхан түүний нэрээр нэг твиттер хаяг нээгдсэн нь хуурамч юм байна.

18

Твиттерт нэг өдөрт 2400 удаа, цагт 100 удаа жиргэх боломжтой байдаг ажээ.

 

19

Твиттерийн зохиогчид нь "Vine" гэх нэртэй аппликэйшнийг нээлтээ хийхээс нь өмнө 30 сая доллараар худалдаж авч байсан бөгөөд энэ нь тэдний байр сууриа ганхуулахыг хүсээгүйтэй холбоотой аж.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()