Анхны болзоонд явахдаа юу анхаарах вэ?

Анхны болзоо нь хосуудын сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх, хэзээ ч мартагдашгүй гайхалтай мөч билээ. Хүн бүрийн хувьд энэ нь онцгой өдөр тул чадах чинээгээрээ гоёж, болзоот хүндээ таалагдахыг хичээдэг. Гэхдээ бүсгүй та буруу хувцаслаж, авирласнаас болж болзоот залуугаа өөрөөсөө үргээхийг үгүйсгэхгүй. Иймд та бүхэндээ анхны болзоонд хэрхэн дур булаам харагдах тухай заавар, зөвлөгөөг хүргэе. 

Анхны болзоонд явахдаа юу анхаарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэтэрхий их хичээх хэрэггүй

Гоё сайхан харагдах гэсэндээ хэтэрхий их хичээж, үнэн төрхөө нуух нь таныг эсрэгээрээ өөрийн гэх үзэл бодолгүй, бусдыг даган баясагч мэт харагдуулна. Юм бүхний тун нь хэтэрвэл хэрэггүй зүйл болдогтой адил гоёж гангалахдаа ч мөн хэмжээнд нь тааруулаарай. Өөртөө л таалагдаж сэтгэл хангалуун, итгэл дүүрэн байхад таныг байгаагаар нь хүлээж авах нь гарцаагүй. Харин ч энэхүү байдал тань давуу тал болж, болзоот залууг дурлуулах юм. 

Хэтэрхий их хичээх хэрэггүй

2 Улаан өнгийг сонго

Улаан өнгө нь эмэгтэй хүнийг хамгийн ялдамхан, дур булаам харагдуулдаг. Иймд та анхны болзоондоо улаан өнгийн хувцсыг сонгож өмсвөл зохимжтой. Ингэснээр таны эмэгтэйлэг, ялдам байдал улам бүр тодотгогдож, залууг өөртөө татаж, дурлуулах аж. Заавал бариун, халуухан улаан өнгийн даашинз бус цэвэрхэн цамц өмссөн ч болно. Хамгийн гол нь бүх учир өнгөндөө байгаа юм шүү. 

Улаан өнгийг сонго

3 Үнсэх хүсэл төрөхүйц уруул

Бүсгүй та болзоонд явахдаа уруулаа хэт гүн өнгөөр будаж, өөртөө овор нэмэх хэрэггүй. Эрчүүд улаан, ягаан, хүрэн гэхчлэн тод өнгөөр уруулаа будсан бүсгүйчүүдийг үнсэх хүсэл нь багасч байдаг төдийгүй хүчирхэг байдлаас нь эмээх нь ч бий. Тиймээс та болзоонд явахдаа аль болох зөөлөн өнгөөр уруулаа будаж, бумбагар харагдуулахыг хичээгээрэй. 

Үнсэх хүсэл төрөхүйц уруул

4 Өндөр өсгийт үү, намхан ултай гутал уу?

Хаана болзож юу хийхээс хамаарч өмсөх гутлаа сонгох ёстой. Гэхдээ ямар ч тохиолдолд хэтэрхий өндөр өсгийтэй гутал өмсөх нь эрчүүдэд төдийлэн таалагдаггүй. Үүнээс гадна өсгийтэй гутал өмссөн ч цүнхэндээ намхан ултай гутал авч явахаа мартуузай. Учир нь анхны болзоон дээр хосууд ихэвчлэн хооллож, кино үзсэний дараа хамт гадуур алхаж, зугаалахыг илүүд үздэг. Харин өндөр өсгийтэй гуталтай удаан алхана гэдэг бүтэхгүй асуудал билээ. 

Өндөр өсгийт үү, намхан ултай гутал уу?

5 Цээжээ гаргасан хувцас

Хэрэв та том хөхтэй нэгэн бол давуу талаа гайхуулж, бага зэрэг хөхөө ил гаргасан хувцас өмсөж очиход гэмгүй. Гэхдээ хэт хөхөө гайхуулж буй мэт хувцаслах нь тухайн хүнийг таны үзэл бодол, дотоод ертөнц бус хөхөнд анхаарлаа хандуулахаас өөр аргагүйд хүргэх юм. Тиймээс юу өмсөж байгаадаа анхаарлаа хандуулаарай. Харин та жижиг хөхтэй бол тохиромжтой хөхөвчийг зүүж, хэт задгай биш хувцсаар гоёорой. 

Цээжээ гаргасан хувцас

6 Нуруугаа ил гаргах

Нуруу нь бүсгүй хүний гоо сайханг гайхуулах хамгийн онцгой хэсэг. Үүнийг харсан ямар ч эр хүн бүсгүйг хүндэтгэж, эмзэг турьхан байдлыг нь илүүтэй мэдэрдэг юм. Та ч бас анхны болзоонд явахдаа нуруугаа ил гаргасан цамц эсвэл даашинзаар гоёорой. 

Нуруугаа ил гаргах

7 Нүдээ том харагдуулах

Тормолзсон алаг нүдэнд дурлахгүй, татагдахгүй байх эр хүн гэж үгүй. Энэ нь бүсгүйчүүдийн томоохон давуу тал болох бөгөөд зөвхөн нүдээ эргэлдүүлээд л хүссэн залуугаа дурлуулах боломжтой. Иймд бүсгүй та анхны болзоонд явахдаа нүдээ илүү тодотгож будах хэрэгтэй.

Нүдээ том харагдуулах

8 Шүдээ өнгөлөх

Сайхан инээмсэглэлийн нууц болсон шүдийг хэрхэвч мартаж болохгүй. Элдэв сонин хачин зүйлсийг ярьж байгаад инээтэл шүдэнд тань юм наалдсан, дутуу угаагдсан байвал болзоот залууд таатай санагдахгүй л болов уу? Тиймээс болзоондоо гарахаас өмнө шүдээ сайтар угааж, асуудал байгаа эсэхийг шалгаарай.

Шүдээ өнгөлөх

9 Буржгар үс үү? шулуун үс уу?

Үс сайхан бол зүс сайхан гэгчээр таны гоо төрхийг үс тань тодорхойлж өгнө. Анхны болзоонд явахдаа үсээ хэт буржийлгах гэсний хэрэггүй. Энэ нь яг л баяр, шинэ жилд оролцох гэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. Харин үүний оронд үсэндээ хөнгөн долгион оруулах эсвэл шулуун байлгаарай. Ингэснээр та өөрийнхөөрөө, үзэсгэлэнтэй, итгэл төгс харагдана.

Буржгар үс үү? шулуун үс уу?

10 Өгзөгөндөө анхаар

Таны өгзөг том жижиг нь хамаагүй гол нь тохирох хувцсаа сонгож өмсөх хэрэгтэй. Эрчүүд том, тонтгор өгзгөнд дуртай гэдэг нь маргашгүй үнэн билээ. Бүсгүй та сайхан хэлбэртэй, том өгзөгтэй бол үүнийгээ илүүтэй тодотгох бариу хувцас өмсөж болно. Харин хавтгай өгзөгтэй бол дэрвэгэр юбка, шулуун, задгай загвартай урт цамц зэргийг өмсөж, сул талаа далдлах боломжтой юм. 

Өгзөгөндөө анхаар

11 Хумс

Хумс нь бүсгүй хүнийг тодорхойлогч гол хүчин зүйлсийн нэг билээ. Цэвэрхэн будсан хумс, булбарай гар нь таныг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх бөгөөд цэвэрч нямбай, аятайхан бүсгүй юм гэх сэтгэгдэлийг эрхгүй төрүүлдэг аж. Иймд болзоондоо гарахаас өмнө хумс, гар зэрэгтэй багахан анхаарал хандуулаарай.

Хумс

12 Нүүрээ арчлах

Будаг тань гайхалтай шингэсэн тохиолдолд та залуугийн харцанд үзэсгэлэн төгс харагдах нь гарцаагүй. Харин болзооны өдөр крем, пудр тань шингэхгүй барсайж, муухай харагдаж мэдэх тул та өмнөх өдөр нь арьсандаа анхаарч маск тавьж, тухтай сайхан амрах хэрэгтэй билээ.

Нүүрээ арчлах

13 Өөрийнхөөрөө байх

Хамгийн гол нь та анхны болзоон дээр илэн далангуй өөрийнхөөрөө байх хэрэгтэй юм шүү. Үнэхээр сандраад яахаа мэдэхгүй байвал товлосон цаг болохоос өмнө юу ярихаа бодож, бага зэрэг бэлдэхэд гэмгүй.

Өөрийнхөөрөө байх

14 Вакс

Эмэгтэй хүний арьсны үс нь намилзаж, суганы үс нь харагдах шиг муухай зүйл гэж үгүй. Мэдээж энэ нь эрэгтэй хүнд сайхан санагдахгүй нь лавтай. Тиймээс та болзоонд явахаасаа өмнө биеийн үснүүдээ авахыг зөвлөе.

Вакс

15 Сайтар амрах

Сайн амарсны дараа биед эрч хүч хуримтлагдаж, царай төрх ч цаанаасаа гэрэлтэж эхэлдэг нь нууц биш юм. Харин та анхны болзоондоо сайхан харагдахыг хүсч байвал өмнөх өдөр нь сайн гэгч нь амарч аваарай.

Сайтар амрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()