1990-ээд оны үед, бидний итгэдэг байсан утгагүй зүйлс

Цаг хугацаа бүхэн өөрийн гэсэн түүх, хөгжлийн үе шаттай байдаг. Өнөөдөр бидэнд байгаа бүхий л боломжууд, тухайн үед ердөө мөрөөдөл төдий зүйлүүд байсан гэхэд болно. Харин одоо хар л даа. Бүх зүйлс өөрчлөгдсөн байна шүү дээ. Ингээд бид та бүхэндээ хүмүүсийн итгэдэг байсан, хамгийн хачирхалтай зүйлсийг танилцуулъя.

1990-ээд оны үед,  бидний итгэдэг байсан утгагүй зүйлс

1 Ирээдүй өнгөрснөөс илүү гэрэл гэгээтэй сайхан байх болно

Хүйтэн дайнаас хойш хүмүүс сайхан цаг ирж, ирээдүйд юмс бүхэн сайхан болно хэмээн найддаг байсан. Гэвч 2001 оны 9-р сарын 11 нд Америкт болсон хоёр ихрийн дэлбэрэлтээс хойш энэ бодол нь замхарсан юм.

Ирээдүй өнгөрснөөс илүү гэрэл гэгээтэй сайхан байх болно

2 Нялх хүүхдүүд өвчин мэдэрдэггүй учир, тэдэнд мэдээ алдуулагч хийх шаардлагагүй

90-ээд оны үед эмч нар нялх хүүхдийн бие организм аливаа өвчнийг мэдрэхгүй, энэ талаар юу ч мэдэхгүй хэмээгээд өвчин намдаагчгүй мэс ажилбар хийж байсан удаатай гэнэ. Гэвч энэ нь амжилтыг олоогүй аж.

Нялх хүүхдүүд өвчин мэдэрдэггүй учир, тэдэнд мэдээ алдуулагч хийх шаардлагагүй

3 Нэг л өдөр хүүхэдтэйгээ "Blockbuster" үзнэ

Энэ нь тухайн үед видео поркат, худалдаалах үйлчилгээг үзүүлдэг байсан газар юм. Нэг ёсондоо "гэрийн кино театр" гэсэн үг билээ. Тухайн үед алдар нэрийг олж, үйлчлүүлэгч тасардаггүй байсан ч өдгөө ийнхүү видео түрээслэх үйлчлүүлэгчгүй болж уналтанд орсон байдаг.

Нэг л өдөр хүүхэдтэйгээ "Blockbuster" үзнэ

4 Чи том болоод халаасандаа үргэлж тооны машин өвөртлөөд явахгүй шүү дээ

90-ээд оны үед тооны багш нар сурагчиддаа ийн хэлдэг байсан юм. Учир нь тухайн үед тооны машины олдоц бага, дээр нь боломж бололцоо муутай байсан юм. Харин өнөөдөр хүн бүр л гар утсан дээрх тооцооллын тусламжтай аливааг хөнгөвчилж байна шүү дээ.

Чи том болоод халаасандаа үргэлж тооны машин өвөртлөөд явахгүй шүү дээ

5 Чи хурдан бичиж сурах хэрэгтэй. Их сургуульд ороход чинь хэрэгтэй

Ахлах сургуулийн багш бүр л энэ талаар хэлдэг. Гэвч өдгөө хурдан бичиж, тэмдэглэхгүй байсан ч, өнөөдөр гар утсаараа бичлэг хийх, зураг дарах гэх мэтээр аилвааг хөнгөвчлөх болсон.

Чи хурдан бичиж сурах хэрэгтэй. Их сургуульд ороход чинь хэрэгтэй

6 Засгийн газар бидний тагнадаг байх

Хамгийн хачирхалтай 90-ээд онд, хүмүүс энэ талаарх бодолдоо автаж, сэтгэлээ ихээр чилээдэг байжээ. Тиймээс өөр хоорондоо хамаагүй зүйлсийг ярих, мөнгө хадгалах, нуух зэргээс болгоомжилдог байж...

Засгийн газар бидний тагнадаг байх

7 512 мб санах картаас илүү багтаамжийг бүтээх боломжгүй

Цаг цагаараа байхгүй шүү дээ. Тухайн үед бидний итгэдэг, үнэхээр тийм болов уу хэмээн тээнэгэлзэж байсан зүйлс үгүй болжээ. Өнөөдөр 512 мб хамгийн бага багтаамжинд тооцогдох юм.

512 мб санах картаас илүү багтаамжийг бүтээх боломжгүй

8 "Beanie Babies" бол хамгийн шилдэг хөрөнгө оруулалт юм

Тухайн үед тус брэндийн чихмэл тоглоомууд хүүхэд багачуудын дотны анд болж, эрэлт хэрэгцээтэй байсан бол өдгөө тоглоом үйлдвэрлэгчдийн чанар, чансаа сайжирч, тус брэндийг  хэдийн нухчин дарсан билээ.

"Beanie Babies" бол хамгийн шилдэг хөрөнгө оруулалт юм

9 "Jeeves"- нь 24 цагийн турш таны асуултанд хариулах болно

"Google" хайлтын системээс өмнө, "Jeeves" та бидний дотны анд байсан юм. Харин хүмүүс тухайн үед үүнийг хүмүүс ажиллуулдаг. 24 цагийн турш тусламж хэрэгтэй нэгэнд мэдээллээр тусалдаг хэмээн боддог байжээ.

"Jeeves"- нь 24 цагийн турш таны асуултанд хариулах болно

10 Мэдээллийн технологи бол мэргэжил биш

Тухайн үед цахим ертөнцийн хөгжил буурай, хүмүүсийн танин мэдэхүй муу байсан учир "мэдээллийн технологи" -ийг явцгүй мэргэжил, үүгээр амьдрахын аргагүй хэмээн боддог байжээ.

Мэдээллийн технологи бол мэргэжил биш

11 Бие угаагч шингэн саван зөвхөн бүсгүйчүүдэд зориулагдсан

Мөн л тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ, гоо сайхны мэдлэг мэдээлэл муутайгаас, биеийн хөөс, шингэн саванг зөвхөн бүсгүйчүүдийн хэрэглэх зүйл хэмээн боддог байжээ. Гэвч өнөөдөр эрчүүд, бүсгүйчүүдээс дутахгүй гоо сайхандаа анхаарах болсон юм.

Бие угаагч шингэн саван зөвхөн бүсгүйчүүдэд зориулагдсан

12 Хоолны пирамид

90-ээд оны үед хүмүүс, зөв хооллолт, дэглэмийн талаар төдийлэн мэдлэг муутай байснаас үр тариа, жимс жимсгэнэ, нэмэлт уургийн бэлдмэлийг тоодоггүй байсан юм. Учир нь иймэрхүү хоолыг идвэл шим тэжээлийн дутагдалд орно хэмээдэг байжээ.

Хоолны пирамид

13 Шувууны ангийнхан үлэг гүрвэлийн төрөлд багтана

Үлэг гүрвэл буюу динозавр нь Триасын галавт (230 сая жилийн өмнө) мөлхөгчдийн ангиас салбарлан, Мезозойн эринд хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн амьтдын ерөнхий нэр юм. Үлэг гүрвэлүүдийн ихэнх нь Цэрдийн галавын (65 сая жилийн өмнө) сүүлчээр мөхсөн боловч үлэг гүрвэлээс салбарлан хөгжсөн шувууны ангийн амьтад одоо болтол бий. Үлэг гүрвэл гэдэг ангилалд газар дээр амьдардаг амьтдыг л оруулдаг бөгөөд усанд, агаарт амьдардаг амьтдыг нь өөр ангилалд оруулдаг юм.

Шувууны ангийнхан үлэг гүрвэлийн төрөлд багтана

14 Мини дискүүд нь ирээдүйн "хөгжим" юм

Тухайн үед хүмүүс мини дискийг хөгжмийн эрин үе бөгөөд, хөгжмийн дээд үе шат хэмээн боддог байжээ. Гэтэл техник технологийн үсрэнгүй хөгжил нь бидний буруу болохыг баталж, өдгөө iPod-ийг бүтээсэн аж.

Мини дискүүд нь ирээдүйн "хөгжим" юм

15 Гар утас шатахуунаар ажилладаг

Яагаад ч юм хүмүүс тухайн үед, гар утсыг шатахуун, бензинээр ажилладаг зэргээр буруу ойлголттой явдаг байжээ. Харин хожим хүмүүс үүнийг цахилгаан хураагуур буюу зайны тусламжтай ажиллаж, үүнийг тогоор цэнэглэх боломжтойг олж мэдсэн байна.

Гар утас шатахуунаар ажилладаг

16 2000 онд дэлхий сүйрнэ

90-ээд оны үед хүмүүс 2000 онд дэлхий сүрйнэ, Тэрчлэн тэнгэрээс аварга том гараг биетүүд нуран унах болно хэмээн итгэдэг байжээ. Иймд дэлхийн сүйрэлд бэлдэж, агуй дотор, байшингийнхаа зооринд хэдэн сараар амьдарсан хүмүүс бишгүй олон юм.

2000 онд дэлхий сүйрнэ

17 Халловины чихэр хортой

Аймшгийн баярын өдрүүдээр бяцхан жаалууд дүр бүрээр хувирч, айлын үүд тогшин амттай чихэр, жигнэмэгийг цуглуулдаг шүү дээ. Харин тухайн үед эцэг эхчүүд хүүхдэд нь хортой чихэр өгсөн байж магадгүй хэмээн нэг бүрчлэн шалгаж үздэг байжээ.

Халловины чихэр хортой

18 Онц сурдаг хүн, сайн ажилтай болно

Ихэнхи эцэг эхчүүд, үр хүүхдүүддээ онц сурвал сайн ажилтай болно, сайхан амьдарна хэмээдэг байжээ. Эсрэгээрээ муу дүнтэй бол гуйлгачин болно зэргээр эмээдэг байсан юм. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт билээ. Бидний сэтгэн бодох чадвар, овсгоо самбаа, амьдарлын ухаан нь зөвхөн дүнгээр хэмжигдэхгүй юм.

Онц сурдаг хүн, сайн ажилтай болно

19 "Apple" компани удахгүй дампуурна

1996 оны "Rolling Stone" сэтгүүл дээр тус компанийг удахгүй дампуурна хэмээж байжээ. Гэтэл энэ мөн л буруу ойлголтуудын нэг байсан юм. Өдгөө тус компани нь дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын нэгт зүй ёсоор тооцогдож байна.

"Apple" компани удахгүй дампуурна

20 Дэлхий ван бол нарны аймгийн 9 дэх гараг

Дэлхийн ван нь нарны аймгийн хоёр дахь том одой гариг юм. Нарыг тойрон эргэлддэг 10 дахь том биет болно. 1930 онд нээгдсэнээсээ хойш 2006 оныг хүртэл Нарны аймгийн 9 дэх гариг гэж тооцогддог байсан бөгөөд одоо Кюрперын бүсийн хамгийн том гишүүн гэгддэг. 

Дэлхий ван бол нарны аймгийн 9 дэх гараг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()