Ангараг гаригийн гайхалтай дүр зургууд

НАСА болон Mars Global Surveyоr хиймэл дагуул мэтийн эх сурвалжуудын буулгасан гэрэл зургуудыг янзалдаг байна. Тэрээр National Geographic-т зориулж, Ангараг гаригийн тєдийгvй Цэнхэр Дэлхий болон нарны аймгийн бусад олон гариг эрхсийн зургийг авдаг ажээ. Харин єнєєдєр та бvхний мэлмийд Кис Венебосын янзалж, толилуулсан Марс гаригийн хамгийн vзэсэгэлтэй бєгєєд зєгнєлт гэмээр гайхалтай дvр зургуудыг хvргэж байна.

Ангараг гаригийн гайхалтай дүр зургууд

1

Холден хонхорхойн ємнєд тєгсгєл. Vvлс нэвтлэн орших шовх vзvvрт уулс нь нарыг “хатгах” мэт доороос нь сvvдэрлэхэд од шиг дvрс vvснэ.

2

Дээхэн vеийн Гусевийн хонхорхой. Саяхан элсэн шуурга болж єнгєрсєн энэ газарт Spirit MER2003 бууж байжээ.

3

Маринерийн тал. Энд тоосон шуурга болж єнгєрєєд удаагvй байхдаа ийм харагдаж байжээ. Энэ зургийг Копрат сувгийн зvгээс авсан байна.

4

Одоогоос 4 тэрбум жилийн ємнє Ангараг гариг ийм харагддаг байсан гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж. Хойд хэсэг нь усаар дvvрэн байсан бєгєєд Меридиани нуур наана нь vзэгдэнэ. Ангараг гаригийг судлахаар илгээсэн Opportunity тєхєєрємж нь энэхvv газар дундын тэнгисийн оршин байсны баталгааг илрvvлсний дараагаар Кис Венебос нь энэхvv зургийг 2005 оны National Geographic сэтгvvлийн хэвлэлтэд зориулан гаргасан юм байна.

5

Аргире тал. National Geographic-т зориулан авсан энэхvv зурагт Ангараг гаригийн усгvйдэж байх vеийн Аргирегийн талыг тєсєєлєн буулгасан юм байна. Энэ vед тус гариг дээр давс хужир олширч, бохир байдал газар аван, гематит vvсч, тоосон шуурга энд тэндгvй гаран, солир унаж байсан гэж vздэг.

6

Мєстсєн Ангараг гаригийн гадаргуй дээрхи Маральди хонхорхой – г та харж байна. Энэхvv зургийг National Geographic сэтгvvлийн 2004 оны 1 сарын хэвлэлтэд зориулан авч байжээ.

7

Арес болон Маринер талуудын дунд орших Хрис талын ємнєд хэсэг хэдэн сая жилийн ємнє ийм байсан гэж зурагчин vзсэн байна.

8

Ангараг гаригийн хойд туйл болон тус туйлын Хойд хагархайг та харж байна. Дээр нь харагдах том хонхорхой нь “Хатан хаан” гэдэг нэртэй бєгєєд 85 км диаметртэй ажээ. 

9

Ангараг гаригийн Гейл хонхорхойн хойд нугалаанд орших элсэн цєл. Гейл хонхорхойн конусыг зvvн гар талд дvрсэлсэн байна.

10

Элизия уулын оройгоос нар мандаж байна. Энэхvv зургийг Марс гаригийн талаарх Мадридад болсон vзэсгэлэнд оролцуулахаар авчээ. Зvvн гар талд Купол Гекат галт уул, баруун гар талд Купол Альбор галт уул харагдана.

11

Spirit - тєхєєрємжийн газардсан газар. Гусев кратет болон Хасбенд Хилл уулыг эндээс харж болно. Энэхvv зургийг халуун усны уур савссан, борооны дараах эртний Ангараг гаргийг тєлєєлvvлэн бvтээжээ.

12

Мєстлєгийн vед Ангараг ингэж харагдаж байсан.

13

Олимп уулын цаанаас Ангараг гаригийн єглєєний нар цухуйхдаа Фарсидын мананг бvvдгэр гэрлээрээ ярна. Харин Олимп галт уул Lycus Sulci бvсээс ажиглагдах ажээ.

14

Маринер хєндийд манантай єглєє иржээ.

15

Скьяпарелли хонхорхой. Нам доор байх нарны туяа Скьяпарелли хонхорхойн баруун талд хvрч чадахгvй бvvдийнэ. Энэхvv хонхорхойн диаметр нь 450 километр юм байна.

16

Orcus Patera хонхорхой vvрийн туяан доор ингэж харагдах аж. Ер бусын зуйван хэлбэртэй уг хонхорхой нь Ангарагийг хєнгєн шvргээд єнгєрсєн солирын цохилтоос болж vvсчээ.

17

Гейл хонхорхойын ємнєд зах. Харин цаана vзэгдэх давааны цаана хачирхалтай нэгэн vvл байх ажээ. Энэ зургийг зvvн хойд талаас авсанаар тєсєєлєн буулгажээ.

18

Киммерийн бvс нутагт, Гейл хонхорхойын ойролцоо нар vvр цайж байна. Гейл хонхорхойруу Элов уулны зvгээр харсан зураг.

19

Spirit тєхєєрємжийн газардсан газар. Гусева нь Ангараг гаригийн анх vvсээд байсан vед ингэж харагдаж байжээ. Энд их устай байсан аж.

20

Vvрийн туяан доорхи Мелас тасархай. Энд №2 тєхєєрємж газардаж байсан юм.

21

Єнєєдрийн Ангараг гарин. Энэхvv дvр зургийг National Geographic сэтгvvлийн 2005 оны 7-р сарын хэвлэлтэд зориулан авч байжээ.

22

Ангараг гариг хэрэв Эх Дэлхийтэй маань яг ижилхэн байсан бол уг гаригийн Касейн хєндий ингэж харагдах байжээ. Маринер хєндийнрvv орох хэсгийг доороос нь харуулсан байдал.  Цаана нь оддын тоосонцор ажиглагдана.

23

Phoenix-ийн буудаллаж байсан газрыг та харж байна. Баруун талд нь Хеймдалль-ийн хязгаар vзэгдэнэ.

24

Хойд туйл буюу Хойд Хагархай. 

25

Ius Chasma хагархай манангийн цаанаас vзэгдэнэ.

26

Фарсидын уулс: Арсия, Павлина, Аркрийск. Эдгээрийн зvvн гар талд Бибилис хонхорхой ажиглагдах ажээ.

27

Олимп уул балар эрт цагт ийм дvр тєрхтэй байх байсан гэж Кис тєсєєлсєн байна. 4 тэрбум жилийн тэртээх тэр цагт Ангараг гаригийн Олимп уулсын хєндийд ус урсаж, илvv чийглэг, зєєлєн уур амьсгал ноёрхож байсан гэж vзжээ. Энэхvv гэрэл зургийг Мадрид дахь уг гаригийн тухай vзэсгэлэнд тавьсан юм.

28

20 км єндєртэй, 450 км-ийн диаметртай Арися уул. 

29

Фарсид нvх. Vvнийг доош харсан байдалтайгаар, элсэн шуурганы vеэр хальсанд буулгасан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()