12 настай анчин охин

Ариана Гурдин (Ariana Gurdin) гэх 12 настай охин аавынхаа хамтаар Африк улсад амьдарч, ан хийдэг байна. Түүний зэрлэг амьтадтай хамт авахуулсан үзэсгэлэнт зургууд нь дэлхий нийтийг шуугиулж, цахим сүлжээг ноёрхоод байгаа билээ. Ингээд чухам юунаас болж бяцхан охин ан хийж байгаа талаарх сонирхолтой мэдээг сонирхьё. 

12 настай анчин охин

1

Тэрээр 7 настайдаа аавынхаа хамтаар ан хийхээр Африк улсыг зорьсон байна. Охины хувьд ан хийнэ гэдэг нэг төрлийн хобби нь болсон бөгөөд ан хийж байхдаа эрх чөлөө, аз жаргалыг мэдэрдэг аж. 

2

Ариана охин энэ тухайгаа сэтгүүлд ярилцлага өгөхдөө дурдсан бөгөөд түүний хэлсэн үгс хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн байна. Учир нь амьтдыг өөрийн сонирхлыг гүйцээх гэсэндээ хөнөөсөн өчүүхэн бодолтой охин, юу ярьж байгаагаа ч цэгнэлгүй үзэл бодлоо илэрхийлсэн байсан юм.

3

Мөн түүний аав чадварлаг анчин бөгөөд охиндоо юу ч зааж өгөөгүй атал түүний төрөлхийн авьяас чадвар анчин болох замыг нь гэрэлтүүлж өгсөн байна.

4

Охин "Хэрэв чи л тэднийг түрүүлж хөнөөхгүй бол тэд чамайг хөнөөчихнө" гэсэн бөгөөд амьтны амь тасалж байгаадаа огт харамсдаггүй аж. 

5

Тэд огтхон ч мөнгөний төлөө үүнийг хийдэггүй бөгөөд ердөө л өөрсдийн дуртай зүйлээ хийж, цагийг сайхан өнгөрүүлэх гэсэндээ ан хийдэг байна. Охины тухайд насандаа баймгүй авхаалж самбаатай бөгөөд тун ч мэргэн нэгэн аж. Гэсэн хэдий ч хүмүүсийн дургүйцэл бухимдал маш их байгаа бөгөөд түүний очоод буудчих хүсэлтэй хүмүүс ч байгаа гэнэ.

6

7

8

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()