1
Түлхүүр хадгалах
Гадаадын ихэнх оронд дэлгүүрийн сагсанд автомат түлхүүр хадгалагч байдаг. Та дэлгүүр үйлчлүүлэхээсээ өмнө цүнх, тортой зүйлээ үүдэнд үлдээн, түгжүүлдэг шүү дээ. Харин эдгээр автомат төхөөрөмж нь задгай зоосон мөнгөөр ажилладаг бөгөөд, танд мөнгө байхгүй үед ийнхүү зоос хийх нүхэнд түлхүүрээ хадгалаарай.
2
Түлхүүрээ машиндаа мартсан үед
Бид заримдаа яарч сандарсан, будилсан үедээ түлхүүрээ машиндаа хийн цоожлох үе байдаг. Энэ үед мэдээж яахаа үнэхээр мэдэхгүй байдаг шүү дээ. Тэгвэл та энэ үед урт үдээс ашиглан, заавалчилгааны дагуу машинаа хялбархан онгойлгох боломжтой.
3
Машины цоож хөлдсөн үед
Ялангуяа өвлийн улиралд, хөлдсөн машины цоожыг онгойлгоход үнэхээр бэрх шүү дээ. Иймд та түлхүүрээ хэсэг халаасны дараа цоожиндоо хийж, машинаа хялбархан онгойлгох хэрэгтэй юм.
4
Цахилгаан шатанд
Цахилгаан шатанд суухад, давхар бүр дээр зогсоод цаг завыг маш их үрдэг шүү дээ. Харин үүнийг зогсоохын тулд цахилгаан шатны тус товчыг дараарай.
5
Шатахуун шалгах
Шатахууны чанарыг шалгахын тулд, та цэвэрхэн цагаан цаасан дээр 1 дусал бензин дусаагаад, сайтар үлээж хатаагаарай. Хатсаны дараах толбо нь олон өнгөөр солонгорсон, тослог байвал муу бензин, харин шаргал толботой бол сайн чанартай гэсэн үг аж.
6
Виноны шилийг гараараа онгойлгох
Зориулалтын онгойлгогчгүй үед, та виног онгойлгохдоо, зурагт үзүүлсэн байрлалаар гутлын өсгий хэсэгт виногоо хийж, хананд зөөлөн цохиод үзээрэй. Харин дараа нь бөглөөг авахад хялбар онгойх болно.
7
Уруулын будгийг толбо
Уруулын будгийн толбыг арилгахдаа, багахан үсний лакыг цацаж, дараа нь угаахад хялбархан арилах юм.