Аз жаргалтай амьдралын нууц

Аз жаргалтай амьдарна гэдэг хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон зүйл билээ. Гэвч өнөөдөр нийгмийн байдал, эдийн засгийн хямрал зэргээс үүдэн хүн бүхэн л стресс бухимдал нэвчин орчихоод байгаа юм. Иймд өнөөдөр та бүхэндээ аз жаргалтай амьдрах аминчхан нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё. 

Аз жаргалтай амьдралын нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сөрөг бодлоосоо ангижрах

Төгс хүн гэж хаана ч үгүй билээ. Иймд өөрийнхөө дутагдлыг байнга ажиглан тунгааж, бурханд гомдон, сайхан нэгэнд атаархаж, саар бодлоор тархиа дүүргэх хэрэггүй. Ганц олдох амьдралд гансарч бүгдийг сөргөөр харан, хайран залуу насаа хүмүүст зориулж яанам бэ?. Иймд та одооноос бүхнийг гэгээлгээр харж сэтгэн, мунхаг зангаа гээж, ямагт өөрийгөө инээмсэглэлээр чимж яваарай. Энэ нь таныг аз жаргалтай болгож хувиргахад нэг алхам ойртуулах болно. 

Сөрөг бодлоосоо ангижрах

2 Зурагт, комьпютерээс холд

Бид амьдралынхаа ихэнх хугацааг зурагт, компьютер ширтэн өнгөрүүлдэг муу зуршилтай юм. Харин та үүнийхээ оронд илүү идэвхитэй, амьдралыг тань хөгжөөж өгөх зүйлсийг сонгож, хийж хэвшээрэй. Энэ нь ядаж л биед тань эерэг нөлөөтэйгээс гадна бусадтай ярилцаж, илүүтэй дотно болоход тус хүргэнэ. Амьдралын хамгийн сайхан зүйл шинэхэн танил, найз нөхөд, гэр бүл юм шүү. 

Зурагт, комьпютерээс холд

3 Бага ярьж, их сонс

Мэддэг жаахан юмаа хүн бүхэнд давтан ярьснаар таны мэдлэг хумигдахаас тэлэхгүй юм. Тиймээс ярихаасаа урьтаад сонсож сурах хэрэгтэй билээ. Бусдын бодлыг сонсож, тэвчээртэй хандах нь таныг уужуу бодолтой, ухаантай нэгэн болгохоос гадна энэ нь аз жаргал, амар амгаланд ойртож буйн шинж юм. Харин эсрэгээрээ бусдаас үг дуулдаггүй, өөрийгөө бурхан  мэт өргөмжилж ганцаар ярих хүн найз нөхөд ховор, найрсаг зангүй хүйтэн хөндий хүмүүс болчихсон байдаг билээ. 

Бага ярьж, их сонс

4 Цахим сүлжээнээс өөрийгөө чөлөөл

Яг үнэндээ өнөөгийн нийгмийг ийм хиймэл хуурамч болгоход хамгийн том үүрэг “гүйцэтгэсэн” зүйл бол техник технологийн үсрэнгүй хөгжил болоод "цахим сүлжээ" юм. Өдөр бүр бид өөрсдөө ч мэдэлгүй гар утас, интернэт, компьютерыг өргөн дэлгэр ашиглаж, түүнээсээ хараат болсон байна. Амьдралд эдгээрийг орлох, илүү амьд зүйлс өчнөөн л бий шүү дээ. Гагцхүү та л утаснаасаа харцаа салгаад, түүнийг олж харах хэрэгтэй байгаа юм.

Цахим сүлжээнээс өөрийгөө чөлөөл

5 Юмаа цэгцэл

Нэг өдөр цаг зав гаргаж байгаад холилдож, замбараагаа алдсан бүхнээ цэгцлээрэй. Ингэхдээ ганцхан эд зүйлс ч биш толгой доторх түмэн бодлоо ч мөн цэгцэл. Элдэв зүйлсд анхаарлаа хандуулж өөрийгөө зовоохоос илүүтэй ирээдүйгээ сайхнаар төлөвлөж түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй юм. Хэн их зүтгэнэ тэр хүн ихийг хүртдэг жамтай тул олиггүй муу бодлууд, оймстойгоо холилдсон хувцсаа цэгцэлж цоо шинэ, зорилго тэмүүлэлтэй, аз жаргалтай нэгэн болооорой. 

Юмаа цэгцэл

6 Өрнөөс сал

Өртэй хүн өөдөлдөггүй гэж юутай үнэн бэ? Өдөр шөнөгүй өнөөх өрөө л бодож, толгойгоо өвтгөхөөс хэтэрдэггүй бол өнөөдрөөс үүнийг амьдралаасаа салгахын тулд хөдөлмөрлөөрэй. Зорилго тэмүүлэлтэй амьдрал хамгаас амттай гэдэг тул олсон хэдэн төгрөгөө хэрэггүй зүйлсд үрэхийн оронд өрнөөсөө бага ч атугай хороох нь зөв юм. Дуслыг хураавал далай гэгчээр нэг л өдөр та өр гэх аймшигт зүйлээс салж, амьдралаа шинээр эхлүүлэх боломжтой болно. Мөн цаашдаа ч өр тавьж, өөрийгөө зовоохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна шүү. 

Өрнөөс сал

7 Эрүүл хоолло

Бие нэг л тавгүй байхад хэн аз жаргалтай, сэтгэл санаа өөдрөг амьдарна гэж. Тиймээс та ямагт эрүүл мэнддээ анхаарч аль болох зөв зохистой хооллохыг зориорой. Бие хөнгөн, эрүүл байхад хүн бүхэн аз жаргалыг мэдэрч, амьдралын сайхныг бүрэн хүртэх боломж нээлттэй байдаг юм. 

Эрүүл хоолло

8 Нэг зүйлдээ тууштай бай

Олон зүйл рүү үсчин харайх нь амжилтанд хүргэх биш харин ч доош чангааж юу ч үгүй үлдээдэг юм. Тиймдээ ч мэргэн ард маань хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно хэмээсэн болов уу? Иймд та нэг зүйлийг сонгоод түүнийхээ төлөө цуцашгүй зүтгэ. Хүн юу нь хамаагүй гагцхүү ганц зүйлдээ гаргууд сайн байх аваас амжилтанд заавал хүрдэг жамтай бөгөөд үүнд тухайн хүний нас, төрх огтоос хамааралгүй байдаг билээ. Мөн та үнэхээр л аз жаргалтай сайн сайхан амьдрахыг хүсвэл амарч, цэнгэхээс илүүтэй ажиллаж хөдөлмөрлөөрэй. 

Нэг зүйлдээ тууштай бай

9 Өөрийгөө бага ч атугай амраа

Өдөр бүр бухимдаж, стрессдэж байгаагийн тань шалтгаан хэт их ажиллаж, өөртөө амралт өгөхгүй байгаатай шууд холбоотой юм. Ажил хэдий чухал боловч бага ч атугай амралт нь танд цааш явах эрч хүч, урам зоригыг хайрлаж байдаг тул амралт, ажлаа зохицуулж хэвшээрэй. Хэдхэн хоромын амралт хичнээн их энергийг танд бэлэглэдэг гэж санана? 

Өөрийгөө бага ч атугай амраа

10 Төлөвлө

Юу ч хийж амжаагүй байтал цаг хугацаа гээч нь харвасан сум мэт өнгөрөн одож, хүн бүрийн бухимдлыг төрүүлж, өөртөө гутрах харамсах сэтгэлийг төрүүлдэг. Харин энэ бүхнээс зайлсхийхийг хүсвэл бүхнийг төлөвлөж байх хэрэгтэй. Ингэхдээ ажлын хажуугаар өөртөө болон гэр бүл, найз нөхөддөө ч зав гаргаж байхаа мартаж болохгүй юм. 

Төлөвлө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()