1
Илчлэг ихтэй ундаанаас татгалзах
Энэ хэдийгээр танд их энгийн мэт санагдаж болох ч, хэрвээ та тус аргыг хэрэгжүүлвэл 3 сарын дотор гэхэд л 22 кг-ийг хасах байна. Илчлэг ихтэй ундаанд бүх төрлийн жүүс, хийжүүлсэн ундаа, амттай цай, шар айраг, согтууруулах ундаа орох аж.
2
Гэрийн хоол
Ажил, сургуульдаа явахдаа болж өгвөл гэртээ амттай хоол бэлдээд түүнийгээ идэх хэрэгтэй. Энэ нь эдийн засагт хэмнэлттэйгээс гадна, илүүдэл жингээс сэргийлэх болно.
3
Илүү их алхах
Машины түгжрэлд өдрийг барахын оронд, урин дулааны үед аль болох явган алхаж, дугуйгаар явах хэрэгтэй. Ингэснээр та илүү их эрч хүчийг зарцуулж, өөрт зовлонгүй турах болно.
4
Түргэн хоолноос татгалзах
Бэлэн гоймон, түргэн хоолууд нь ходоодонд орж, шингэх гэсээр маш уддаг. Түүнээс гадна биеийг хөөлгөх, илүүдэл жин үүсгэх аюултай. Иймд та эдгээрээс татгалзах хэрэгтэй.
5
Чихэрний оронд жимс
Амттай шоколад, чихрийн оронд та жимс, жимсгэнэ хүнсний ногоог түлхүү хэрэглэх гээд хичээгээрэй.
6
Өглөө эрт салхилах
Гэрийн тэжээмэл амьтан, тэр дундаа нохойгоо салхилуулснаар, та өглөөг илүү сэргэг, эрч хүчтэй угтах болно. Иймд бяцхан найзаа салхилуулангаа жингээ хасаарай.
7
Органик хүнсний бүтээгдэхүүн
Лаазалсан, даршилсан бүтээгдэхүүнээс илүүтэй органик хүнсний бүтээгдэхүүний хэрэглэж хэвшээрэй. Энэ нь үнэ хямдаас гадна илүү эрүүл юм.
8
Шарсан мах
Та элдэв амтлагч, шарж давсалсан махнаас илүү чанасан махыг идвэл, илчлэг тослог багатайгаас гадна, биед тустай байна.
9
Үнсэлцэх
Гэр бүлтэй, бэлгийн амьдрал тогтвортой хүмүүс илүү аз жаргалтай, эрүүл амьдралын хэвшилтэй байдаг ажээ. Иймд та хайртай хүмүүстэйгээ илүү их хугацааг өнгөрүүлж, халуун дотноор хандаарай.
10
Сэтгэл санаагаа өөдрөг байлга
Өдөр бүрийн өмсөх зүүх, гоёж гоодох зүйлсэд стресстэн бухимдсанаас, эрүүл агаарт цагийг өнгөрүүлж, сэтгэлээ өөдрөг байлгаарай.