Мэс засалгүйгээр хэрхэн том хөхтэй болох вэ?

Энэ хорвоо дээр царай муутай эмэгтэй хүн гэж үгүй. Тэд бүгд л бидний үр удам, үргэлжлэлийг үлдээж, өөрийн гоо сайхан, бие галбираа зольдог билээ. Ялангуяа хүүхэд хөхүүлэх, төрүүлсний дараа хөхний хэлбэр онцгүй болох, унжих, жижгэрэх зэрэг асуудлууд тулгардаг. Иймд та бүхэндээ мэс засалгүйгээр хөхийг хэлбэржүүлэх, томруулах шалгарсан аргуудыг багцлан хүргэе.

Мэс засалгүйгээр хэрхэн том хөхтэй болох вэ?

1 Дасгал хийх

Хөх томруулах хамгийн үр дүнтэй, шалгарсан аргуудын нэг бол яалтчгүй дасгал хөдөлгөөн юм. Энэ нь үр дүн сайтай бөгөөд, суларсан хөхийг чангалж, томруулах ид шидтэй байдаг. Хөх чангалах, томруулах дасгалуудаас хамгийн үр дүнтэй нь суниалт юм. Иймд та тус дасгалыг өдөрт 10 удаа 3-4 удаагийн давтамжтай, дундаа 2 минутын завсарлагатайгаар хийх хэрэгтэй. 

- Эхлээд суниах байрлалыг авна.

- Хөлөөрөө ямарваа зүйлийг тулвал илүү хялбар байх болно. Мөн тохиогоо бүрэн нугалж, цээжээ хангалттай доошлуулах хэрэгтэй. 

- Суниах үед өвдөг шулуун, хөл нугарах ёсгүй юм. 

Дасгал хийх

2 Хүндрүүлэгчтэй дасгал

Хэрвээ та дасгалын үр дүнг нэмэгдүүлж, илүү хурдан хугацаанд хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл, гантил, мөн хүндрүүлэгчийг ашиглаж болно. Ойролцоогоор хоёр талдаа 3-6 кг жинтэй байхад тохиромжтой. Юун түрүүнд:

- Хүндрүүлэгчийг гартаа бэхлэнэ, эсвэл гантилаа гартаа авч, мөрөн тус газраа байрлуулна.

- Энэ байрлалаас гараараа урагш чиглэлд өргөх хэрэгтэй. Ингэснээр гарын булчин, цээжинд ачаалал ирнэ. 

- Ойролцоогоор 3-4 удаагийн давтамжтай, 10 удаа хийгээрэй. Дасгалын тоог явц дундаа нэмэгдүүлж болно.

Хүндрүүлэгчтэй дасгал

3 Хөх томруулах дасгал

Харин дараагийн дасгалын тухайд та мөр, цээжээ эгц шулуун байлгаж, гараа сайтар даллан, зурагт үзүүлсэнтэй ижил байрлалыг авна. Ийнхүү хүндрүүлэгчтэй гараа нүүрэн тус газраа татаж, хоёр гарыг зэрэгцүүлнэ. 2 удаагийн давтамжтай, 15 удаа хийхэд тохиромжтой юм. 

Хөх томруулах дасгал

4 Ханатай дасгал

Тус дасгалыг 2 удаагийн давтамжтай 10-15 удаа хийхэд тохиромжтой. Анхлан хийж байгаа хүмүүс тоог аажим аажмаар нэмж болно. Аль болох өөртөө зовлонгүй багаас нь эхлээрэй.

5 Дэглэм баримтлах

Мэдээж сайхан хөхтэй болохын тулд цор ганц дасгал хөдөлгөөн хангалтгүй юм. Дасгалын зэрэгцээ, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Зарим бүсгүйчүүд таргалахаар хөх томорно хэмээн, замбараагүй хооллох гээд байдаг. Ингэснээр таны бие жигд таргалж үнэхээр онцгүй харагдана. Харин түүний оронд зорилтот дасгалыг хийж, зөв хоолловол хүссэндээ хүрэх юм. Үүний тулд та аль болох бүсгүйчүүдэд тустай хоолыг идээрэй. Анар жимс, алим, интоор, лууван, өргөст хэмх, гурвалжин будаа, үр тариа, сүүн бүтээгдэхүүн, тахиа, загасны мах зэргүүд нь жингээ барих, дэглэм барихад тохиромжтой.

Дэглэм баримтлах

6 Дааврын бүтээгдэхүүн хэрэглэх

Хооллохын хажуугаар дааврын бүтээгдэхүүн, бүсгүйчүүдийн витамин, "E" витаминыг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр та түргэн хугацаанд хүссэн үр дүндээ хүрэх юм.

Дааврын бүтээгдэхүүн хэрэглэх

7 "Фитоэстроген" найрлага бүхий хоол идэх

Таны дааврын хэмжээ буурахад тус найрлага, бодис нь түүнийг эргэн нөхөж, хөхний хэмжээг томруулах үйлчилгээг үзүүлдэг. Энэхүү бодис нь бүхий л төрлийн самар, улаан дарс, хар цай, ногоон цай, тоор, гүзээлзгэнэ, шош зэргүүдэд илүүтэй агуулагддаг аж.

"Фитоэстроген" найрлага бүхий хоол идэх

8 Гормоны бэлдмэл хэрэглэх

Хэрвээ та дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэж, хоол хүснээсээ хангалттай эрдэс бодисыг авч байгаа бол нэмэлт даавар уух хэрэггүй. Тус даавар хэтрэх, хамаагүй хэрэглэснээр элдэв өвчлөл, хөхний хавдарт нөлөөлж болно. Иймд зайлшгүй, эмчийн заавраар ууж хэрэглэх хэрэгтэй юм.

Гормоны бэлдмэл хэрэглэх

9 Хөхийг том харагдуулах хөхөвч зүүх

Мөн та аль болох том, өргөлт сайтай хөхөвчийг зүүснээр таны хөх илүү том, сайхан харагдах боломжтой болдог. Тиймээс эдгээрийг хэрэгжүүлж байх хугацаандаа, нэмэлт бяцхан залийг хэрэглэж болно шүү дээ. 

Хөхийг том харагдуулах хөхөвч зүүх

10 Нэмэлт өргөгч хэрэглэх

Хөхөвчнийхөө дотор талд нэмэлт өргөгчийг хийж өгснөөр, та өмнөхөөсөө илүү том хөхтэй мэт харагдах болно. Том харагдуулахаас гадна, хөхний хэлбэрийг засдаг тул та тун ч дур булаам харагдана.

Нэмэлт өргөгч хэрэглэх

11 Гэрэл сүүдэр ашиглах

Сүүлийн үед охид бүсгүйчүүд царай төрхөө гэрэл сүүдрээр засаж, илүү өө сэвээ даран, илүү үзэсгэлэнтэй харагдах болсон. Түүний хажуугаар зөвхөн царай гэлтгүй биеийн сэвийг дарах, хөхийг илүү том харагдуулах нь ердөө цаг хугацааны асуудал болжээ. Та энэхүү бичлэгээс хэрхэн гэрэл сүүдрийн тусламжтай хөхийг илүү том харагдуулж болдгийг суралцаарай.

12 Хөхөө тодотгох хувцас өмсөх

Юун түрүүнд та өөртөө итгэлтэй байж, хөхөө илүү сайхан харагдуулах хувцсыг өмсөөрэй. Өөртөө итгэх итгэл, шантрашгүй зан нь таныг зорилгодоо хүрэхэд дэм болж, туслах болно шүү!

Хөхөө тодотгох хувцас өмсөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()