Шар айрагны бөглөөг онгойлгох хялбар аргууд

Шилтэй ундаа, шар айргийг уух гэхээр бөглөө онгойлгогчгүй үед хүндхэн байдаг. Зарим ухаалаг, авьяастай эрчүүдийн хувьд, энэ байдлаас төвөггүйхэн гарчихдаг шүү дээ. Харин охид бүсгүйчүүд, хүүхдүүдийн хувьд асуудалтай юм. Иймд та бүхэндээ шилтэй бүтээгдэхүүний бөглөөг хэрхэн хялбар, маш энгийн аргаар авах хэрэгтэй зөвлөгөөг хүргэе.

Шар айрагны бөглөөг онгойлгох хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ширээний булан, ирмэг

Зурагт үзүүлсэн шиг байрлалаар, шар айрагны бөглөөн дээр гарын алгаараа сайтар тулж, ширээний ирмэгт бөглөөг хялбархан онгойлгож болдог. Гэхдээ та болгоомжтой байх хэрэгтэй шүү.

Ширээний булан, ирмэг

2 Машины хаалганы түгжээ

Бөглөө онгойлгогчгүй үед, зурагт үзүүлсний дагуу машины түгжээгээр ийнхүү онгойлгоорой.

Машины хаалганы түгжээ

3 Түлхүүр

Хамгийн хялбар бөгөөд боломжтой аргуудын нэг юм. Өөрт буй ямар нэгэн түлхүүрийг ашиглан, ийнхүү онгойлгоорой.

Түлхүүр

4 Цаасаар онгойлгох

Дэвтрийн цаасыг давхарлан нугалж, 5-6 удаа ийнхүү хөших хэрэгтэй. Ингэснээр шар айрагны бөглөө хормын дотор мултрах болно.

Цаасаар онгойлгох

5 Асаагуур

Энгийн нэгэн асаагуур ашиглан, зурагт үзүүлсний дагуу шар айрагний бөглөөг онгойлгоорой.

Асаагуур

6 Бөгж

Бат бөх бөгж ашиглан, шар айрагны бөглөөг онгойлгох боломжтой. Гэвч та болгоомжтой байхгүй бол хуруугаа зүсэх, бэртээх аюултай шүү.

Бөгж

7 Алх

Аргагүй нөхцөлд алхыг ч ашиглан, шар айргийг онгойлгож болдог. Зурагт үзүүлсний дагуу алхаараа бөглөөний доод хэсгээс хөшиж өгөөрэй.

Алх

8 Резинэн боолт

Бат бөх резинэн боолтыг ашиглан, зурагт үзүүлсний дагуу хялбархан онгойлгох боломжтой.

Резинэн боолт

9 Хутга

Дээрх зүйлс боломжгүй үед, та жижиг хутга ашиглан ишийг ширээн дээр тулан, үзүүрийг лонхны бөглөөнд тулах маягаар бөглөөг онгойлгоорой.

Хутга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()