1
Ширээний булан, ирмэг
Зурагт үзүүлсэн шиг байрлалаар, шар айрагны бөглөөн дээр гарын алгаараа сайтар тулж, ширээний ирмэгт бөглөөг хялбархан онгойлгож болдог. Гэхдээ та болгоомжтой байх хэрэгтэй шүү.
2
Машины хаалганы түгжээ
Бөглөө онгойлгогчгүй үед, зурагт үзүүлсний дагуу машины түгжээгээр ийнхүү онгойлгоорой.
3
Түлхүүр
Хамгийн хялбар бөгөөд боломжтой аргуудын нэг юм. Өөрт буй ямар нэгэн түлхүүрийг ашиглан, ийнхүү онгойлгоорой.
4
Цаасаар онгойлгох
Дэвтрийн цаасыг давхарлан нугалж, 5-6 удаа ийнхүү хөших хэрэгтэй. Ингэснээр шар айрагны бөглөө хормын дотор мултрах болно.
5
Асаагуур
Энгийн нэгэн асаагуур ашиглан, зурагт үзүүлсний дагуу шар айрагний бөглөөг онгойлгоорой.
6
Бөгж
Бат бөх бөгж ашиглан, шар айрагны бөглөөг онгойлгох боломжтой. Гэвч та болгоомжтой байхгүй бол хуруугаа зүсэх, бэртээх аюултай шүү.
7
Алх
Аргагүй нөхцөлд алхыг ч ашиглан, шар айргийг онгойлгож болдог. Зурагт үзүүлсний дагуу алхаараа бөглөөний доод хэсгээс хөшиж өгөөрэй.
8
Резинэн боолт
Бат бөх резинэн боолтыг ашиглан, зурагт үзүүлсний дагуу хялбархан онгойлгох боломжтой.
9
Хутга
Дээрх зүйлс боломжгүй үед, та жижиг хутга ашиглан ишийг ширээн дээр тулан, үзүүрийг лонхны бөглөөнд тулах маягаар бөглөөг онгойлгоорой.