Хүн болгоны амьдралдаа мөрдөх ёстой зүйлс

Амьдрал бол хамгийн том хичээл. Зарим хичээлийг шууд тэр дор нь мэдэх боломжтой байдаг. Харин зарим зүйлийг мэдэхийн тулд урт удаан хугацаа шаардагдах бөгөөд үүнд хайр дурлал ч мөн багтана. Гэхдээ та 30 нас хүрэхээсээ өмнө амьдралын дараах нууцуудыг заавал мэдсэн байх шаардлагатай.

Хүн болгоны амьдралдаа мөрдөх ёстой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийгөө хөгжүүлэх

1. Таны зуршил таныг хөгжүүлэх эсвэл эвдэх магадлалтай. Тиймээс та өөрийн хийж буй зүйлээрээ гэрээ барих болно. Харин гэр нь та өөрөө гэдгийг мартаж болохгүй.

2.  Таны идэж буй зүйл таны биеийг тодорхойлдог бол уншиж буй зүйл тань оюун ухааныг тодорхойлно. Тиймээс өөрийн толгойг ухаалаг зүйлээр дүүргээрэй.

3. Өөрийгөө битгий бусадтай харьцуул. Хүн бүр өөрийн гэсэн амьдрал, тэмцэлтэй байдаг шүү дээ. Зөвхөн танд зориулсан амьдралын хичээлд л анхаарал хандуулах хэрэгтэй.

4. Таны дотоод ертөнц бол “Мөрөөдлийн баг” юм. Хэрвээ таны эргэн тойронд сөрөг үзэлтэй хүмүүс оршиж байвал таны мөрөөдөл үгүй болох болно. Харин зорилготой, эерэг үзэлтэй хүмүүс таныг хүрээлж байвал таны мөрөөдөл илүү их цэцэглэнэ.

5. Та өөрийгөө хэр их мэддэгээс шалтгаалж, таны амьдрал өөрчлөгдөнө. Хэдий чинээ та өөрийн айдас, алдаа, сул тал зэрэгтэйгээ эвлэрч, тэмцэж чадна төдий чинээ та өөрийгөө мэдэж, илүү их аз жаргалтай байх болно.

Өөрийгөө хөгжүүлэх

2 Бүтээлч чанар

1. Таны цаг заваа зориулж буй зүйл бол таны мөнгөө зарцуулж байгаа зүйл юм. Ухаалаг болон баян хүмүүс цаг хугацаа ямар их үнэтэй гэдгийг ойлгоно. Тэд минут, цаг, хоног, долоо хоног, сар бүрийг өөртөө хэрхэн ашигтай зарцуулах талаар бүгдийг судалдаг. Та ч гэсэн үүнийг ашиглах хэрэгтэй.

2. Илүү бүтээлч байхын тулд танд саад болж буй зүйлээс ангижрах шаардлагатай. Бага зүйл хийж, илүү их амжилт олохыг эрмэлзэх хэрэгтэй.

3. Хэрвээ та ямар нэгэн зүйл хийж чадахгүй байвал та айдастай байна гэсэн үг. Бид өөрийн айж байгаа зүйлийг хийж чаддаггүй.  Харин үүний оронд таны айдсыг төрүүлж буй зүйлийг эртхэн хийж эхлүүлсэн нь дээр.

4. Бүтээлч чанар бол нэг болон хоёр удаагийн оролдлогоор хөгждөггүй. Бүтээлч байхын тулд та урт удаан хугацааны турш хийх ажлаасаа амжилтыг олж харах хэрэгтэй.

5. Аливаа зүйлийг хийхийн өмнөх бэлтгэл амжилтгүй болбол таны бүхий л ажил амжилтгүй болно. Хэрвээ та өөрийгөө амжилтанд хүрнэ гэж итгэхгүй байвал таны хийж буй зүйл амжилтанд хүрч чадахгүй.  Өнөөдрийн  хийж буй зүйл тань маргааш хэрхэн эхлэхэд тань нөлөөлнө.

Бүтээлч чанар

3 Харилцаа

1. Амьдрал дээрх хамгийн том харилцаа болон таны өөрөө өөртэйгөө харилцах харилцаа юм. Хэрвээ та өөрийгөө үнэлэхгүй, өөртэйгөө сайхан харьцаж чадахгүй бол хэн ч таныг хүндлэхгүй.

2. Нөхөрлөл болон харилцаа нь байнгын холбоотой зүйл. Энэ бол нэг урсгалтай зам биш. Зөв харилцаа аль аль талыг хөгжүүлж чадна.

3. Үйлдлээр итгэлийг олж авах боломжтой. Та хүмүүсийн амлаж байгаа зүйлд төдийгүй амлалтаа хэрхэн биелүүлж байгааг сайн харах хэрэгтэй. Хэлж буй үгнээс хийж буй алхам илүү чухал гэдгийг мартаж болохгүй.

4. Бодит харилцаа нь эмзэг байдал дээр суурилсан байдаг. Найз нөхдийн болон бизнесийн харилцаанаас үл хамааран бүхий л харилцаанд тодорхой хэмжээний эмзэг байдал байх хэрэгтэй.

5. Бүхий л харилцаанд сэргэн мандалт, уналт гэж байдаг. Хэрүүл, үл ойлголцлыг хэзээ ч тойрч өнгөрөх боломжгүй. Хамгийн гол нь асуудлыг шийдвэрлэж, харилцан хүндлэлтэй байх хэрэгтэй.

Харилцаа

4 Эрүүл мэнд

1.Таны бие бол таны сүм. Тиймээс эрүүл мэнддээ анхаараарай.

2. Хэт их элсэн чихэр идвэл таны эрүүл мэнд асуудалтай болно.  Чихэр болон дахин боловсруулсан бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд ямар ч тусгүй.  Таны идэж буй зүйл таны биед харагддаг учир та эрүүл зөв хооллох хэрэгтэй.

3. Дутуу нойртой байх нь бахархууштай зүйл биш. Шөнийн цагаар ажиллах нь таны ажлын график хэвийн бус байгааг илэрхийлнэ. Амьдрал бол марафон шүү дээ. Тиймээс амьдралын хурдад тохируулан аж төрөх хэрэгтэй.

4. Бэлтгэл гэдэг бол таны эрүүл амьдралын үндэс. Та завгүй байсан ч өөртөө цаг зав зарцуулж, бага ч болов дасгал хийх хэрэгтэй. Хэрвээ та дасгал хийхгүй бол хожим нь нэлээд өндөр үнэ төлөх болно.

5. Кофе уух нь эрүүл мэндэд тустай ч хэтрүүлэн хэрэглэх нь мэдээж хор.  Хэрвээ та сэргэхийн тулд байнга кофе уудаг бол өөрийн нойрны тал дээрх асуудлаа шийдвэрлээрэй.

Эрүүл мэнд

5 Ажил хөдөлмөр

1. Өөрийн авьяас чадвар, боловсролыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулаарай. Бусад нь өөрөө байрандаа орно.

2. Таны нэр хүнд гэдэг бол таны бүх зүйл. Мэдээж хамт олон чинь таны талаар сайн зүйл яриасай гэж та хүсэж байгаа биз дээ.  Тиймээс өөрийн нэр хүндэд болгоомжтой хандаарай.

3. Таны юу хийсэн нь огтхон ч хамаагүй. Харин таны одоо юу хийж байгаа чинь л бүгдэд хамааралтай. Орчин үед та бусдын анхаарлыг юугаар татаж байгаа чинь олонд хамааралтай. Та бусдад хэрхэн нөлөөлж байгаа нь чухал. 

4. Та аливааг сурах чин хүсэл эрмэлзэлтэй, багаар ажиллах чадвартай, бусдын үзэл бодлыг сонсох дуртай, бусдад хэрэгтэй хүн гэдгээ харуулах хэрэгтэй. Онгироо хүнд хүмүүс дургүй байдгийг мартаж болохгүй.

5.  Удирдагч байх нь таны үндсэн албан тушаалтай огтхон ч хамаагүй. Таныг өндөр албан тушаал хашлаа гээд хүн бүр таны үгэнд орохгүй. Аливаа баг хамт олныг амжилттай удирдахын тулд өөрөө сайн үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй.

Ажил хөдөлмөр

6 Амжилт

1. Хүрэх боломжгүй зүйл рүү тэмүүлсний хэрэггүй. Аливаа алхам бүрийг бодлоготой хийх хэрэгтэй. Энэ тохиолдолд та дэлхий дахинд гайхуулах зүйлийг бүтээж чадна.

2. Гавьяа шагнал нь таны амжилтанд нөлөөлөхгүй. Хамгийн гол амжилт бол таны амьдрал хэрхэн сайн сайхан тал руугаа өөрчлөгдөж байгаа явдал юм.

3. Таны хаана хүрсэн чинь хамаагүй. Хаанаас, ямар байдлаас эхэлж байснаа бүү март. Та ашиг сонирхлоо мартаж болохгүй.

4. Эрсдэл гаргахаас бүү ай. Аливаа эрсдэлтэй зүйл таныг зоригжуулж, дараа дараагийн алхмаа хийхэд тусална.

5. Хүн бүр уулын оргилд гарч чадна. Энэ оргилдоо үлдэх нь чухал.

Амжилт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()