Хлоё Кардашьяны итгэмээргүй өөрчлөлт

"Keeping Up With The Kardashians" реалити шоуны од, телевизийн хөтлөгч бүсгүйг бид тарган, махлаг бүсгүй байсанг нь сайн мэдэх билээ. Харин тэрээр өөрийн цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд өдгөө гайхалтай турж, төгс бие галбирыг өөртөө цогцлоож чадаад байгаа юм. Ингээд та бүхэндээ Хлоё Кардашьян (Khloe Kardashian)-ны итгэмээргүй өөрчлөлт болон түүнд нөлөөлсөн зүйлсийг танилцуулъя. 

Хлоё Кардашьяны итгэмээргүй өөрчлөлт

1

Анх 2006 онд "Keeping Up With The Kardashians" реалити шоу гарч эхлэхэд, Хлоё тун ч махлаг бүсгүй байсан билээ. Тухайн үед тэрээр өдгөөгөөс 20 кг илүү жинтэй байсан бөгөөд хичээл зүтгэлийн дүнд 10 жилийн дотор сайхан биетэй болж чадсан төдийгүй нас нэмэх тусам улам залуужиж байгаа нь гайхшрал төрүүлэх аж.  

2

Тэрээр "Green Fit Tea"-г ууж турсан гэх бөгөөд энэ нь хоол боловсруулах системийг сайжруулж, эрч хүчийг нөхдөг тул турахыг хүсэгч хүмүүст хамгаас тус хүргэдэг байна. Хлоё үүнийг олон жилийн турш хэрэглэсээр ирсэн бөгөөд тун ч сэтгэл хангалуун байдаг юм. 

3

Реалити шоуны од бүсгүй өглөөний 5 цагт босч, хар кофе уудаг байна. Үүнийхээ дараа дасгал хийж, усанд ороод, овёосны гурил, уураг ихтэй шейк хийж ууснаар өглөөг угтдаг аж. Харин өдөр шинэхэн ногооны салат болон уургыг давхар авч байдаг бол үдээс хойш тахиа, загас, ногоо зэргээр хооллож, оройдоо жимсний шүүс, тараг зэргийг ууж амардаг байна. 

4

Зүгээр суух тун ч дургүй Хлоё "Strong Looks Better Naked" гэх номоо бичиж гаргасан билээ. Тус номонд нь бүсгүй хэрхэн турсан, нүцгэн байхаас илүүтэй хүчирхэг байдал нь эмэгтэй хүнийг чимдэг гэдгийг гайхалтай уран яруугаар илтгэж өгсөн байдаг аж. 

5

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин Ламар Одом (Lamar Odom), Хлоё нар нь 2009 онд гэр бүл болсон боловч үл ойлголцол, таарамжгүй байдлын улмаас хоёр тийш болсон билээ. Тухайн цагаас хойш бүсгүй өөрийн бие галбиртаа илүүтэй анхаарал хандуулах болж, уйгагүй хөдөлмөрлөсөн байна. 

6

Тэрээр долоо хоногт 3 удаа бокс, хүндийн өргөлтийн дасгал, тураах дасгал зэргээр хичээллэж, калорио хангалттай шатааж чаддаг аж. Мэдээж эхэндээ дасгал хийх, хөдлөхөөс ч дургүй нь хүрч өөртөө гутарч байсан боловч тэрээр өөрийнхөө турж байгааг харан урам зориг авч улмаар асар их тэвчээр өөртөө хуримтлуулж чадсан юм.

7

Хлоё мөн олс ашиглаж дасгал хийн хөлсөө урсгадаг байна. Мэдээж ямагт олны өмнө байдаг хүн төгс сайхан бие галбиртай байхгүй бол бусдын доромжлол хараалыг хүртэх гэхчлэн асуудал мундахгүй шүү дээ. 

8

Түүний хувьд фитнес яг л гэр гэсэн үг аж. Ямагт тэнд дасгал сургуулилалтаа хийж, өдрийг эрч хүч дүүрэн, завгүй өнгөрүүлдэг байна. Тэрээр алдартай дасгалжуулагч Гуннар Петерсон (Gunnar Peterson)-ын удирдлаган дор дасгалаа хийдэг аж. 

9

Түүнийг хүн бүхэн том өгзөгтэй гэдгийг нь андахгүй билээ. Харин тэрээр өгзөгнийхөө хэлбэрийг ямагт хадгалж байхын тулд бөмбөгтэй суулт хийдэг байна. Үүний гайхалтай үр дүнгийн нөлөөгөөр өдгөө сайхан галбиртай яваа хэмээн ам бардам хэлэх бүсгүйн нүүр баяр баясгалангаар дүүрэн байсан юм. 

10

Тэрээр хоолны дэглэм барьж турах тухайд "Эрүүл зөв хооллож, турах нь хугацаа бага шаардаж, таныг төвөггүй эрүүлээр турааж, галбирлаг болгох юм. Харин миний тухайд хэдийгээр эрүүл хооллодог боловч үдэшлэг цэнгүүнд очоод хундага оргилуун дарс уухаас өөр аргагүйд хүрч, дэглэмээ алддаг байсан юм. Тиймдээ ч би жингээ удаан хасч, багагүй хугацааг шаардсан билээ" хэмээсэн аж. 

11

Амьдралыг амттангүйгээр төсөөлөхийн аргагүй. Хлоё ч бас амттай зүйлсд тун ч дуртай тул хааяа дэглэмээ зөрчин, хүсэлдээ дийлдэн өөрийгөө шагнадаг байна. Бид турж байна хэмээн өөрийгөө зовоож, амьдралын хамгийн амттай зүйлсийг өөрөөсөө түлхэж байдаг билээ. Гэвч та бага ч болов өөрийгөө шагнаж, хааяа ч болов урамшуулж байгаарай. 

12

Мэдээж турахдаа хүн бүх л хэсгийнхээ өөхийг шатааж, гуалиг болдог билээ. Харин алдарт Ким Кардашьян (Kim Kardashian) эгчийгээ нэрийн тэмдэг болсон өгзгөө алдахвий, өгзгөөрөө хэт турж, хавтгай нэгэн болох вий хэмээн тун ч санаа зовниж байсан гэнэ. Гэвч Хлоё өөрийн уйгагүй дасгалын ачаар өгзгөө ч сайхан, тонтгор хэвээр нь авч үлдэж чадсан байна шүү. Энэ нь зөвхөн суултын ач гэнэ. 

13

Ямартай ч реалити шоуны од бүсгүй өөрийн зорилгодоо хүрч өдгөө гуалиг сайхан биетэй, тун ч үзэсгэлэнтэй нэгэн болж хувирч чаджээ. Хүн бүр түүнийг замбараагүй амьдралтай, хэт будмал, нэр алдрын хойноос хөөцөлддөг хэмээдэг боловч хүн бүрт муу тал байдагтай адил сайн тал байдгыг нь ухаарч, түүний гайхалтай хөдөлмөрч, бүтээлч чанараас нь суралцаж, бүсгүйчүүдийгээ урам аваасай гэж хүсч байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()