1
Ажилдаа удаан хугацаагаар ажиллах
Та нэгэнт тус ажилд орсон бол, тогтвор суурьшилтай ажиллаж байж л амжилт өөд тэмүүлэх боломжтой болох юм. Тиймээс та тухайн ажилд орохдоо удахгүй гарна гэсэн бодолтой байж хэрхэвч болохгүй. Үүний оронд ажилд ороогүй байсан нь дээр байж ч мэдэх аж.
2
Үнэхээр тус ажилд орохыг хүсч байна уу?
Хүн өөрийн дуртай, хийхийг хүссэн ажлаа эрхэлж байж л аз жаргал, амжилтыг эзэмших боломжтой юм. Тиймээс та өөрийгөө үнэхээр тус ажлыг хийхийг хүсч байгаа эсэхээ сайтар бодож үзээрэй. Үнэхээр хүсч тэмүүлж байвал, таны ирээдүйд саад болох зүйл ганц ч үгүй бөгөөд мөрөөдөл рүүгээ чин сэтгэлээсээ тэмүүлж байгаа дүрэлзсэн гал шиг эрч хүчтэй залууд чадахгүй зүйл гэж үгүй юм.
3
Өөрийгөө илэрхийлэх
Хэрэв та шинээр ажилд орж байгаа бол эхнийхээ өдрөөсөө л өөрийгөө бусаддаа мэдрүүлж, нээлттэй байх ёстой юм. Итгэл дүүрэн, шинэхэн боловсон хүчин ямар байдгийг харуулж, эрч хүч дүүрэн байх хэрэгтэй бөгөөд ажилдаа орохоосоо өмнө өөрийгөө ямагт зоригжуулж, хийж чадна гэдгээ мэдрүүлээрэй.
4
Компаниа судлах
Эхлээд компанийхаа талаар судалж, бусдаас зөвлөгөө авах хэрэгтэй аж. Яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хэдэн жилийн турш, хэр амжилттай ажилласан гэхчлэн бүгдийг нэг бүрчлэн сайтар судалж, мэдэх ёстой байна шүү. Энэ нь амьдралдаа шинэ хуудас нээж, амжилттай ажиллахад дөхөм болгож өгөх юм.
5
Захирал болон ажлын хамт олон
Дургүй, үзэн яддаг хүнтэйгээ өдөр бүр уулзаж, олон цагийг хамт өнгөрүүлэх нь таны амьдралыг там болгож хувиргадаг юм. Тиймээс ажилдаа орон аль болох бусадтай эвсэг, найрсаг харьцаж байвал зохилтой. Энэ нь таныг ямагт нэр хүнд сайтай, олон найз нөхөдтэй болгож, эрч хүч бэлэглэж байх аж.
6
Ажиллах хугацаа
Та ажилдаа орохоос өмнө тухайн компанийн төлөөлөгчтэй сайтар ярилцаж, яг хэдэн цаг, яаж ажиллах талаараа тогтож, бүх зүйлсийг дүрэм, журмын дагуу ярилцан хэлэлцээрэй. Ингэснээр ажилд орон ашиглуулах, бусдын гар хөл болох эрсдлээс сэргийлж өгөхөөс гадна таны түс тас, шударга занг ч мөн илтгэж өгөх болно.
7
Карьераа өсгөх
Та тус ажилд орон цаашдаа өсөн дэвшиж, дээшлэх боломжтой эсэхээ сайтар тооцоолж үзээрэй. Ямар ч дэвших боломж, магадлалгүй ажилд орж, хайран залуу насаа барах гэсний хэрэггүй аж. Энэ нь таны амьдралын олон жилийн зүгээр л нэг энгийн ажилтан болгож барах юм. Хэрэв та амжилтын оргилд гарахыг хүсвэл ямар ажилд орж байгаагаа сайтар эргэцүүлээрэй.
8
Гэр бүлдээ цаг гаргах
Цаг наргүй ажиллаж, хөдөлмөрийг тань шулах компанид ажилд орсны хэрэггүй. Угтаа бол амьдралын хамгийн чухал зүйл гэр бүл болохоос ажил, карьерын аль аль нь биш билээ. Үүнийг ямагт эргэцүүлж, өөрийн уриа үгээ болгон амьдраарай.
9
Таныг орлох хүн байгаа эсэхийг судалж мэд
Хүн бүхэнд зовлон жаргал ээлжилж ирдгийн адилаар танд амин чухал хэрэг гарч, ажлаасаа чөлөө авах болоход өөрийг тань орлох хүнгүй тул асуудал үүсэх магадлалтай. Тиймээс энэ бүхнийг тооцоолж, лавлаад үзэхэд гэмгүй юм.
10
Өөрийн авьяас чадвараа гайхуул
Өөрийн чаддаг бүхнээ ажилчид, удирдагч нартаа гайхуулж, бусдаас ямагт ялгарч байх хэрэгтэй. Зүгээр нэг суудлын бөглөөс болохыг хэн ч чадах тул гэрэлт ирээдүйг хүсэн тэмүүлж байгаа бол өөрийгөө нээж харуулах хэрэгтэй байна. Тиймээс та ажилд орохын өмнө өөрийн чадвараа ахиулж, сайтар бэлдсэн байх шаардлагатай аж.
11
Ажлын орчин нөхцлөө ажигла
Ажлын орчин нөхцөл тав тухтай байж л ажиллах эрч хүч орж ирэх юм. Иймээс та эхлээд өөрийн ажиллах орчинг ажиглаж, тухайн газар үнэхээр ажиллахыг хүсч байгаа эсэхээ дахин нэг бодоод үзээрэй. Хэрэв тав тухгүй газар байвал тэнд ажиллаж амжилтад хүрэх нь бүү хэл бухимдаж өдрийг өнгөрүүлсээр байгаад таарах юм.
12
Сэтгэл санаагаа бэлтгэ
Ажилд ороод та мэдээж алдаа гаргаж, мэдэхгүй чадахгүй зүйлс их гарна. Харин тэгэх тоолонд та бусдаас зэмлэл хүлээж, загниулж ч мэднэ. Энэ бүхний даван туулалгүй амжилтад хүрэх хүн гэж үгүй тул танд ч бас тохиолдох нь гарцаагүй билээ. Тиймээс эртнээс сэтгэл санаагаа бэлдэж, баргийн зүйлсд гомдож, тунихааргүй хүчирхэг байх ёстой билээ.
13
Хуучин ажлаас тань юугаар ялгарч байна?
Таны хуучин ажлаас шинээр орох гэж байгаа ажил тань юугаараа давуу болохыг олж мэдээрэй. Хэрэв орчин, нөхцөл гээд л бүх л зүйл нь адилхан бол та тэнд ямар шалтгааны улмаас ажиллах гэж байгаа юм? Тус асуултыг өөрөөсөө асууж, хариултыг нь олж мэдээрэй.
14
Хоол унааны мөнгө
Хэрэв ажлаас тань хоол унааны мөнгө өгөхгүй гэвэл та нэг хэсэгтээ л хэрэглээний мөнгөө зохицуулж бүсээ чангалах хэрэгтэй болно. Ажлаас тань хэд хоног туршилтаар ажиллуулах тул цалин гэж өгөхгүй бөгөөд тухайн нөхцөлд та мөнгөө зөв зохистой зарцуул байх хэрэг гарах аж.
15
Амаар ярьсан зүйлд бүү итгэ
Тухайн ажлаас танд гайхалтай зүйлс ярин, чихэн дээр тань цэцэг ургуулж байж ч мэднэ. Тиймээс бусдын сайхан үгэнд итгэлгүй, бүгдийг нүдээр үзэж, биеэр мэдрэээрэй.