Монголчууд Олимпоос 2 дахь медалиа хүртэх нь ойлгомжтой боллоо

Рио де Жанейро 2016 зуны Олимпын их наадмын боксын 60кг-ийн жинд манай боксчин Д.Отгондалай маань хүрэл медалийн төлөөх тулаанд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж, 3:0 гэсэн үр дүнгээр илт илүүрхэн ялалт байгуулсан байна. 

Монголчууд Олимпоос 2 дахь медалиа хүртэх нь ойлгомжтой боллоо

Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Д.Отгондалай маань хүрэл медалийн болзол хангаснаар манай ширэн бээлийтнүүдийн Олимпоос хүртсэн түүхэн дэх 7 дахь медалийг эх орондоо авчраад байгаа юм.

Медалийн өнгөө цаашид хувиргах боломжтой манай тамирчны хувьд дараагийн өрсөлдөгч нь Францын боксчин Софъяан Оумия бөгөөд хоёр боксчны тулаан монголын цагаар 08/15-ны өглөө 06:30 минутад болох юм байна.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын хамт....

Монгол түмэн бид Д.Отгондалайгийнхаа дараа, дараагийн хийх тулаануудад дээлнийх нь захыг мушгих л үлдлээ. Мөнгөн медаль, цаашлаад алтан медаль авч, төрийн дууллаа эгшиглүүлэх болтугай гэж манай хамт олны зүгээс хүсэн ерөөе ! 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()