Хаан Жэймс морин цэрэг хэвээр үлдлээ

2015-2016 оны NBA-ийн улирлын аварга, сагсан бөмбөгийн супер од Леброн Жэймс төрөлх баг болох Клевелэнд Кавальерс багтайгаа 3 жилийн 100 сая долларын шинэ гэрээг байгуулснаа зарлалаа. Түүний хувьд энэ зун чөлөөт агент болоод байсан бөгөөд сагсан бөмбөг сонирхогчид түүнийг ямар шийдвэр гаргахыг нь анхааралтай хүлээж байсан юм. 

Хаан Жэймс морин цэрэг хэвээр үлдлээ

NBA-ийн 3 удаагийн аварга, улирлын 4 удаагийн үнэ цэнэтэй тоглогч маань 3 жилээр гэрээгээ сунгасан нь түүнийг зодог тайлтлаа төрөлх багтаа үлдэхээр боллоо гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргээд байгаа юм.

Тэрээр багийн анд Ж.Р.Смит-ийг багтайгаа гэрээгээ сунгахыг хүсч байгаа бөгөөд 2016-2017 оны NBA-ийн шинэ улиралд хуучин бүрэлдэхүүнээрээ дахин аваргалахыг зорьж буйтай холбоотой ажээ. 

Клевелэнд хотын морин цэргүүд өнгөрсөн улирал NBA-ийн финалд 2014-2015 оны аварга Голден Стэйт Уорриорс багийг ялж, түүхэндээ анх удаа аварга цолыг хүртээд байсан билээ.

Сонирхуулахад Леброн Жэймс нь 1984.12.30-нд Охайо мужийн Акрон хотод төрсөн бөгөөд 2003 оны NBA-ийн драфтын №1 дэх сонголтоор төрөлх баг болох Клевелэнд Кавальерс багт драфтлагдаж байсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()