Оддын нас барсны дараах төрхүүд

Өөрийнхөө эрин үед хийж бүтээсэн зүйлсээрээ олон нийтэд нэр алдраа цуурайтуулж, хүн бүхний хайрыг татаж байсан олны танил, алдартай уран бүтээлчид тоолж барамгүй олон билээ. Гэвч үхэл хэзээ ч хэнийг ч ялгахгүй учир тэд дэндүү хайран гэмээр, залуу халуун насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ийнхүү та бүхэндээ олны танил одуудын нас барсны дараах төрхийг танилцуулъя.

Оддын нас барсны дараах төрхүүд

1 Ривер Феникс (River Phoenix), 1993 оны 10-р сарын 31

Холливүүдийн сайхан залуусын нэг хэмээгдэж явсан Ривер Феникс, олон бүсгүйн харцыг булааж явсан жүжигчин  юм. 23-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тэрээр, “Hollywood” шөнийн клубын хажууханд хар тамхи болон согтуурууулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болон нас баржээ.

Ривер Феникс (River Phoenix), 1993 оны 10-р сарын 31

2 Пауль Волкер (Paul Walker), 11-р сарын 30

“Fast and Furious ” киногоороо хэдийн бидний танил болсон тэрээр найзынхаа хамтаар буяны ажил хийн буцаж яваад, машины ослоор нас барсан юм. Тухайн үед жүжигчин эр маань “Fast and Furious 7” кинонд тоглож байсан бөгөөд хамтран тоглосон найзууд болон кино багийнхан нь түүний гэгээн дурсгалд зориулан “See you again” дууг бүтээлгэсэн билээ.

Пауль Волкер (Paul Walker), 11-р сарын 30

3 Анна Николь Смит (Anna Nicole Smith), 2007 оны 2-р сарын 8

Алдартай модель, жүжигчин Анна Николийг буудлынхаа өрөөнд нас барсан байхыг олсон билээ. Түүний үхлийн шалтгааныг хар тамхи, мөн дотуур цус алдалтаас үүсэлтэй хэмээн дүгнэжээ.

Анна Николь Смит (Anna Nicole Smith), 2007 оны 2-р сарын 8

4 Мэрлин Монро (Marilyn Monroe), 1962 оны 8-р сарын 5

20-р зууны хамгийн сайхан бүсгүй, секс билэг тэмдэг гэгдэж, олон эрсийн зүрхийг булиглуулж явсан жүжигчин бүсгүй нь, 36 настайдаа  харамсалтайгаар нас барсан билээ. Түүний үхлийн шалтгааныг ах дүү Кеннидитэй амраглаж байгаад, улмаар тэдний гарт хөнөөгдсөн, эс бөгөөс нойрсуулах эмийг тунг хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн дүгнэсэн байдаг.

Мэрлин Монро (Marilyn Monroe), 1962 оны 8-р сарын 5

5 Курт Кобейн (Kurt Cobain), 1994 оны 4-р сарын 5

“Nirvana” хамтлагийн дуучин, гитарчин  Курт Кобейн, 27 насандаа харамсалтайгаар амиа егүүтгэж,  олон шүтэн бишрэгчидээ харуусал, нулимсанд живүүлэн, харамсалтайгаар хорвоог орхисон юм.  

Курт Кобейн (Kurt Cobain), 1994 оны 4-р сарын 5

6 Диана гүнж (Princess Diana), 1997 оны 8-р сарын 31

Үргэлж гайхалтай инээмсэглэлээр өөрийгөө чимж, хүн бүрт хайр халамжаа тэгш хүртээж явсан гүнж маань 36 насандаа машины ослоор амь насаа алдсан билээ. Энэ нь Англи улс төдийгүй дэлхий нийтэд нөхөж баршгүй хохирол учруулж, цочролд оруулсан байна.

Диана гүнж (Princess Diana), 1997 оны 8-р сарын 31

7 Уитни Хьюстон (Whitney Houston), 2012 оны 2-р сарын 11

Хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө хүн бүрийг харцыг булааж, хайрыг татаж байсан дуучин маань 48 насандаа байрлаж байсан зочид буудлын өрөөнд, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Олон жилийн турш хар тамхинд донтсон байсан түүний бие нь тэр их донтолт, өвчинг дийлээгүй гэдэг.

Уитни Хьюстон (Whitney Houston), 2012 оны 2-р сарын 11

8 Селена (Selena), 1995 оны 3-р сарын 31

Үзэсгэлэнтэй нэрт дуучин бүсгүй, АНУ-ын Техас мужид, ердөө 24 насандаа буудуулан нас барсан билээ. Түүний үхэлд Иоланда Сальдивар (Yolanda Saldivar) хэмээх бүсгүйг буруутган баривчилсан юм.

Селена (Selena), 1995 оны 3-р сарын 31

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()