Эзэн хааны Реал Мадрид клуб УЕФА-гийн Супер цомын эзэд боллоо

Энэ жилийн 41 дэх удаагийн УЕФА-гийн Супер цомын төлөө өнгөрсөн жилийн "Аваргуудын лиг"-ийн аварга Реал Мадрид болон "Европа лиг"-ийн аварга Севилъя клубууд Норвеги улсын Трондхейм хотын Леркендаль цэнгэлдэх хүрээлэнд болж, нэмэлт цагт оруулсан Дани Карвахалын гоалаар Реал Мадрид клуб энэхүү нэр хүндтэй цомын эздээр тодорсон байна. Ингээд та бүхэндээ тоглолтын талаарх мэдээллээс хүргэе.

Эзэн хааны Реал Мадрид клуб УЕФА-гийн Супер цомын эзэд боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эхний гоалыг тоглолтын 21' дэх минутад Реал Мадрид клубийн залуу авъяастан Марко Асенсио оруулжээ.

Тоглолтын 2 дахь гоалыг эхний үе дуусахаас ердөө 4 минутын өмнө Франко Вазкез оруулсан бөгөөд тэрээр энэ зуны наймааны цонхоор Италийн Палермо клубээс Севилъя клубд нэгдээд байсан билээ. 

Тоглолтын 2-р үед Севилъя клубд торгуулийн цохилт цохих боломж олдсоныг Украйны шигшээ багийн шилдэг тоглогчдын нэг Евгений Коноплъянка алдсангүй гоал болгож багтаа тэргүүллийг авчирсан байна. 

Харин тоглолтын 2-р үе дуусахтай зэрэгцэж шүүгчийн сунгасан нэмэлт цагийн 90+3' дахь минутад Испаний шигшээ багийн болон Реал Мадрид клубын ахлагч Серхио Рамос гоал оруулснаар багаа ялагдлаас аварчээ. 

90 минутын хугацаанд 2:2 харьцаатайгаар тэнцсэн нь 2 багийг нэмэлт цаг сунгахад хүргэсэн бөгөөд мөн л нэмэлт цаг дуусахаас ердөө 1 минутын өмнө энэ жил болсон Евро 2016 тэмцээнд гэмтлийн улмаас оролцож чадалгүй өнжсөн Дани Карвахаль гайхалтай нэгэн гоалыг оруулж багтаа ялалтыг авчирсан байна. 

Ингэснээр Реал Мадрид клуб түүхэндээ 3 удахь удаагаа УЕФА-гийн супер цомын эзэд боллоо.

Тоглолтын тойм бичлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()