Дэлхийн хамгийн өндөр настай хүний нууц

2014-05-10, 02:09
32,420
Перугийн иргэн эмэгтэй өөрийгөө дэлхийн хамгийн өндөр настай иргэн хэмээн үзэж байгаа гэнэ. Тэрээр өөрийгөө 116 настай гэж байгаа бөгөөд үүнийгээ батлан бичиг баримтаа ч үзүүлсэн байна. Дэлхийн хүн бүхэн ийнхүү урт удаан насалбал юутай жаргалтай билээ.
Дэлхийн хамгийн өндөр настай хүний нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Филомена Тайпе Мендоса өөрийгөө 116 настай хэмээн зарласан бөгөөд ийнхүү урт наслалтанд нь ямааны сүү нөлөөлсөн гэнэ. Тэрээр залуугаараа бэлэвсэрсэн бөгөөд ганцаараа 9 нялх хүүхдийг өсгөсөн байна. Филомена хэзээ ч өөрийн төрөлх тосгоноос гарч байгаагүй бөгөөд саяхан тэтгэвэрийн шинэ дэвтэр авахын тулд тосгоноосоо гарснаар түүний нууц дэлгэрсэн аж.

www.caak.mn

Перугийн хөдөлмөрийн яамнаас өгсөн баримтанд тэрээр 1897 оны 12 сарын 20-нд төрсөн гэх баримтыг олгожээ. Хэрвээ энэ үнэн бол тэрээр дэлхийн хамгийн өндөр настай хүнээр шалгарч байсан Японы иргэнээс 2 сараар ахмад болж байгаа гэнэ.

Японы иргэн Мисао Окава, 1898 оны 3 сарын 5-нд төрсөн бөгөөд геронтологийн судалгааны бүлгийнхний тогтоосноор дэлхийн хамгийн өндөр настай иргэн болж Гиннесийн амжилтын номд багтаж байсан байна.

www.caak.mn

Гэхдээ судлаачид Мендосагийн энэ байдлыг худлаа хэмээн үзэж итгэхгүй байгаа гэнэ. Одоогийн байдлаар тэд эмэгтэйн талаар нарийвчилсан судалгааг хийж байгаа аж. Учир нь сүүлийн үед маш олон хүн “Дэлхийн хамгийн өндөр настай хүн” гэх нэрийг зүүхийн тулд хуурамч бичиг баримт үйлдэх явдлууд нэлээд гарах болсон байна. Тиймээс энэ үнэн эсэхийг шалгахын тулд Перугийн иргэнтэй холбогдохыг хичээж байгаа бололтой.

www.caak.mn

Калифорнийн геронтологиийн судалгааны бүлгийнхэн хамгийн өндөр настай иргэдийг судлах 40 гаруй сэтгүүлчидтэй гэнэ. Энэхүү бүлгийн захирал нь доктор Стивен Коулз бөгөөд тэрээр 110-аас дээш насандаа нас барсан иргэдэд задлан шинжилгээ хийдэг байна.

Хуанкавелика хэмээх алслагдмал тосгонд амьдрах Мендосагийн гэрэл зургуудыг энэ долоо хоногт дарсан бөгөөд тэрээр нэн ядуу амьдралтай тэтгэвэрийн насны иргэдийн тусламжинд хамрагдсан аж.

www.caak.mn

Хамгийн өндөр настай эмэгтэй хэлэхдээ: "Би өнгөрсөн зууны хүн биш. Гэхдээ би маш өндөр настай. Гэхдээ миний урт насны нууц нь би дандаа цэвэр бүтээгдэхүүнээр хооллодог байсанд оршино. Би үргэлж төмс, шош, бяслаг идэж, хонь, ямааны сүү уудаг байсан. Миний идэж хэрэглэдэг бүх зүйлийг би өөрөө тарьж ургуулан боловсруулдаг байсан” -гэжээ.

Үүнээс гадна тэрээр хүнд хэцүү амьдрал туулсан талаараа ч ярьсан юм. Залуухан байхдаа бэлэвсэрч 9 нялх хүүхдийг өсгөсөн гэнэ. Харин одоо эдгээр хүүхдүүдийнх нь ердөө 3 хүүхэд нь л эсэн мэнд байгаа аж.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()