1
Чи яагаад ийм намхан юм бэ?
Үнэхээр асуумаар санагдаж байсан ч, энэхүү асуултыг тухайн хүнээс битгий асуугаарай. Тэр өөрөө ч яагаад намхан төрснөө мэдэхгүй яваа. Иймд хамгийн эмзэг сэдэв нь юм.
2
Чи сагс тоглосоор байгаад ийм өндөр болчихсон юм уу?
Харин чи гольф тоглосоор байгаад ийм намхан болчихсон юм уу? Хааяа ингэж асуумаар санагддаг л биз дээ...
3
Чи яагаад энэ ажилд орсон юм бэ?
Мэдээж та ийм хариулт хүсээгүй л биздээ... "Би танай компанид үнэхээр хайртай, Бас надад энэ ажил маш хэрэгтэй байна. Тиймээс намайг аваач!"
4
Чи яагаад архи уудаггүй юм бэ?
Заримдаа хүмүүс шахсан архийг нь уухгүй болохоор иймэрхүү утгагүй асуултаар булдаг. Харин тэр үед нь " Би архинаас бүрэн харшилтай" гээд хэлчихмээр санагддаг ажээ.
5
Бидэнд өөрийнхөө тухай сонирхолтой зүйлийг хэлээч?
Магадгүй тэр таныг ямар нэгэн алиалагч, эсвэл хүмүүсийн уйдааг гаргагч хэмээн бодсон байж болох юм. Эсвэл зүгээр л бодлогогүй асуусан хэрэг.
6
Чи хэний хүчинд өдий зэрэгт хүрсэн гэж бодож байна?
Энэ асуулт, үг үнэхээр муухай санагддаггүй гэж үү?
7
Чи юу хийдэг вэ?
Магадгүй тухайн хүн өөрийн ажилдаа дургүй, бусдад тайлагнахыг хүсдэггүй байж болох юм.
8
Чиний сул болон давуу тал вэ?
Мэдээж хэн ч өөрийгөө сайн хэлж илэрхийлж мэдэхгүй. Миний сул тал, бас сайн тал гээд хэлэх бэрх шүү дээ. Үүнийг та өөрөө биш бусад хүмүүс дүгнэх эрхтэй.
9
Чи хэдэн хуруу харж байна?
Нүдний шил зүүдэг хүмүүс сохор гэсэн үг биш. Тэд шилтэйгээ таниас ч сайн хардаг.
10
Бид яагаад чамайг ажилд авах ёстой юэ?
Учир нь надад мөнгө хэрэгтэй... Ингэж хэлэх мэдээж эвгүй шүү дээ.
11
Миний хүүхэд яагаад шалгалтандаа унав?
Учир нь тэр бусад хүүхдүүд шиг хичээлээ хийж, үүрэг даалгавраа хангалттай биелүүлээгүй учраас... Ганцхан түүнийг алаг үзэж, хичээлд нь зориудаар унагана гэж үү.
12
Чи яг хаанаас ирсэн юм бэ?
Яг л харь гарагийн хүнтэй харилцаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна. Мөн тухайн хүнд өөрийг нь угсаа гарал, яс үндсээр нь ялгаварлаж байгаа мэт хүндхэн санагддаг гэнэ.
13
Чи хөдөөнийх юм уу?
Тэгээд юу гэж? Тэр тийм чухал гэж үү... Эдгээр асуулт нь тухайн хүнийг үнэхээр бухимдуулдаг учир эдгээрээс аль болох хол байх хэрэгтэй.
14
Чи одоо болтол ганц бие юм уу?
Тохирох хүнээ хараахан олоогүй гэсэн үг шүү дээ. Ганц бие байх нь тийм ч муу зүйл биш.
15
Чи хэнд саналаа өгсөн вэ?
Сонгуулийн сэдвээр хэнтэй ч яриад хэрэггүй. Хэрүүл маргаан өдөөхийн нэмэр шүү дээ.
16
Чи яагаад Фэйсбүүктэй байхгүй байгаа юм бэ?
Бид бүхэнд амралт хэрэгтэй. Мөн тэрээр тантай харилцахыг хүсэхгүй байж болох юм.
17
Манай компани бусад компаниас юугаараа илүү вэ?
Анх ажилд орж байгаа хүнээс иймэрхүү асуултыг хэзээ ч битгий асууж байгаарай.
18
Сонин сайхан юу байна даа?
Хариулт нь тодорхой биш гэж ?? Юмгүй дээ, эсвэл тайван дөө..
19
Чи яг одоо юу бодож байна
Энэ дэлхийн хүмүүсийн 99 хувь нь яг одоо юу бодож байгаагаа тодорхой хэлж мэддэггүй байна. Учир нь тэд маш олон зүйлийн талаар бодож байдаг.
20
Ажил хэр явагдаж байна?
Хэрвээ та өөрөө оролцож, туслахгүй бол энэ талаар асуухын ч хэрэггүй.
21
Чи яагаад ийм аялгатай ярьдаг юм бэ?
Энэ нөхцөлд яг ямар хариулт авахыг хүссэн юм бол доо.
22
Чи сандрахаараа яадаг вэ?
Мэдээж сэтгэл санаа тогтворгүй болж, таатай байхгүй нь тодорхой шүү дээ.
23
Чи яагаад ийм чимээгүй байгаа юм? Хацар чинь яагаад улаан болчихов?
Учир нь тэр маш их ичиж байгаа... Та түүнийг хүмүүсийн дунд онцлоод байгаа бол тодорхой биз ээ.
24
Чи хэзээ хүүхэд төрүүлэх юм бэ?
Энэ нь тухайн хүний хувийн амьдрал руу хэт өнгийсөн асуулт билээ.
25
Чи ирээдүйн 5 жилийнхээ төлөвлөгөөг тодорхой хэлээч?
Тэр өнөөдөр орой хэдэн цагт ямар хоол идэхээ ч мэдэхгүй яваа шүү дээ. Ийм байхад 5 жилийн дараахыг яг таг тодохой мэднэ гэж үү?