Тэдгээрийн дотроос баргийн хvний санаанд оромгvй, бараг л байж боломжгvй гэмээр хачирхалтай боловч, тухай бvрнээ єєр єєрийн гэсэн утга учиртай, ач холбогдолтой баяруудыг тvvж, уншигч таны танин мэдэхvй, чєлєєт цагт зориулан хvргэхээр бэлтгэснээ толилуулж байна. Буурал хорвоогийн оршин суугчид єдєр єдрєєр улам ухаажиж, харих нэг нь єєр ертєнцрvv одон, ирэх нэг нь шинээр мэндэлсээр цаг хугацааны эргvvлэг дунд олон мянганыг vдэхдээ юу эсийг санаачилж, заримдаа уйтгарт бvрхэгдэх амьдралыг яаж хєгжилтэй болгохоо мэдэлгvй дээ.
1
Наки сумо: Хvvхэд уйлуулах фестивал (Япон, Токио)
Ээжvvдэд нялх хvvхэд нь уйлах мэдээж сайхан байдаггvй шvv дээ, Японы Наки сумо-д харин ч хvvхдийн чанга дуугаар бахирч уйлахыг сайн гэж vздэг байна. Тиймээс энэ газарт хvvхэд уйлуулах тэмцээн зохиогддог бана. Бяцхан хvvхдvvдийг сайн уйлуулж байх нь хvvхдийн эрvvл мэндэд тустай гэдэг vзлээс vvдсэн 400 жилийн уламжлалтай энэхvv тэмцээн нь жил бvр Японы Сенсожи Сvмд зохиогддог юм байна. Сонирхогчдийн сумочид хvvхдvvдийг єндєрт єргєж, тэднийг айлгаж уйлуулдаг байна, мєн сумогын шvvгч голд нь зогсч шvvлт хийдэг бєгєєд хамгийн удаан, хамгийн чанга уйлсан хvvхдийг ялагчаар тодруулдаг. Эцэг эхчvvд хvvхэд чанга уйлах нь хvvхдийн эрvvл мэндэд сайнаас гадна тvvнийг хvрээлэх муу ёрын сvнсийг хєєн зайлуулдаг гэсэн энэхvv сумогын vзэлд маш ихээр итгэдэг бєгєєд хvvхдvvдээ сайн дураараа авчаачиж тэмцээнд оролцуулсаар байна. Наки сумо-д энэ жилийн нэг ой хvрээгvй 80 гаруй бяцхан хvvхдvvд оролцсон байна.
2
Канамара Мацури: Эр бэлэг эрхтнийг дээдлэх фестивал
Канамара Мацури буюу Эр бэлэг эрхтнийг дээдлэх фестивал нь Шинто шашны нєхєн vржихvйн зан vйлийн ёслол бєгєєд Японы Кавасаки мужид жил болгон болдог уламжлалтай. Ёслолын гол бэлэгдэл нь эр бэлэг эрхтэн бєгєєд тvvнийг хаа сайгvй дэлгэрvvлэн сурталчлах бєгєєд сийлбэр хийх, зураг зураг, чихэр урлах гэх мэт маш олон хэлбэрээр тvvнийг олон нийтэд харуулдаг. Фестивалын гол хэсэгт бэлэг эрхтнийг дээдлэх vндсэн бунхан байх бєгєєд энэхvv бунханд эрт дээр vеийн биеэ vнэлэгчид бэлгийн замын халдварт євчин тусахгvйн тулд залбирдаг байсан уламжлалтай юм байна. Нутгийн хvмvvс энэхvv бунхан нь мєн бизнесийн болон гэр бvлийн эсэн мэнд, єсєлт дэвшилт, гэр бvл болон залуу гэр бvлийг хамгаалж байдаг гэж итгэдэг. Харин єнєє vед, энэхvv фестивал нь уламжлалт гэхээсээ илvvтэйгээр аялал жуулчлалын євємєц сонирхолтой зvйл болоод байгаа бєгєєд жуулчдаас олсон ашгийг ХДХВ (Хvний Дархлал Хомсдлын Вирус) -ын эсрэг тэмцэх хандивын санг нэмэгдvvлэхэд зориулдаг болсон байна.
3
Рапа Дас Пестас: Морьтой барилдах фестивал (Испани, Галициа)
Эртний Испанийн Галициад болдог Рапа Дас Пестас гэх энэхvv фестивал нь тухайн vеийн зэрлэг догшин морьдыг номхтгох зан vйл байсан бєгєєд бvр Хvрэл чулуун зэвсгийн vеэс гаралтай юм байна. Эрчvvд зэрлэг догшин морьдтой хоосон гараараа тулах бєгєєд зорилго нь тэдний дэл болон сvvлнээс тайрч авах. Мэдээж энэ нь маш хэцvv эр зоригын тулаан бєгєєд адгуусны эсрэг ямар нэгэн олс, багаж хэрэгсэлгvйгээр тэмцэнэ гэдэг vнэхээр амаргvй зvйл юм. Энэхvv фестивал нь ямар нэгэн тамлан зовоох эсвэл амьтныг vхэлд хvргэх зан зvйл байхгvй бєгєєд фестивал нь нийт 3-н єдєр vргэлжилдэг байна.
4
Иврий Карнивал: Амтат жvрж шидэлцэх фестивал (Итали, Турин)
Иврий Карнивал нь Итали-д болдог хамгийн сонирхол татам фестивалуудын нэг. Энэхvv сонирхолтой ч юм шиг фестивал нь Биандратийн Конт Ранеригийн эсрэг ард тvмний тэмцлээс vvдэлтэй бєгєєд эрх чєлєє шударга ёсыг хvсэн тvvний илэрхийлэл болгож жvржийг шидэлж байжээ. Энэхvv фестивалд 3 єдрийн турш бэлтгэдэг бєгєєд албан ёсны зохион байгуулалттай хийгддэг бєгєєд талбай дээр 3000 орчим хvмvvс 9 багт хуваагдан тэмцдэг байна.
5
Тємсєгний фестивал: Бухын тємсєг идэх фестивал (АНУ, Монтана)
Жил бvрийн намар Монтанад 15000 гаруй тємсєг шvтэн бишрэгчдийн цугларсан тємсєгний фестивал болдог байна. Vхэрийн тємсєг буюу єєрєєр Чулуулаг Уулны оистер гэж нэрлэгдэх зvйлийг тэд эхлээд талхны vртсээр бvрээд пивонд дvрж дараа нь тосонд шардаг. Энэхvv фестивал нь гэр бvлийн баяр биш бєгєєд оролцогчид нь заавал 21-с дээш насныхан байх ёстой юм байна.
6
Америк хандгайн хорголоор бороо оруулах фестивал:
Бєєгнєрсєн олон хvмvvс 1000 орчим америк хандгайн хорголыг єндєрт єргєсєн халуун бємбєлєг дотроос унагана. (АНУ, Аляска) АНУ-ын Аляска мужийн жижиг тосгон энэхvv сонин фестивалыг жил бvр хийдэг байна. Америк хандгайн хоргол буюу єндгєн хэлбэрт энэхvv жижигхэн хатуу биетэй зvйлийг тvvн авч агаарын бємбєлєгт дvvргэн хийгээд єндрєєс унагадаг байна. Хэний тvvсэн хоргол байнд илvv ойрхон унана тэр хvн 1,000 ам.долларын ялагч болдог байна. Мєн тvvнчлэн фестивалын эргэн тойронд хандгайн хорголоор хийсэн зvvлт, vнэт эдлэлvvд зарагдахаас гадна спорт урлагын арга хэмжээнvvд зохиогддог байна.
7
Бориёонг фестивал: Шавраар наадах фестивал (Ємнєд Солонгос, Бориёонг)
Бориёонг шавраар наадах фестивал нь жил бvрийн зун Ємєнєд Солонгосын Бориёонгд болдог байна. Анхны шавраар наадах фестивал нь 1998 он мєн 2006 онд болсон бєгєєд энэхvv баяр нь Бориёонгд 1,5 сая хvмvvсийг цуглуулсан сонирхолтой фестивал болж чаджээ. Тухайн нутгын зvгээс сайн зохион байгуулалттай хийдэг бєгєєд шаварыг Бориёонгын ойролцоох газраас том том ачааны машинаар авчирч Даечеоны эрэг дээрх тусгай фестивал явагдах газарт буулгадаг байна. Оролцогчдын хувьд дийлэнх нь Солонгосчууд байдаг бєгєєд мєн АНУ-ын цэргийн баазаас ирсэн сонирхогчид мєн оролцдог байна.
8
Христvvд Муслимуудыг эсрэг фестивал:
Христ болон Муслим шашинтнуудын тvvхэнд хэрхэн тэмцэж байсныг бусдад харуулах, сануулах vvднээс яг тэр vед болж байсан vйл явдлыг дуурайж хийхийг оролддог ийм нэгэн фестивал байна. (Испани, Валесиа) Испаний ард тvмний дунд болж байсан vйл явдлуудын нэг бєгєєд Муслим шашинтнууд Валенсиагын Алкой гэх vзэсгэлэнтэй уулын хотыг эзлэн авч тун удалгvй Христийн шашинтнуудад дийлэгдэж байсан тvvхтэй. Энэхvv тvvхийг бодитоор харуулсан фестивал нь жил бvрийн 4-р сарын 22, 23, 24-нд бvтэн 3 єдєр 24 цагын турш болдог байна. Тухайн vеийн цэргvvдийн хувцаслалт болон зэр зэвсгийг яг тэр vеийн байдлаар нь дахин гоёмсгоор хийж Алкой хотын дундуур мянга мянгаараа жагсах нь сvрлэг харагдана.
9
Аргунгу загас барих фестивал: Нvцгэн гараараа хамгийн том загас барих тэмцээн фестивал (Нигери)
Нигерийн барун хойд хэсэгт байрлах Кебби мужын Аргунгу хэмээх тосгоны голд жил бvр зохиогддог маш сонирхолтой Аргунгу Олон улсын загас барих фестивал болдогоороо энэхvv тосгон маш азтай! Фестивалын vеэр Эрчvvд vзэн сууж буй эмэгтэйчvvддээ хамгийн шилдэг эр хvн, шилдэг загасчлагч болохоо харуулахын тулд голруу орон нvцгэн гараараа хамгийн том загас барихаар тэмцэлдэнэ. Энэ загасны том фестивал нь жил бvрийн 2 юмуу 3-р сард болдог бєгєєд Лхагва гарагт эхлэн нийт 4-н єдрийн турш явагдаж Бямба гарагт єндєрлєдєг байна.
Энэхvv фестивал нь маш алдартай болсон бєгєєд жуулчид сонирхогчид бvр нэг сарын ємнє ирж фестивалын ємнєх орчинд байх дуртай болсон байна. Ялагч нь зєвхєн єєрийгєє бусдаас илvv гэдгийгээ харуулаад зогсохгvй тvvнд машин, аялалаар явах эрх гэх мэт том том шагналууд очдог байна. Энэхvv тэргvvн байрыг дурын хэн нэгэн авчдаггvй бєгєєд мянга мянган эрчvvд ямарч vнээр хамаагvй ялахын тєлєє тэмцдэг байна. Жишээ нь 2008 оны ялагч нь булхиа vvсгэж зориудаар єєр газраас барьж авчирсан загасыг тухайн голд хийн єєрєє барьсан байсан нь илэрч шагналаа хураалгахаас гадна бvр шоронд орсон байдаг.
10
Чиюнг Чау Бан фестивал:
Пластик талхаар бvрсэн єндєр цамхагруу мацаж хамгийн олныг таслах фестивал (Хятад, Хонгконг) Чиюнг Чау Бан фестивал нь Хонгконгын хамгийн сонин жигтэй бас хамгийн олон хvмvvсийг єєртєє татдаг фестивал юм. Чиюнг Чау хэмээх жижиг арал дээр жил бvр маш олон жуулчид цуграрч зуу зуун залуучууд пластик талхаар тойруулж бvрсэн єндєр цамхагруу мацаж хамгийн олныг таслан цуглуулахын тєлєєх тэмцэлдээнийг ажих нь маш сонирхолтой байдаг. Мэдээж цамхагыг тойруулан зоосон пластик талхыг дуусах мєчид хэн хамгийн олныг цуглуулж чадсан нь ялагч болно. Чиюнг Чау Бан фестивал нь муу ёрын сvнсийг хєєн зайлуулах зорилгоор бий болсон гэдэг ч чухам яагаад цамхаг болон талхыг тvvн дээр зоох болсоныг санаж байгаа хvн байхгvй байгаа нь бvр сонирхолтой.