Турахад туслах хамгийн хямд хүнсний бүтээгдэхүүнүүд

Өнөө үед хүмүүс эрүүл хооллолтыг ихэд сонирхох болж, өдөр тутамдаа өег илчлэг багатай, хөнгөн хооллохыг зорих болсон билээ. Учир нь бидний тэр бүрийд мэддэггүй амтархан иддэг хоол хүнс нь эргээд биеийг өвчлүүлэх гол үндэс болсоор байгаа юм. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед эрүүл гээд үнэтэй хооллож чадахгүй учир, бид та бүхэндээ хамгийн хямдаар худалдан авч болох, тураах, эрүүлжүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Турахад туслах хамгийн хямд хүнсний бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гадил жимс

Өдөрт 1 ширхэг гадил жимсийг идсэнээр таны биеийн эсэргүүцэл эрс сайжирч, шаардлагатай шим тэжээлээр хангагдах болно. Түүнээс гадна, биеийн усны балансыг тэнцвэржүүлж, булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн уур уцаарыг багасган, бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бөгөөд тураадаг юм. Ялангуяа ахимаг насны хүмүүст илүү тохиромжтой.

Гадил жимс

2 Тараг

Манай орны нөхцөлд тараг уух нь хамгийн зохимжтой. Дээр нь эрдэс бодис, калициар баялаг, хамгийн гол нь үнэ хямд бүтээгдэхүүн юм. Зөвхөн тараг гэлтгүй, сүү цагаан идээ, ааруулыг өргөнөөр идсэнээр та ясны сийрэгжилтэнд бага өртөх билээ. Мөн зөвхөн ясанд бус тархины сэтгэн бодох үйл ажиллагаа, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж, тураах үйлчилгээг давхар  үзүүлдэг. 

Тараг

3 Овьёос

Овьёос нь омега 3 хэмээх шимтэй бодисоор дүүрэн байдаг. Тиймээс ч таны гэдэсний илүүдэл өтгөнийг гаргаж, цэвэрлэж өгдөг.  Мөн багаханыг идсэн байхад танд цатгалан мэдрэмжийг төрүүлж, биеийн ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхэд шаардлагатай, энергийг бэлэглэдэг байна. Тиймээс жингээ хасаж байгаа хүмүүст илүү тохиромжтой.

Овьёос

4 Өндөг

Өндөг нь уургаар баялаг, үнэ хямд, дээр нь маш элбэг хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Хүүхэд багачууд гээд бүхий л насны хүмүүст идэхэд тохиромжтой. Түүнээс гадна, гоо сайхан байх, жингээ хасах, барихад ч өндөр тустай юм. Гэхдээ шарж идэхээс илүү чанаж идсэн нь дээр шүү...

Өндөг

5 Бууцай

Энэхүү шидтэй ургамал нь бүхий л хоолыг үнэхээр амттай, тэжээллэг болгодог. Биеийн тамир тэнхээ сэргээх, биеийн эсэргүүцэл сайжруулах гээд тал бүрийн ашигтай билээ. Үнийн хувьд ч харьцангуй хямд учир, өдөр тутам хэрэглэхэд тохиромжой байна.  Дээр нь турааж галбиржуулах өндөр үр дүнтэй.

Бууцай

6 Загас

Дэлхийн гадаргын 70 гаруй хувийг ус эзэлдэг бөгөөд биднийг хүрээлэн буй далай тэнгис, гол мөрөн, нуур цөөрмүүд төрөл бүрийн загасаар баялаг билээ. Тиймээс ч хүн төрөлхтөн загасыг хоол хүнсэндээ болон эмчилгээний журмаар өргөнөөр ашигласаар ирсэн. Загас бүр төрлөөсөө хамаараад өөр өөрийн гэсэн онцлог амт, чанартай. Мөн эрүүл мэндэд өндөр тустай юм. Үнийн хувьд ч харьцангуй боломжын учир хүнсэндээ хэрэглэх боломжтой. Дээр нь илчлэг тослог багатай учир тураадаг юм.

Загас

7 Төмс

Төмс нь 12-16 хувийн цардуул, С витаминыг ихээр агуулдаг. Цусны даралт бууруулах, ходоодны шархны үрэвсэл, гэдэсний түгжрэл, түлэнхийн шарх болон уламжлалт ардын эмчилгээнд өргөн хэрэглэдэг ажээ. Үүнээс гадна бөөрөнхий байцаа, луувангаас 3 дахин илүү уургаар баялаг байдаг. Бид өдөр тутамдаа төмсний нухаш, зутан зэрэг олон төрлийн амт чанар сайтай хоол бэлдэж болно. Уургаар баялаг учир багаханыг идсэн байхад цатгалан мэдрэмжийг төрүүлдэг.

Төмс

8 Алим, лийр

Жижиг хэмжээтэй алим юмуу лийрнээс өдөрт гурвыг идэж байсан илүүдэл жинтэй эмэгтэйчүүд калори багатай дэглэм барьж байх үедээ жимсийг хэрэглээнээс хассан дэглэм баригчдыг бодоход хамаагүй хурдан жин хаяж байжээ. Рио-Де-Жанейрогийн Улсын Их Сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Ногоогоор дэглэм барьж байсан хүмүүс, алим лийр хэрэглэгчдээс бага калорийн дэглэмтэй байсан боловч бага туржээ. Тиймээс амттай зүйл идэхийг хүсээд байвал энэхүү илчлэг багатай амттанг идээд үзээрэй. Та арай удаан цатгалан байж, арай бага идэх болно. 

Алим, лийр

9 Шош

Бидний биед нэн шаардлагатай ургамалын гаралтай уурагны эх үүсвэр юм. Уураг нь өөрөө бодисын солилцоог дэмждэг бөгөөд биеийн өөхний эдүүдийг хайлуулдаг. Өөрөөр хэлбэл, бидний бие уурагтай хүнсийг задлахын тулд их энерги зарцуулдаг бөгөөд өөхний запаснаасаа хэрэглэдэг байна. Хоолны дэглэм зохиогчид шошийг хачирны оронд юмуу, салатанд нэмж хэрэглэхийг зөвлөдөг. 

Шош

10 Гурвалжин будаа

Өнөө үед хүмүүс эрүүл мэндээ бодож, хагас боловсруулсан үр тариа, тэр дундаа гурвалжин будааг түлхүү хэрэглэх болжээ. Учир нь энэ нь хүний биеийн сахарын хэмжээг тэнцвэржүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайнаар нөлөөлдөг. Мөн турахыг хүсэж буй хүмүүс түгээмэл хэрэглэдэг юм. 

Гурвалжин  будаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()