Улс үндэстний амттай 25 хоол

2014-11-10, 20:56
40,579

Улс орон бүр өөрийн гэсэн үндэсний хоол, гал тогоотой байдаг. Үндэсний хоол нь тухайн орны соёл иргэншил, онцлогийг харуулж, тус улсын бэлгэ тэмдэг болдог. Хэрвээ та гадаад руу аялал хийвэл мэдээж үндэсний хоолыг нь л илүү амтлах сонирхолтой байх болов уу. Ингээд ээлжит заавал амсаж үзэх хоолны цувралыг сонирхоцгооё.

Улс үндэстний амттай 25 хоол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Барбадос: Ку-ку болон нисдэг загас
Барбадост маш олон төрлийн загас байдаг бөгөөд энэ орныг “нисдэг загасны эх орон” хэмээн нэрлэдэг байна. Тиймээс ч үндэсний хоолонд нь загас багтах нь зүй ёсны хэрэг биз. Ку-ку хоолонд эрдэнэшишийн гурил, жимс, болон шарсан эсвэл жигнэсэн мах багтдаг аж.

www.caak.mn

2. Канад: Путин
1950-аад оны сүүлээр Квебект үүссэн байна. Энэ нь Канадчуудын хамгийн дуртай хоол бөгөөд шарсан төмс болон бяслагаар хийдэг аж. Путины олон төрөл байдаг ч бусад орнуудад ихэвчлэн тахиа, гахайн мах, утсан мах, трюфел мөөг зэрэгтэй хольж хийдэг байна.

www.caak.mn

3. Сири: Кеббе
Кеббе нь Ливан, Палестин болон Иорданид алдартай. Үндэсний кеббег хийхдээ буудай, жижиглэн хэрчсэн сонгино болон үхэр, ямаа эсвэл тэмээний махыг хольж хийдэг байна. Энэ нь котлет маягийн хоол бөгөөд хавтгай байх тохиолдол ч бий. Ингээд махаа хэлбэрт оруулсныхаа дараа шөлөнд чанах эсвэл жигнэдэг байна.

www.caak.mn

4. Польш: Бигус
Бигус – жигнэсэн махаар хийсэн хоол бөгөөд Польш, Литв болон Белоруссьт алдартай боловч Польшийн үндэсний хоолны тоонд багтана. Энэ нь маш өег хоол бөгөөд байцаа, олон төрлийн мах, хүнсний ногоо, мөөгийг ашиглан хийдэг аж. Талхан дотор эсвэл тавган дээр тавьж өгч болно.

www.caak.mn

5. Грек: Сувлаки
Грект олон төрлийн үндэсний хоол байдаг бөгөөд үүнд кефтедес, мусака болон дзадзыки зэрэг багтах ч хамгийн алдартай нь "сувлаки" юм байна. Энэ нь Грекийн түргэн хоол бөгөөд мах болон хүнсний ногоогоор хийдэг аж. Ихэнхидээ гахайн мах, тахианы мах болон хонины махыг ашиглана. Харин хачирт нь сүмс эсвэл шарсан төмс байдаг.

www.caak.mn

6. Итали: Пицца
Энэ улсад 1889 онд Маргарита пиццаг хамгийн анх хийсэн байна. Раффаел Эспосито хэмээх нэгэн тогоочид Маргарита хатан хаанд зориулан пицца хийх даалгаварыг оноосон аж. Ингээд хатан хаан Италийн үндэсний өнгө давамгайлсан улаан \улаан лооль\, ногоон \лаврын навч\, цагаан \моцарелла бяслаг\ орсон пиццаг сонгожээ. Ийнхүү Маргарита пицца бий болсон түүхтэй.

www.caak.mn

7. Ирланд: Ирланд рагу
1800 оноос хойш Ирландын хамгийн алдартай хоол болсон байна. Хамгийн анх энэ хоолыг хийхэд хонины өтгөн шөлөн дээр сонгино, төмс, петрушка хийдэг байсан бол одоо олон төрлийн хүнсний ногоо нэмэх болжээ.

www.caak.mn

8. АНУ: Гамбургер
Пицца, пастатай адил гамбургерыг дэлхийн өнцөг булан бүрт иддэг. Гамбургер гэдэг үг нь Германы “Гамбург” гэдэг үгнээс гаралтай. 1900 оны 7 сарын 27-нд хамгийн анхны гамбургерийг Нью-Хейвенд Луи Лессинг зарж байсан байна.

www.caak.mn

9. Унгар: Гуляш
1800 оны сүүлээр гуляш Унгарын үндэсний хоол болжээ. Тэд Австри-Унгарын иргэдээс ялгарахын тулд ийнхүү энэ хоолыг зохиосон байна. Хожим нь энэ хоол Төв Европ, Скандинав болон Өмнөд Европоор тархсан аж. Жигнэсэн мах, хүнсний ногоо болон бусад амтлагчаар амталсан хоол.

www.caak.mn

10. Израйль: Фалафель
Израйль төдийгүй Ойрхи Дорнодоор тархсан байна. Нунтагласан вандуй болон бусад шошоор хийсэн шарсан бөмбөлөг. Дэлхий даяар маш алдартай болж байгаа бөгөөд зарим орнуудын «Макдоналдс» сүлжээнд уг хоолыг хийж зарах болжээ.

www.caak.mn

11. Ямайка: Акки болон давстай загас
Хэдийгээр хамгийн анх Ямайкад үүссэн ч Их Британи, Канад болон АНУ-д уг хоолыг хийж иддэг байна. Энэ хоолыг хийхийн тулд чанасан аккитай хольдог бөгөөд дараа нь сонгино болон амтлагч нэмж хийдэг аж. Ихэвчлэн өглөөний хоол болон оройн хоолонд иддэг байна.

www.caak.mn

12. Австри: Венийн шницель
Нарийхан хэрчсэн шарсан үхрийн мах. Австрийн хамгийн алдартай хоол. Уламжлал ёсоор төмсний салат, өргөст хэмхний салат, эсвэл шарсан төмстэй өгдөг байна.

www.caak.mn

13. Өмнөд Солонгос: Пулькоги
“Галан мах” гэж орчуулагдана. Өмнөд Солонгосын алдарт даршилсан, шарсан махтай хоол юм. Даршлахад буурцагны сүмс, сонгино, сармис, цагаан гаа, элсэн чихэр, дарс, ногоон сонгино, мөөг зэрэг багтдаг байна. Хүсвэл ресторанд иргэд нь өөрсдөө махаа шарж идэж болдог аж.

www.caak.mn

14. Франц: Блинчик
Цагаан гурилаар хийсэн маш нимгэн блинчик. Төрөл бүрийн хавчуургатай өгч болдог бөгөөд элсэн чихэр, жимсний чанамал, өндөг, бяслаг, мөөг гэх мэт зүйлстэй идэж болно.

www.caak.mn

15. Хятад: Бээжин маягийн шарсан галуу
Дэлхий даяар алдартай Хятадын хоол. Ногоон сонгино, өргөст хэмх болон чихэрлэг сүмсний хамт иддэг шаржигнасан хальстай галууны мах. Заримдаа халуун ногоотой сүмс өгөх нь бий.

www.caak.mn

16. Бразил: Фейжоада
Энэ амтат хоолонд шош, гахайн мах эсвэл үхрийн мах багтана. Ихэнхидээ хар шош, үхэр, гахайн мах зэргээр хийдэг бөгөөд заавал хамгийн багадаа хоёр төрлийн утсан зайдас хийдэг байжээ. Цагаан будаа болон жүрж өгдөг байна.

www.caak.mn

17. Украйн: Борщ
Ихэнхи Дорнод болон Төв Европын орнуудад энэ хоолыг хийдэг. Хоолны гол найрлаганд мах, төмс, байцаа болон улаан манжин багтдаг. Цөцгий болон талхтай хольж иднэ.

www.caak.mn

18. Тайланд: Тайланд лапша
Хуурсан будааны лапша. Ресторан болон гудамжны наймаачид зарах нь ч бий. Хатаасан будааны лапшаг усанд дэвтээж өндөг, дупүтэй хольж шардаг байна. Үүнээс гадна загас, хуурай наймаалж, сармис, сонгино, чили гэх мэт олон төрлийн нэмэлтийг хийж болно. Хийгдэж буй газраасаа шалтгаалан наймаалж, хавч, тахиа болон өөр төрлийн махтай байх нь ч элбэг.

www.caak.mn

19. Чех: Цөцгийтэй зоог
Чехийн үндэсний зоог нь цөцгийтэй мах уу эсвэл энгийн шарсан мах уу гэдэг нь ихээхэн маргаантай байдаг. Гэхдээ нэгдэх нь илүү тохирох болов уу. Үхрийн махыг нарийхан хэрчиж өтгөн цөцгийтэй хамт өгдөг. Заримдаа хоолонд нимбэг болон цангис жимс өгөх нь бий.

www.caak.mn

20. Венесуэл: Арепа
Эрдэнэшишийн гурилаар хийсэн бин. Бингийн хэмжээ болон хийсэн гурилаар нь ялгаж аль орны үндэсний хоол болохыг нь тодорхойлж болдог. Венесуэлийн хувьд 7-20 см-ийн диаметртай, 2 см-ийн зузаантай байдаг аж. Тусгай төхөөрөмжинд хийвэл 7 минут орчим болдог бөгөөд энгийн аргаар хайрвал 15-25 минут болох аж.

www.caak.mn

21. Турк: Кебаб
Кебаб хийхэд хонины мах ашигладаг байна. Гудамжны худалдаачид махыг босоогоор нь хэрчиж зардаг байсан аж. Ихэнхидээ бинтэй хамт өгдөг.

www.caak.mn

22. Сингапур: Чинжүүтэй хавч
Мэдээж энэ амтат хоолны гол найрлаганд хавч багтана. Түүнийг улаан лооль болон чилиний өтгөн сүмсэнд шарна. Энэ хоол нь дэлхийн хамгийн амттай 50 хоолны 35-д багтах юм байна.

www.caak.mn

23. Серб: Татсан махан хоол
Хони, гахайн, үхрийн татсан махаар хийдэг бөгөөд махаа сонгинотой шарж, хүнсний ногоо болон шарсан төмсний хамт өгнө. Европын орнуудад алдартай болж эхлээд байгаа гэнэ.

www.caak.mn

24. Шинэ Зеланд: Гахайн мах өндөгтэй пирог
Энэ пирогт гахайн мах, өндөг, сонгино, вандуй, улаан лооль болон бяслаг багтана. Тиймээс нэлээд илчлэгтэй хоолны тоонд ордог аж.

www.caak.mn

25. Бельги: Moules-Frites
Бельги, Франц болон бусад Баруун Европын орнуудаар алдартай. Хамгийн өвөрмөц зүйл нь түүний хэмжээ бөгөөд нэг порц нь 1,5 кг байдаг байна. Мидии болон шарсан төмсийг тус тусд нь тавьж өгдөг.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()