1
Илчлэх ихтэй хүнс хэрэглэх
Ялангуяа охид бүсгүйчүүдийн хувьд, илчлэг ихтэй хоол хүнсийг ихээр хэрэглэх нь таргалалт, илүүдэл жин гээд олон таагүй зүйлстэй нүүр тулгардаг. Тиймээс ч бид аль болох илчлэг тослог багатай хоол хүнсийг хэрэглэж, тэдгээрээс аль болох татгалздаг билээ. Гэвч хааяа дэглэмээ орхиж сүү, тослог ихтэй мах, өндөг, төмс зэргийг хэрэглэдэг. Энэ нь харин ч бидний биед сайн үйлчилгээтэй ажээ. Үргэлж уураг тослогоо хязгаарлах нь муу бөгөөд, хааяа тослог сайтай хүнс хэрэглэснээр олон өвчнөөс сэргийлдэг байна.
2
Аливаа ажлыг хойшлуулах
Аливаа ажлыг хойшлуулж, цаг хугацааг нь тулгах үе, бидэнд зөндөө л тохиолддог шүү дээ. Мэдээж энэ нь ажлын бүтээмжийг сулруулан, аливаа ажлыг сунжруулж, амьдралыг улам л төвөгтэй болгож байдаг. Гэвч энэ нь нөгөөтэйгүүр бидний анхаарлаа төвлөрүүлэх, олон ажил гүйцэтгэх, асуудал шийдэх зэрэг чадварыг нэмэгдлүүж байдаг ажээ. Үнэхээр хачирхалтай байгаа биз.
3
Бохир байх
Хэтэрхий цэмцгэр байж, гараа бактерийн савангаар савандаж угаагаад, цаг ямагт цэмбэгнэх нь биднийг аливаа өвчинд илүү мэдрэмтгий болгож, эмзэг нэгэн болгодог байна. Тэдгээр бактерийн үйлчилгээтэй саван нь мууг устгахын хэрээр, биед сайн хэрэгтэй бактерийг ч мөн устгадаг ажээ.
4
Кофе уух
Мэдээж их хэмжээний кофе уух нь зүрх, цөс, дотор эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, биед муугаар нөлөөлдөг. Гэвч хэмжээ тунг нь тааруулаад уух нь харин ч биеийг амрааж, стресс ядаргааг тайлан, эрч хүчээр тэтгэж байдаг байна.
5
Тамхи татах
Тамхи нь бидний биед маш сөрөг, олон муу талтай. Жирэмсэн эхийн ургийн гажиг, зулбалт, дутуу төрөлт, хүчил төрөгчийн дутагдал зэргүүдийн шалтгаан болдог. Мөн царай төрхийг хөгшрүүлж, дуу хоолой бүдүүсгэн, цаашлаад мөгөөрсөн хоолойн хорт хавдар, уушгины онц ноцтой өвчлөлд хүргэдэг. Гэвч саар бүхэн байхад сайн зүйлс ч оршин байдаг. Тамхины никотин нь хүний 36 төрлийн микробыг устгадаг ба үүнээс 8 нь хортой микроб байдаг аж. Мөн Никотин судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар никотин нь "Паркинсон", "Альцгеймер" зэрэг өвчнийг үүсгэх эрсдлийг 70%-аар багасгаж, бүдүүн гэдэсний үрэвслээс сэргийлдэг аж. Энгийн хүмүүсийг бодвол тамхи татагчдад аливаа харшил өгөх нь бага байдаг байна. Сонирхолтой нь нийт тамхи татагчдын 5%-8% нь зүгээр л тамхи татах зуршилтай байдаг бол 94%-96% нь тамхинаас хараат байдалд орсон байдаг. Тиймээс та тамхи татдаг бол аль болох түргэн тэрхүү хорт зуршлаасаа татгалзаарай.