Хүн юу хийж чадахыг харуулсан бодитой 9 супер чадвар

Байгаль дэлхий дээр оршин буй амьд биетүүд дотороос "Хүн" гэдэг өөрөө хамгийн нарийн зохион байгуулалтай тайлагдашгүй оньсог мэт бүтээл гэхэд болно. Дараах хүний 9 супер чадвар хамгийн сайн судлагдсан хэмээн үзэж болох бөгөөд эдгээрийн зарим нь түгээмэл байхаас гадна ховор тохиолддог ч бас бий. Гэхдээ эдгээр чадварын дийлэнх нь нь байхаас гадна хөгжүүлж боловсронгуй болгох аргагүйд хамгийн хачирхалтай. Юуны талаар яриад байгааг та бүхэн дэлгэрэнгүйгээс үзээрэй.

Хүн юу хийж чадахыг харуулсан бодитой 9 супер чадвар

1 Амт мэдрэх супер чадвар

Жирийн хүмүүсээс илүү амт мэдэрдэг хүмүүсийг супердегустаторууд (амтлагчид) хэмээн нэрлэдэг. Ийм хүмүүсийн хэлэн дээр мөөгөн хэлбэртэй нэмэлт амтлагч рецепторууд ургасан байдаг. Амтлаг, давсархаг, гашуун, исгэлэн, «махны амт»-аас супердегустаторууд гашуун амтыг илүү хурц хэмээн үздэг. Гэтэл бидэнд энэ гашуун амт тийм ч хурц бус байдаг.

Эрдэмтэд эхлээд ийм хүмүүсийг ердийн бүтээгдэхүүний амтыг өөрөөр амтлаад байгаа байх хэмээн тооцож байв. Америкийн химийн Дюпон компаний химич Артур Фоксфенилтиокарбомидыг (РТС) мэдрэх туршилт явуулжээ. Энэ бодисыг туршилтанд оролцсон хүмүүст өгөхөд зарим нь гашуун амтыг нь ер мэдрэхгүй байв. Яагаад ийм өөр өөр байгааг тухайн хүний генетиктэй холбон тайлбарлаж байв. Фенилтиокарбомидыг (РТС) нийт хүмүүсийн 70% нь мэдэрсэн бөгөөд эдгээрийн 2/3 нь дунд зэргийн, үлдсэн нь (ойролцоогоор 25%) супердегустаторууд байв. 

Супердегустаторууд гашуун амтанд дургүй. Жишээ нь, брюсселийн байцаа, ердийн байцаа, кофе, грейпфрутын шүүс гэх мэт. Ази, африк эмэгтэйчүүд супердегустаторууд болох магдлал өндөр байдаг. Учир нь тэдний хэлэн дээр мөөгөн хэлбэрт амтлагч ургацаг олон байдаг гэнэ.

Амт мэдрэх супер чадвар

2 Хэт сайн сонсгол

Туйлын сайн сонсголтой хүмүүс янз бүрийн ая тоныг сэргээх болон адилтган харьцуулж чаддаг. Энэ чадвар бол зүгээр нэг сайн сонсдогтой холбоогүй. Зүсэн бүрийн дуу авиаг сэтгэцээ оролцуулан ангилах чадвар юм. Жишээ нь, өдөр тутмын амьдрал дахь дуу чимээ (машины хөдөлгүүрийн дуу чимээ, цагдаагийн машины дохио гэх мэт), дууны ноотыг оригиналгүйгээр дууны аккордыг шууд нэрлэх гэх мэт. Эдгээр хүмүүс дууны ая дангийн давтамжийг сайн тогтоох чадвартай байдгаас гадна нэр оноож чаддаг. Жишээ нь ‘C #’ буюу ‘до-диез’ гэх мэт. Туйлын сайн сонсголтой хүмүүсийн сонсгол генетикийн үү үгүй юү гэдэг нь одоохондоо маргаантай байна. 

Туйлын сайн сонсголтой хүмүүсийн тоо 3% (АНУ), Европд 8% хувьд хэлбэлздэг. Японы хөгжмийн консерваториудад хөгжимчдийн 70% нь туйлын сайн сонсголтой байдаг. Ийм сайн сонсгол байгаагийн шалтгаан нь эдгээр хүмүүс тональ хэлний орчинд (Мандарин, кантон аялага, вьетнам хэл гэх мэт) өсөж амьдарч ирсэнтэй холбоотой аж. Туйлын сайн сонсгол нь төрөлхийн сохор, эсвэл Уильямын синдром, аутизмтай хүмүүст илүү сайн хөгжсөн байдаг.

Хэт сайн сонсгол

3 Гэрэл мэдрэх чадвар

Гэрэл мэдрэнэ гэдэг нь 4 эх сурвалжаас зэрэг мэдрэхийг хэлнэ. Жишээ нь, амьтны ертөнцөд зебра загас улаан, ногоон, хөх, хэт ягаан диапазоны гэрлийн спектрээр гэрлийг хүлээн авч чаддаг. Гэрэл сайн мэдрэх чадвартай хүмүүс ховор байдаг. 

Жирийн хүмүүс ихэнхдээ 3 рецептортой байдаг. Гэрлийн спектрийн улаан, ногоон, хөхийг л мэдэрдэг. Рецептор бүр гэрлийн 100 орчим өнгө ялгарлыг ялгадаг. Хүний тархи эдгээр ялгарлыг хольж, хурц өнгийг нь өөрчилж байдаг. Учир нь биднийг хүрээлэн буй ертөнцийн 1 сая ялгаралаас хэсгийг нь ч болов ажиглахын тулд шүү дээ. Жинхэнэ гэрэл мэдрэгч чадвартай хүн 100 сая өнгөний ялгаралыг ялган салгаж чаддаг. Амт болон гэрлийг хэт мэдрэх чадвар эмэгтэйчүүдэд илүү их байдаг.

Гэрэл мэдрэх чадвар

4 Цуурайгаар баримжаалан мэдрэх чадвар

Цуурайгаар баримжаалан мэдрэх гэдэг нь хүн өөрөө өөрөөсөө авиа гаргаж энэ нь буцаж өөрт нь ойж ирэхийг мэдрэх чадвар юм. Ийм чадвартай амьтад байгаль дээр олон. Жишээ нь, сарьсан багваахай. Ийм чадвар хүмүүст ч байх нь тохиолддог. Жишээ нь, хүн өөрөө хэлээрээ тас няс хийсэн дуу гаргаж үүгээрээ ямар хэмжээтэй ямар объект эргэн тойронд нь байгааг буцаж ойсон дуугаар нь мэдэрдэг. Хүн сарьсан багваахай, далайн гахай шиг хэт өндөр давтамжийг мэдрэхгүй ч том объектуудын байрлалыг тогтоож чадна. Жишээ нь, Жеймс Холмен, Даниэль Киш, Бен Андервуд зэрэг хүмүүсийг нэрлэж болно. Ялангуяа Бен Андервуд 3 настайдаа хараагүй болсны улмаас цуурайгаар баримжаалах чадвараа ашиглаж эхлэсэн түүхтэй.

Цуурайгаар баримжаалан мэдрэх чадвар

5 Генетикийн химеризм

Гомер «Илиада» бүтээлдээ янз бүрийн амьтны мөчнөөс бүтсэн химера хэмээх амьтныг дүрслэсэн байдаг. Энэ амьтны нэрнээс үүдэн генетикийн химеризм хэмээх үзэгдлийг нэрлэжээ. Генетикийн химеризм буюу тетрагаметизм нь хүн болон амьтанд 2 эвцэлдсэн өндөг буюу эмбрион үр тогтолтын эртний шатанд нийлэхийг хэлнэ. Зигот бүр эцэг эхийнхээ аль нэгний ДНХ-г хуулна. Тэгэхээр генетикийн хувьд хоёр өөр материалаас бүтнэ гэсэн үг. Эдгээр материал холилдоход эсийн агуулга өөрийн генетик шинжээ хадгалах бөгөөд үүссэн эмбрион хоёулангийнх нь холимог зүйл болно. Хүний химера гэдэг нь өөрийн ихэрийг бий болсныг хэлнэ. 

Хүний химеризм ховор үзэгдэл. Википедиад ийм чадварын тохиолдол 40 бүртгэгдсэн аж. ДНХ-ийн анализаар тухайн хүн биологийн эцэг эхтэйгээ холбоотой эсэх, мөн ДНХ-гийн анализын үр дүнгээр химеризм байгаа эсэх нь бас тодорхойлогдож болно. Хэрэв хүүхэд янз бүрийн ДНХ-гийн шинжийг удамшуулж авсан бол ДНХ-гийн анализаар хүүхдүүд биологийн хувьд эхтэйгээ холбоогүй байдаг. Ийм тохиолдол Лидия Фэирчайлдад тохиолдсон юм. Түүний болон хүүхдүүдийнх нь ДНХ-гийн тестүүдийн үр дүнг төрөөс эхийг нь тэдний эх биш хэмээн зарлахад хүргэж байв. Химеризм-тэй төрсөн хүмүүсийн иммунийн систем организм дахь эсийн генетикийн ялгаатай хэв маягийг аль альнийг нь дуурайх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, «химер»-тэй хүмүүсийг эрхтэний донор болгон ашиглаж болох талтай.

Генетикийн химеризм

6 Синестези

Хэрэв хүний толгойд өнгө, амт нь цифр болон үсгээр дүрслэгдэн буудаг хэмээн төсөөлвөл их сонин болно. Энэ неврологийн зөрчлийг синестези хэмээн нэрлэдэг. Синестези нь зарим нэг мэдрэгч бусад сенсоруудыг хамаагүй өдөөхийг хэлнэ. Синестези нь генетикээс үүдэлтэй бөгөөд цифр болон үсэг өнгөөр илрэхийг хэлнэ. Синестези нь неврологийн зөрчил хэдий ч хүний сэтгэц-д муу нөлөө үзүүлдэггүй. Дийлэнх хүмүүс өөрсдийнх нь амьдралын үйл явдлууд сенсороор өдөөгдөж байдгийг тэр болгон бараг анзаардаггүй. Синестези-тэй хүмүүсийн тоо янз бүр. 20-д 1, заримдаа 20,000-д ч нэг байдаг. 2005 – 2006 онуудад явагдсан судалгаагаар 23 хүнээс 1-нь синестезитэй байв. Жишээ нь, зохиолч Владимир Набоков, хөгжмийн зохиолч Оливье Мессиан, эрдэмтэн Ричард Феинмен, Даниэль Таммет нар синестези-тэй байв.

Синестези

7 Тооны машин шиг ухаантай хүмүүс

Аутизм (тархины функц алдагдсан хүмүүсийг хэлдэг)-тай хүмүүсийн толгой тооны машин шиг ажилладаг. Гэхдээ эрдэмтэн хүмүүс олон жил тархиа дасгалжуулж ийм үр дүнд бас хүрч байдгийг санах хэрэгтэй. Аутизмтай хүмүүс эрдэмтэн хүний адил синдромтой төрдөг. Зарим нь толгойны гэмтэл авсан үед синдромтой болсноос аутизмтай болдог. Дэлхийд нэртэй 100 гаруй эрдэмтэд аутизмтай бөгөөд тэдний тархи тооны машин мэт ажиллах чадвартай болсон байдаг. Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар тооны машин мэт ухаантай хүмүүсийн тархины тодорхой хэсэгт цусан хангамж жирийн хүнийхээс 6-7 дахин түргэн явагддаг гэсэн дүгнэлт гарчээ. Ийм хүмүүсийн тоонд Даниэль Маккартни, Сало Финкелштайн, Александр Эйткен, дээрх буюу 6 дээр нэр нь гарсан Даниэль Таммет нар байх жишээтэй.

Тооны машин шиг ухаантай хүмүүс

8 Супер ой санамж

Зарим хүмүүсийн ой санамж фото зургийн аппарат шиг ажилладаг. Ийм хүмүүс дуу чимээ, дүрс, объектуудыг эргэн санахдаа гайхмаар нарийн хэлдэг. Жишээ нь, японы Акира Харагучи гэдэг эмэгтэй П тооны эхний 100,000-ыг хэлж байв. Стивен Вилчирын зурсан зураг амьд гоц ой санамжийн нэг жишээ юм. Энэ зураг дээр тэрбээр Ром хотод амарсанаа дүрслэсэн байдаг. «Борооны хүн» киноны Рэймонд Бэббит мөн ийм ой санамжтай байв. Тэр бас өөрийн уншсан 12,000 номоо санаж ярьж чаддаг. Супер ой санамжтай эрэгтэй эмэгтэй хүмүүс тоогоороо бараг тэнцүү. Энэхүү чадварыг амьдрал дээр өөртөө бий болгох бараг бололцоогүй.

Супер ой санамж

9 Үхэшгүй мөнхийн эс

Үхэшгүй мөнхийн эстэй хүн практик дээр ганц л тохиолдож байв. Энэ бол Хенриетта Лэкс гэгч эмэгтэй байв. 1951 онд 31 настай Хенриетта Лэкс савны хүзүүний өмөн үүтэй хэмээн оношлогджээ. Хүнд өвчний дараа энэ эмэгтэй насан өөд болжээ. Нэг мэс засалч гэр бүлийнхнээс нь зөвшөөрөл авч түүний хавдраас дээж авчээ. Тэгээд үүнийгээ Жорж Ги хэмээх докторт өгчээ. Дараа нь уг дээжийг Жон Хопкинсийн нэрэмжит эд эсийн Лабораторид өгч Хенриеттагийн эсийг олшруулжээ. Хенриетта Лэксийн олшруулсан эснээс нэгэн идэвхитэй тарж буй ферментийг гаргаж авчээ. Доктор Ги нь Хенриеттагийн нас барсан өдөр анагаах ухааны судалгаанд өмөн үүг эмчлэх шинэ эрин үе эхэллээ хэмээн дэлхий нийтэд зарласан юм. Эдүгээ ХеЛа эс дэлхийн олон лабораториудаар тарж түүний биеийн жингээс ч илүү масстай болжээ. Харамсалтай Лэкс анагаах ухаанд өөрийн оруулсан хувь нэмрийг мэдэхгүй нь даан ч харамсалтай. Жонас Солк нь 1954 онд ХеЛа-гийн эсийг полиомиелитийг эмчлэх зорилгоор ашиглаж байв. Үүнээс хойш уг эсийг өмөн үү, ДОХ, цацрагийн өвчин, хорт бодисыг бие организмаас зайлуулах (радиаци), полиомиелитийг эмчлэхэд ашигласаар байна.


Харин танд бусдаас илүү ямар супер чадвар байна?...

Үхэшгүй мөнхийн эс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()