Биеийн дааврын тэнцвэрт байдлаа хадгалах хялбар аргууд

Хүний биеийн дааврын түвшин нь эрүүл мэндэд ихээхэн нөлөөтэй. Хэрвээ дааврын хэмжээнд ямар нэг өөрчлөлт гарвал арьс хуурайших, загатнах, амархан ядрах, сэтгэл санаа тогтворгүй болох, жин нэмэх, толгой эргэх зэрэг олон төрлийн сөрөг шинж тэмдгүүд илэрдэг байна. Тиймээс хэрвээ та дааврын хэмжээгээ зохистой байлгахыг хүсвэл, өдөр тутмын амьдралдаа дараах 10 шинэ зуршлыг нэвтрүүлээд үзээрэй.

Биеийн дааврын тэнцвэрт байдлаа хадгалах хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэдэсний цусны эргэлтийг сайжруулах

Гэдэсний идэвхтэй үйл ажиллагаа нь дааврын хэмжээг хэвийн байлгахад тустай. Хэрвээ таны сарын тэмдгийн эхэн болон сүүл үеэр хар хүрэн цус гарвал, эсвэл гэдэсний доод хэсэгт хүрэхэд хүйтэн байвал тусламж хэрэгтэй болжээ гэсэн үг. Энэ тохиолдолд та гэдэснийхээ доод хэсэгт халуун бигнүүр тавьж, өөрийгөө эмчлэх боломжтой.

Гэдэсний цусны эргэлтийг сайжруулах

2 Өндөг идэх

Та дааврын эрүүл мэндээ сайжруулахын тулд, хоол хүнсэндээ өдөрт доод тал нь 20-30 грамм уураг хэрэглэх хэрэгтэй. Мөн уургийн агууламж өндөртэй хоол хүнс дотроос өндөг хамгийн тэжээллэгт тооцогддог. Тиймээс өндгийг өдөр бүр идсэнээр өлссөн мэдрэмж төрүүлдэг инсулин болон грелин даавруудын түвшинг бууруулахад тустай байдаг аж. Мөн өндөг нь таны биеийн бодисын солилцоог сайжруулж, хурдан жин хаяхад тусалдаг байна.

Өндөг идэх

3 Амьсгалын дасгал хийх

Хятадын Уламжлалт Анагаах ухааны судалгаагаар хүний сэтгэл хөдлөл болон даавар нь хоорондоо холбоотой болох нь тогтоогджээ. Жишээ нь:

  • Айдас нь таны кортизол дааврын хэмжээнд нөлөөлж, улмаар нөхөн үржихүйн эрхтнүүд, бөөр, бөөрний булчирхайнуудад сөрөг нөлөө үзүүлдэг байна.
  • Сэтгэлээр унах, тэвчээр алдрах, гомдох зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдээс болж эстроген дааврын тэнцвэр алдагдаж, улмаар элэг өвчилдөг аж.
  • Санаа зовох, түгших зэрэг нь инсулин дааварт нөлөөлж, чихрийн шижин өвчтэй болоход хүргэдэг.

Тиймээс хэрвээ та ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлд автсан бол өдөрт хоёр удаа, 15-20 минут, хэвлийн амьсгалын дасгал хийгээрэй. Ингэснээр стрессийн дааврыг бууруулах боломжтой.

Амьсгалын дасгал хийх

4 Органик хүнс хэрэглэх

Хортон шавьж устгагч цацсан, бордоо ашигласан, ямар нэг химийн бодисоор хэмжээг нь томруулсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүний бие махбодын дотоод шүүрлийн булчирхайг “сүйрүүлэх” аюултай. Тиймээс энэ бүхнээс зайлсхийхийн тулд нэн түрүүнд өдөр тутмын хоолны зуршлаа өөрчлөх хэрэгтэй.

Ингэхийн тулд хүнс худалдан авахдаа шошгуудыг нь сайтар шалгаж, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн авахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн ямар нэг химийн бодис шүршсэн хүнс хэрэглэвэл дааврын хэмжээнд өөрчлөлт орж, сэтгэлийн хямрал, үргүйдэл, хорт хавдар зэрэг үүсэх аюултай.

Органик хүнс хэрэглэх

5 “Үрийн цикл”-ийг туршаад үзээрэй

“Үрийн цикл” нь сарын тэмдгийн мөчлөгийн үед прогестерон, эстроген дааврын тэнцвэрийг сайжруулахад тустай.

  • Нэгдүгээр үе шат (1-14 хоног) - Өдөрт нэг халбага түүхий маалингын үр, нэг халбага хулууны үр хэрэглэх. Мөн өдөрт 1500-2000 мг загасны тос хэрэглэж хэвших.
  • Хоёрдугаар үе шат (15-28 хоног) - Наран цэцгийн түүхий үрийг өдөрт 1 халбагыг иднэ, мөн эхний үе шат адил өдөрт 1500-2000 мг тос хэрэглэнэ.

Та энэхүү циклийг 3 сар тасралтгүй мөрдсөнөөр сарын тэмдгийн өвдөлт багасаж, сэтгэл санаа тогтворжих юм.

“Үрийн цикл”-ийг туршаад үзээрэй

6 Давстай ваннд хэвтэх

Давстай ваннд хэвтэж, амрах нь таны биеийн магнийн түвшинг нэмэгдүүлж, стрессийн гормонуудыг нэгэн зэрэг багасгана. Ингэхдээ ердөө л халуун усаар ваннаа дүүргэж, 1-3 аяга давс нэмэхэд л хангалттай. Ингээд ваннд 12 минутын турш хэвтэж, дараа нь цэвэр усаар биеэ зайлна.

Давстай ваннд хэвтэх

7 "Sole" уух

Жирийн хоолны давсыг их хэмжээгээр хэрэглэхэд хүний биед сөрөг үр дагавар үзүүлдэг бол, байгалийн давс нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Энэхүү байгалийн давсыг тогтмол хэрэглэснээр стрессийн даавар болох кортизол, адреналиныг багасгаж, шөнийн турш бат бөх унтаж, өглөөг эрч хүчтэй эхлүүлэхэд тань тусална.

Тэгвэл тэрхүү биед тустай байгалийн давсыг хийж дүүргэсэн усыг "sole" гэдэг. "Sole"-г хийхийн тулд эхлээд шилэн савны 4-ний нэгийг Төвдийн ягаан давсаар дүүргэнэ. Дараа нь шилэн сав руу цэвэршүүлсэн ус хийж, давстай цуг сайтар хутгана. Дараа нь давсыг сайн уусгахын тулд нэг шөнө хүлээгээрэй. Ингээд өглөө бүр өлөн дээрээ 1 халбага "sole"-г цэвэр усанд хийж ууж заншаарай.

"Sole" уух

8 Хаана ч дасан зохицох ургамал тарьж, ургуулах

Ийм ургамлууд нь хүний биеийн дааврын хэмжээг тогтоон барихаас гадна, стрессээс үүдэлтэй олон төрлийн өвчлөлөөс сэргийлдэг. Тухайлбал:

  • Улаан бөөрөлзгөнө нь биеийн булчинг амрааж, ходоодны өвдөлтийг намдаан, стрессийн бусад шинж тэмдгийг бууруулдаг байна.
  • Бозилик болон Тулси нь кортизол дааврын хэмжээг тэнцвэржүүлэх замаар сэтгэлийн зовуур, дарамтаас салахад тань туслах болно.
  • Шатавари нь цэвэршилт болон сарын тэмдгийн үеийн сэтгэл санааны тогтворгүй байдал, уур уцаарыг бууруулдаг.
  • Ашваганда ургамал нь бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, бие махбодын болон оюун санааны дарамтаас үүдэлтэй адреналин, кортизол, прогестерон даавруудын тэнцвэр алдагдахаас сэргийлдэг.

Хаана ч дасан зохицох ургамал тарьж, ургуулах

9 Сайн чанарын тоснууд хэрэглэх

  • Лаванда цэцгийн тос нь таны сэтгэл хөдлөлийг тогтворжуулж, шөнийн нойронд сайн болоход тань тусална. Мөн сэтгэл гутрал, зовнил, стрессээс ангижруулна. Харин үүний тулд гэрийн нөхцөлд 5 дуслыг хүзүү, бугуй зэрэг биедээ түрхэж, эсвэл ваннтай усанд 5 дуслыг хийж, орж болно.
  • Занданмодны тос нь бэлгийн дур хүслийг нэмэгдүүлж, стрессийг багасгаж, тайвшруулах мэдрэмж төрүүлдэг. Үүнийг хэрэглэхдээ: тосыг савнаас нь шууд үнэрлэж болно эсвэл 2 дуслыг авч гарын бугуй болон хөлийнхөө уланд түрхэн хэрэглээрэй.
  • Самрын тос (clary sage oil) нь байгалийн фитоэстроген агуулсан тул сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах, сарын тэмдгийн үеийн өвдөлтийг багасгах, сэтгэлийн хямрал, зовуураас салахад тусалдаг. Стрессийг бууруулахын тулд энэ тосноос өрөөндөө 3-5 дуслыг асгаарай. Харин таны гэдэс дотор, хөл тань өвддөг бол уг тосноос 5 дуслыг, 5 дусал кокосын тостой хольж, тухайн өвдөж буй газраа массаж хийж түрхээрэй.
  • Амтат гоньдны тос (fennel oil) нь таны биеийг амрааж, бодисын солилцоог сайжруулж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн бамбай булчирхайн үрэвслийг намдаадаг байна. Үүнийг гэдсэн дээрээ хэдэн дуслыг дусааж массаж хийх эсвэл 1-2 дуслыг аягатай цайндаа хийж уух зэргээр хэрэглэнэ.

Сайн чанарын тоснууд хэрэглэх

10 Хөл нүцгэн алх

Хөл нүцгэн алхсанаар стресс үүсгэдэг кортизол дааврын хэмжээ буурч, нойргүйдэл арилдаг. Учир нь хөлийн улны нэг инч бүрт 1300 мэдрэлийн төгсгөл байдаг ажээ. Мөн ногоо, зүлэг, элс, хайрган дээр хөл нүцгэн алхсанаар өөрийн биедээ байгалийн энергийг шингээж, эрүүл мэндээ сайжруулах боломжтой юм.

Хөл нүцгэн алх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()